HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.59%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.03%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.59%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.79%
Хүний нөөцийн менежер
- 2009 / 04 / 14
Уучлаарай ажил байхгvй биз
Магадгvй бvхий л салбарыг хамраад байгаа "хямрал"-аас болоод албан байгууллага, аж ахуйн нэгжийн санхvv дэнчигнэж байгаагаас тэр биз. Санхvvгээ яая даа гэж байж хvн нэмж авна гэж юу байх вэ. Тиймээс яах аргагvй хямрал ажлын байрыг булааж эхэллээ гэдэгт эвлэрэх хэрэгтэй болжээ.

Єнєєдрийн хэдэн мянган ажилгvй залуус, энэ жил тєгсєх 50 мянга гаруй оюутан хаанаас ажлын байр олохов. Тэднийгээ хаана шингээх вэ.
Улс орон хямраад, эдийн засаг нь сульдаад байгаа энэ vед ажлын байр хомсдоно гэдэг жинхэнэ хямрал юм гэж Европын улс орнууд vзээд байгаа. Одоо байгаа ажлын байрыг цомхотгохын оронд хадгалахыг ажил олгогчдод уриалж эдийн засгийн хєшvvргээр дэмжинэ гэж амласан удаатай. Харин манай улсын хувьд хямралыг яах вэ гэж олон улсын болон дотоодын хурал, зєвлєгєєн зохион байгуулаад гарах гарцаа олоогvй л байна. Ямар ч гэсэн салбар бvр л яах вэ гэсэн асуултын тэмдэгний ємнє сєгдєв. Харин ажилчин ангийн эрх ашгийг хамгаалах vvрэгтэй МVЭХ-ныхоны хувьд жижиг, дунд vйлдвэрлэл эрхлэгчтэй уулзан ажлын байраа бvv цомхотгооч. Та нар хvнээ халахгvй бол ажилгvйдэл газар авахгvй. Эдийн засагт ч халалт vvсэхгvй гэж тайлбарлан ухуулан явна. Гэвч тэдний "соёлын довтолгоо" нэг л vр єгєєжєє єгєхгvй л байна. Магадгvй ганц зориг байгаад эрх мэдлийн ташуургvй бол хэнд ч vгээ хэлж, гараа хєдєлгєж болдоггvйг мэдсэн байж болох талтай.

Нийслэлд єнєєгийн байдлаар хэдэн залуу лааз єшиглєн гудамж метрлэж байгааг тоолж гаргахад хvнд гэнэ. Яагаад гэвэл, улирлын чанартай болон хувиараа ажилладаг хvн олон учраас ажилгvй гээд бvртгэх хэцvv байдаг аж. Vндэсний статистикийн хорооноос єнгєрсєн оны сvvлчээс эхлэн ажлын байр хомсдон, ажилгvйдэл єсєх хандлагатай байна хэмээн мэдээлж байсан. Энэ мэдэгдэл цаг хугацаа єнгєрєх тусам бvр ч нотлогдож байх шиг. Хєдєлмєр, халамж vйлчилгээний газраас гаргасан єнгєрсєн хоёрдугаар сарын мэдээллээр тус газрын хэлтсvvдэд бvртгvvлсэн ажил идэвхтэй хайж байгаа ажилгvй иргэдийн тоо 33,2 мянгад хvрч, ажилгvйдлийн тєвшин 3,1 хувьтай гарчээ. Харин ємнєх оны мєн vетэй харьцуулах юм бол нийслэлд 6876 хvн ажилгvй байсан бол энэ оны хоёрдугаар сард 7471 хvн болж нэмэгдэж. Єєрєєр хэлбэл, 595 хvнээр нэмэгджээ гэсэн vг. Энэ нь мэдээж, єнєєх л хямрал даамжирснаас жижиг, дунд vйлдвэрvvд эхнээсээ хаалгаа барьж байгаагаас тэр.

Дээр нь энэ жил нарийн мэргэшсэн 50 мянга гаруй залуус ажил амьдралын гараагаа эхлэхээр ажлын байрны эрэлд гарна. Тэгэхээр бидний ганц найдвар "Vйлдвэржvvлэлтийг дэмжих жил". Хvнд, хєнгєн олон vйлдвэр байгуулагдан, хэдэн мянган залуус мэргэшилтэй, ажилтай болгоно гэсэн бас ч vгvй уриатай. Засгийн газраас хєрєнгє мєнгєє, хvнээ мэдээд зарлаж байгаа болохоор хийнэ чадна гэж зарласан байлгvй. Тийм болохоор олон залуу ажилтай болох байх аа гэдэгт итгэж сууя. Гэхдээ єнєєг хvртэл хаана, ямар vйлдвэр байгуулагдан, хэдэн хvн ажилтай золгох талаар тодорхой мэдээлэл цацаагvй л байгаа. Энэ талаар ХХААХVЯ-ны жижиг, дунд vйлдвэрлэлийг хариуцсан мэргэжилтнээс тодруулахад "Хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллах юм. Тєр дангаараа олон vйлдвэр байгуулан иргэдээ ажлаар хангана гэдэг хvнд. Яамны хувьд жижиг, дунд vйлдвэрлэлээ бодлогын хувьд дэмжин ажиллах юм" хэмээв.

