HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.59%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.03%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.59%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.79%
HRM- Дасан зохицол
- 2009 / 03 / 15
Ажилчдын тэтгэмжийн нэхэмжлэхийг шалгах жагсаалт (L2)

Ажилчдын нэхэмжлэхийг шалгах жагсаалт

 Ажилчдын тэтгэмжийн нэхэмжлэхийн асуудлыг шийдвэрлэх эхэн үе маш чухалд тооцогддог. Дараахи зүйлд анхаарлаа хандуулах нь чухал. Үүнд:

 Шууд авах арга хэмжээ

  •  ·        анхан шатны тусламж үзүүлэх ажлыг зохицуулах
  • ·        сонгож авсан эмнэлгийн байгууллага руу гэмтсэн ажилчнаа дагаж очих
  • ·        тохиолдсон явдлын талаар компанийхандаа мэдэгдэх
  • ·        гэр бүлд нь мэдэгдэх
  • ·        гомдлыг хянаж үзэх хариуцлагатай хүн гаргах

 Эхний өдөрт

  •  ·        компаниас гадуур ажилладаг талд (даатгалын компани эсвэл гуравдагч этгээдийн захиргаа) гомдлын талаар мэдэгдэх
  • ·        ажилчинд олгох тэтгэмжээр гэмтлийн зардлыг нөхөж чолох эсэхийг урьдчилан тодорхойлох
  • ·        ажилчин, түүний гэр бүлтэй гомдол барагдуулах процедур, олгох боломжтой тусламж, ажилчны эрүүл мэнд хэвийн байдалдаа орох зэргийг компаний байнга сонирхож байгаа талаар зөвлөж ярих
  • ·        ажилчин буюу түүний гэр бүлийнхний байдалд анхаарал тавих

 
Эхний долоо хоногт

  •  ·        эхний төлбөрийн асуудлыг зохицуулах
  • ·        онош, эмчилгээний төлөвлөгөөг олж мэдэх үүднээс эмчилж буй эмчтэй нь ярилцах
  • ·        эмчилгээний нөхөн сэргээлт шаардлагатай эсвэл зохих ёсоор хийгдэж байгаа эсэхэд үнэлгээ өгөх
  • ·        ажилдаа эргэн орох үеийн төлөвлөгөө боловсруулах
  • ·        шуудан хүргэх
  • ·        гэмтэж бэртсэн ажилчин, түүний гэр бүлтэй холбоотой байх

 Эхнйи сард

  •  ·        компани санаа тавьж байгааг харуулах үүднээс ил захидал илгээх, утсаар ярих, очиж уулзах арга хэмжээ авах
  • ·        боломжтой бол өөр бие даасан эмчээс эмчилгээний дүгнэлт гаргуулах
  • ·        эмчилгээний талаар шинээр авсан мэдээлэлд үндэслэн эмчилгээний төлөвлөгөөг дахин эргэж харах
  • ·        ажилдаа эргэн орох үеийн төлөвлөгөөг шинэчлэх
  • ·        гэмтэж бэртсэн ажилчин, түүний гэр бүлтэй холбоотой байх

 Байнга хийгдэх зүйл

  •  ·        эмчилгээний төлөвлөгөөг дахин шинэчилж байх
  • ·        ажилдаа эргэн орох үеийн төлөвлөгөөг шинэчлэх
  • ·        сувиллын газарт нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх асуудлыг авч үзэх
  • ·        архаг өвчинтэй бол түүнийг авч үзэх
  • ·        гэмтэж бэртсэн ажилчин, түүний гэр бүлтэй гол холбоотой байх

 Мэдээлэл цуглуулахтай холбогдсон жагсаалт

Нэхэмжлэхийг хянаж үзүүлэхээр бизнес эрхлэгч өөрөө эсвэл хэн нэгнийг томилсон эсэх. Нэхэмжлэхийг хянаж үзэх хүнд мэдээлэл цуглуулахад нь зориулж дараахи зөвлөгөөг өгье. Үүнд:

 Ажилчны тухайд

  •  ·        нэр, хоч, овог
  • ·        одоогийн ба өмнөх хаяг (эдгээр хаягаар амьдарч байсан хугацаа)
  • ·        суурин ба гар утасны дугаар, пэйжерийн дугаар
  • ·        нийгмийн даатгалын дугаар, жолооны үнэмлэхийн дугаар
  • ·        хүйс
  • ·        төрсөн он, сар, өдөр
  • ·        гэрлэлтийн байдал
  • ·        тэжээлгэгчид, гэр бүлээс шууд харьцах хүний хаяг
  • ·        хамаатан бус хүний хаяг
  • ·        ажилд орсон он, сар, өдөр (боломжтой бол ажилд авсан мужийн нэр)
  • ·        боломжтой бол ажлын ангилал (даатгалын ангилал буюу компаний ангилал)
  • ·        тээврийн хэрэгсэл (хэлбэр, жил, үнэмлэхийн дугаар)
  • ·        сонирхол—хоббинууд
  • ·        тухайн улсын иргэн болсноос хойшхи хугацаа

