HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
HRM- Дасан зохицол
- 2009 / 03 / 15
Онцгой байдлын зааврын загвар

Онцгой байдалд эдгээр дүрмийг мөрд:

·        Галын дохио дуугарах буюу танд хэлэх үед ажлаа зогсоож, барилгаас ТЭР ДАРУЙ гар!

·        Зааврыг дага, сандрахгүй бай, онцгой байдлын дагуу хариу үйлдэл хийж буй хүмүүстэй хамтран ажилла.

·        Зориулалтын буюу хамгийн ойрын гарах хаалга руу яв.

·        Компьютер, тоног төхөөрөмж, сэнс зэргийг унтрааж, ширээний шургуулгуудаа хаа.

·        Эд зүйлээ буюу бусад хүмүүсийг хайж, барилгаас гарахдаа БҮҮ саат.

·        Барилгаас гарахдаа барилгаас нэлээн зайтай хоосон газар оч.  Гал унтраах усны хоолой буюу галын болон аврах ажилтнууд, тэдний тоног төхөөрөмжинд бүү саад бол.

·        Танай дарга буюу галын/аврах ажилтан хэлтэл барилга руу дахин бүү ор.

·        Дээрх дүрмийг хэрэгжүүлнэ.  Галын онцгой байдлын бэлтгэлийг тогтмол явуулж болно.  Таны амь нас болон бусдын амь нас таны хамтын ажиллагаанаас хамаарна.

Онцгой байдлын төлөвлөгөө: Энэхүү компани гал, бослого, иргэний үймээн, байгалийн болон хүний учруулсан гамшигаас үүдэн гарах амь нас, өмч хөрөнгө, ажлын аюулгүй байдалд учрах аюулыг аль болох бага байлгах үүрэгтэй. Энэхүү зорилгод хүрэхийн тулд онцгой байдлын дагуу хариу үйлдэл хийх Түргэн хариу арга хэмжээ авах багийг байгуулсан.  Эдний үүрэг хариуцлагад дараах зүйлс орно:

·        ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах

·        анхны тусламж үзүүлэх

·        компанийн үйл ажиллагааг аварч, сэргээх

Хэрэв та гал гарахыг харвал:

·        Тайван бай. “Гал түймэр!” гэж бүү хашгир.

·        Хамгийн ойрхон галын дохиог тат.

·        Утсаар яаралтай тусламжийн дугаар руу залгаж, утасны операторт боломжтой бол гал түймэр гарсан байрлал, давхар, жигүүр, өрөөний дугаарыг хэлж өг.

 

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2021 / 07 / 30
Шинэ ажилтнууд гэдэг нь ажилд орсоны эхний 1-3 сарыг дадлагажих хугацаагаар ажиллаж байгаа ажилтнууд бөгөөд энэ хугацаанд уг ажилтан тухайн албан тушаалд тэнцэж байгаа эсэхийг тодорхойлно.
Харвардын Их Сургуулийн туслах профессор Франчеко Жино “Бид хувь хүний онцлог, зан төлвийг таньж, ажлын байрандаа өөрийн чадамжаас илүү зүйл бий болгох боломжоор хангах юм бол тэд ажилдаа илүү сэтгэл хангалуун байж илүү их их гүйцэтгэл сайтай ажиллах болно” гэжээ.
- 2021 / 07 / 21
Хүн хэдий чинээ нүдэнд дулаахан байна, төдий чинээ богино хугацаанд шинэ хамт олонтойгоо сайхан харьцааг тогтоож чаддаг. Энэ үед анхны сэтгэгдэл хамгийн тогтвортойгоор үлддэгийг анхаараарай.
- 2021 / 07 / 19
-2020 / 02 / 15
"Ажил үүрэг даалгах төлөвлөгөө"-г 1-2 долоо хоног хэрэглэж, ажил үүрэг бүр (чухал буюу хар бор ажлын аль нь) таны цагийг хэрхэн авч байгааг тодорхойл. Та амархан даалгаж болох зарим ажилд маш их цаг зарцуулдагаа олж мэдэж болно.
-2020 / 02 / 14
Хамтран ажиллаж байгаа хүмүүсдээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бусдыг хүндлэнэ гэдэг харилцааны маш чухал хэсэг юм. Тэгвэл Хүндэтгэл гэж юу вэ? Хүндэтгэл нь маш олон янзын хэлбэрээр илэрдэг. Эдгээрээс хэдэн жишээ дурьдвал : Хамтран зүтгэгч нөхөддөө хүндэтгэлтэй хандан хувийн үзэл бодол, зан чанарын хувьд танаас өөр хүн гэдгийг нь харгалзан үзэх нь чухал. Энэ ялгаа нь эхэндээ жижиг зүйл мэт санагддаг цаашдаа ямар үр нөлөөтэй байх нь хэрхэн зөв шийдэл гаргахаас хамаарна. Хүмүүсийн үзэл бодлыг ялгаатай байдлыг хүлээн авч хүндэтгэлтэй хандсанаар та сайн үр дүнд хүрч шилдэг ажилтан болоход нэг алхам ойртон очлоо гэсэн үг.
-2020 / 02 / 09
Ажлын байрны эерэг хандлагатай соёл бол аливаа байгууллагыг амжилтанд хүргэх гол бүрэлдэхүүн хэсэг юм. Зөв соёлыг байгууллагадаа нутагшуулах нь олон учир шалтгаантай. Ёс суртахууны төлөв байдлаас эхлүүлээд байгууллагадаа эерэг чиг хандлагатай соёлыг бий болгосноор байгууллага эрүүл, баттай оршин тогтнож чадах бөгөөд ажилтнууд бие биенээ дарамтлах, ялгаварлан гадуурхах гэх мэт сөрөг хандлага бага байх болно.
HR Фото