Харин оюутан залуусаас энэ талаар асуухад "Мэргэжилтэй ч, мэргэжилгvй бай одоо ажил, цалингаа голох цаг биш ээ. Юмны vнэ нэмэгдэн, мєнгєгvй бол амьдрахад хvнд vед тааралдсан ажлаа л хийнэ." хэмээн хариулж байсан юм. Тэгэхээр залууст ажил хийе гэсэн хvсэл эрмэлзэл байна. Харин тэр ажлын байр нь хаана байна вэ.

Т.Баяр
Дугаар 073/652/
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 06 / 29
Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Үнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгүй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхүү л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дүр эсгэгчид.
Гэхдээ гоёыг бvтээж дүрийг бvтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа амин зүрх нь менежер л байдаг. Мөн орчин үед захирал бүрийг эзэн, босс бүрийг сайн менежер байхыг шаардаж байна. Yгүй дээ л сайн менежер туслахгүй бол удахгүй бизнес үйл ажиллагаа чад хийнэ. Энэ бол ёстой нөгөө зах зээлийн нийгмийн нүцгэн үнэн.
Expires компаний хүний нөөцийн бүрдүүлэлтийн ахлах ажилтан Брюс Ровлес. Тэр энэ салбарт 14 жил ажиллаж байгаа бөгөөд www.recruitfiles.com  -ыг хөтлөн явуулж, ажилтан сонгон шалгаруулж авахтай холбоотой өөрийн бүхий л  туршлагаа хуваалцдаг аж.
- 2013 / 01 / 15

Аливаа бизнесийг хийхийн тулд өөрийн зан характерийг зөв тодорхойлж, үүнээс үүдэлтэйгээр ямар төрлийн ажилд хамгийн тохиромжтой болохыг эртхэн тодорхойлох нь зүйтэй. Дараах тайлбаруудаас өөрт хамгийн тохиромжтойг олж авч дүгнэлт хийж шинэ бизнест өөрийн эзлэх байр суурийг зөв тодорхойлж, цаашид амжилттай бизнес эрхлэхийн тулд хэрхэн баг бүрдүүлэх буюу өөрөө алдаа гаргахаас нь өмнө түүнийгээ залруулах боломжийг ашиглах хэрэгтэй.

- 2012 / 11 / 25
-2012 / 05 / 13
Хаана ажлын ачаалал бага, бүтээлч бус хүмүүсийн бөөгнөрөл байна тэнд хамгийн их хов живээр ажлаа хийдэг  гэсэн бичигдээгүй хууль байдаг. Энэ нь бидний эргэн тойронд байгаа бодит жишээгээр үргэлж батлагдаж байдаг билээ. Энэ агуулгыг сонирхолтойгоор илэрхийлсэн Гомбосүрэнгийн Галбадрахын нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. Өмнө бид Г.Галбадрахын боловсролын системын талаарх нийлэлтийг өөрийнх нь зөвшөөрсөний дагуу бүрэн эхээр хүргэж байсан билээ.
-2011 / 07 / 16
Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр
    * Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажилыг гардан хийдэг хүмүүс.
    * White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг.
    * Gold collar : Энэхүү ангилалыг Blue White хоёрыг бодвол ховорхон хэрэглэгддэг. Маркетингийг олон нийт рүү хандуулахад хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлнэ.
    * Diamond collar гэсэн ангилалтай байдаг.
-2011 / 07 / 04
Даяаршиж байгаа нийгэмд хэлгүй бол хөлгүй гэж их ярих болжээ. Бодоод үзэхээр үнэнч юм шиг. Гэхдээ хэтэрхий их туйлширч байгаа юм бишүү. Гадаад хэлнийг сурах хэрэгтэй гэж амтай болгон нь үг уралдан захиж хэлэх юм. Тэр хэлний хэрэгцээг нь хангах гээд өчнөөн олон гадаад хэлний тодотголтой сургууль, дамжаанууд үүд хаалгаа нээн хэдэн арван бор төгрөг халаасандаа хийсэн шиг маадгар сууна. Гэхдээ тэр сургууль, дамжааны нь үр дүн хаана гараад, гийгүүлээд байгааг нь сайн мэдэхгүй л юм. Хэл сурна гэдэг бол хувь хүний өөрийн хүсэл сонирхол, мэрийлт, чармайлт, хэрэгцээ шаардлагатай холбоотой биз. Тэрнээс биш албадан сургадаг зүйл биш гэдэгт итгэж суух юм. Дургүйд хүчгүй гэдэг биздээ.
HR Фото