 Гэмтэл бэртлийн тухайд

  •  ·        гэмтэл бэртэл авсан цаг, огноо
  • ·        нас барсан өдөр (боломжтой бол)
  • ·        гэмтэл бэртлийн байдал
  • ·        гэмтэл, бэртлийн мөн чанар (үе мөч, булчингийн гэмтэл, ясны хугарал гэх мэт)
  • ·        гэмтсэн биеийн хэсэг; гэмтэл авсан биеийн хэсэгт өмнө нь бэртэл гарч байсан эсэх
  • ·        гэмтэлд хүргэсэн эх үүсвэр (машин, багаж, барилга гэх мэт)
  • ·        гэмтлийн хэлбэр (унах, юманд эсвэл машинд өртөх, хэтэрхий чармайсан, сэтгэл санааны тавгүй байдалд орох)
  • ·        гэрчүүд
  • ·        ажлын процесстэй холбоотой эсэх (өргөх, зөөх гэх мэт)
  • ·        гэмтлийн талаар хэнд мэдэгдсэн
  • ·        гэмтлийн тухай эхний маягтыг хэн бөглөсөн болох
  • ·        үйлдвэр буюу түүний байршил
  • ·        ажил
  • ·        мэдээнд дурьдсан гэмтсэн цаг, огноо
  • ·        боломжтой бол ээлжийг мэдэх

 Нэхэмжлэхийн тухайд

  •  ·        ажил олгогчид анх мэдэгдсэн огноо
  • ·        хэнд хэн мэдэгдсэн болох?
  • ·        ажилчны тэтгэмжийн нэхэмжлэхийн тухай ажил олгогчид мэдэгдсэн огноо
  • ·        даатгалын буюу үйлчилгээний компанид мэдэгдсэн огноо
  • ·        улсын байгууллагад мэдэгдсэн огноо
  • ·        тухайн гэмтлийн улсын дугаар
  • ·        долоо хоногийн дундаж цалин
  • ·        тэтгэмжийн хувь хэмжээ
  • ·        эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч
  • ·        эрүүл мэндийн үйлчилгээний өртөг
  • ·        бусад алдагдсан тэтгэмж (ажил олгогч цалинтай амралт, эрүүл мэндийн тэтгэмж гэх мэтийг олгохоо байсан эсэх?)
  • ·        өөр бусад тэтгэмж авсан эсэх
  • ·        бусад тэтгэмжээс харилцан суутгах
  • ·        хөдөлмөрийн чадваргүйд тооцсон огноо
  • ·        эхний төлбөр хийсэн огноо
  • ·        ажилдаа эргэн орох үеийн төлөвлөгөө
  • ·        тухайн хэргийг хаасан огноо
  • ·        эмчилгээний хамгийн сайн үр дүнд хүрсэн огноо
  • ·        эрүүл мэнд муудсан зэрэг
  • ·        алдагдсан хоногууд
  • ·        нийт төлбөрийн хэмжээ
  • ·        нөөц
  • ·        сувилалын нөхөн сэргээх эмчилгээний үйл ажиллагаа
  • ·        орлуулалт (гуравдагч тал хариуцлага хүлээх эсэх?)
  • ·        хоёр дахь гэмтлийн санхүүжилтийн боломж
  •  Гэмтсэн ажилчнаас амаар мэдүүлэг авах
  •  ·        сөрөг байдалд хүргэхгүйн тулд ярилцлага хийх
  • ·        анхаарал тавьж байгаа болон түүний сэтгэл санааг ойлгож байгаагаа харуулах
  • ·        ажилчиндаа ярих боломж олгох
  • ·        ажилчнаа яаруулах хэрэггүй
  • ·        ослын байдлыг дахин үнэлж үзэх
  • ·        ослын үеийн фото зураг эсвэл видео бичлэгийг шалгах

 Гэмтсэн ажилчнаас бичгээр мэдүүлэг авах

  •  ·        мэдүүлэг авсан газраа тэмдэглэх
  • ·        боломжтой бол ажилчнаараа мэдүүлэг бичүүлж авах
  • ·        мэдүүлгийг бэхээр бичсэн байх
  • ·        мэдүүлгийг гэмтэл авснаас хойш удалгүй авах
  • ·        бэртэхийн өмнө ба хойшхи ажилчны байдлыг тодорхойлох
  • ·        ажилчин, гэрчүүдээр мэдүүлэгт гарын үсэг зуруулах
  • ·        ямар нэг өөрчлөлт тусгагдах бүрд ажилчин гарын үсгээ зурсан байх
  • ·        мэдүүлгийн нэг хувийг ажилчинд өгөх
  • ·        мэдүүлэг өгсөн огноо, цагийг бичих

 Гэрчүүдээс амаар мэдүүлэг авах

  •  ·        осол болсон цаг хугацаанд гэрчийн байсан байршлыг тэмдэглэх
  • ·        гэмтсэн ажилчин, гэрч хоорондын холбоог бичих
  • ·        гэрчүүдтэй дангаар ярилцлага хийх
  • ·        гэрчийг яаруулах хэрэггүй
  • ·        мэдүүлгийг урьдчилан бэлтгэж давтаагүй байхад анхаарах

 Гэрчүүдээс бичгээр мэдүүлэг авах

  •  ·        гэрч мэдүүлгээ бэхээр бичсэн байхад анхаарах
  • ·        мэдүүлгийг гэмтэл авснаас хойш удалгүй авах
  • ·        ажилчин бэртэхээс өмнө, тэр үед болон түүнээс хойшхи үйл хөдлөлөө бичсэн байхад анхаарах
  • ·        мэдүүлэгтээ гарын үсэг зурж аливаа өөрчлөлтөд гарын үсгээ зурсан байхыг гэрчээс шаардах
  • ·        мэдүүлэг өгсөн огноо, цагийг бичих
  • ·        мэдүүлгийн нэг хувийг гэрчид өгөх

 Хэрэв шүүхээр шийдвэрлэх бол

  •  ·        шүүгдэгчийн өмгөөлөгч, хуулийн компани
  • ·        нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хуулийн компани
  • ·        шүүгч
  • ·        шүүхийн зардал (төлөхөөсөө илүү зарцуулдаг уу?)
  • ·        маргаан үүссэн түүх
  • ·        төлбөр

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2021 / 07 / 30
Шинэ ажилтнууд гэдэг нь ажилд орсоны эхний 1-3 сарыг дадлагажих хугацаагаар ажиллаж байгаа ажилтнууд бөгөөд энэ хугацаанд уг ажилтан тухайн албан тушаалд тэнцэж байгаа эсэхийг тодорхойлно.
Харвардын Их Сургуулийн туслах профессор Франчеко Жино “Бид хувь хүний онцлог, зан төлвийг таньж, ажлын байрандаа өөрийн чадамжаас илүү зүйл бий болгох боломжоор хангах юм бол тэд ажилдаа илүү сэтгэл хангалуун байж илүү их их гүйцэтгэл сайтай ажиллах болно” гэжээ.
- 2021 / 07 / 21
Хүн хэдий чинээ нүдэнд дулаахан байна, төдий чинээ богино хугацаанд шинэ хамт олонтойгоо сайхан харьцааг тогтоож чаддаг. Энэ үед анхны сэтгэгдэл хамгийн тогтвортойгоор үлддэгийг анхаараарай.
- 2021 / 07 / 19
-2020 / 02 / 15
"Ажил үүрэг даалгах төлөвлөгөө"-г 1-2 долоо хоног хэрэглэж, ажил үүрэг бүр (чухал буюу хар бор ажлын аль нь) таны цагийг хэрхэн авч байгааг тодорхойл. Та амархан даалгаж болох зарим ажилд маш их цаг зарцуулдагаа олж мэдэж болно.
-2020 / 02 / 14
Хамтран ажиллаж байгаа хүмүүсдээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бусдыг хүндлэнэ гэдэг харилцааны маш чухал хэсэг юм. Тэгвэл Хүндэтгэл гэж юу вэ? Хүндэтгэл нь маш олон янзын хэлбэрээр илэрдэг. Эдгээрээс хэдэн жишээ дурьдвал : Хамтран зүтгэгч нөхөддөө хүндэтгэлтэй хандан хувийн үзэл бодол, зан чанарын хувьд танаас өөр хүн гэдгийг нь харгалзан үзэх нь чухал. Энэ ялгаа нь эхэндээ жижиг зүйл мэт санагддаг цаашдаа ямар үр нөлөөтэй байх нь хэрхэн зөв шийдэл гаргахаас хамаарна. Хүмүүсийн үзэл бодлыг ялгаатай байдлыг хүлээн авч хүндэтгэлтэй хандсанаар та сайн үр дүнд хүрч шилдэг ажилтан болоход нэг алхам ойртон очлоо гэсэн үг.
-2020 / 02 / 09
Ажлын байрны эерэг хандлагатай соёл бол аливаа байгууллагыг амжилтанд хүргэх гол бүрэлдэхүүн хэсэг юм. Зөв соёлыг байгууллагадаа нутагшуулах нь олон учир шалтгаантай. Ёс суртахууны төлөв байдлаас эхлүүлээд байгууллагадаа эерэг чиг хандлагатай соёлыг бий болгосноор байгууллага эрүүл, баттай оршин тогтнож чадах бөгөөд ажилтнууд бие биенээ дарамтлах, ялгаварлан гадуурхах гэх мэт сөрөг хандлага бага байх болно.
HR Фото