HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
Байгууллагын соёл
- 2009 / 04 / 28
Албан захидал майл бичих урлаг
1-р зарчим:
Таны бичсэн resume, cover letter хүний нүд булаахын тулд нэг форматаар бичигдэх ёстой. Format нь толгойн гарчиг / header /, фонд, сайн чанартай хэвлэх принтер, чанартай цаас, дугтуй гэх мэт ордог. Cover letter, Resume хоёрын фонд, толгойн гарчиг / header/ адилхан байвал цэвэрхэн, цэгцтэй харагддаг.
Мөн таны бичсэн cover letter маш энгийн хэрнээ, мэргэжлийн харагдах ёстой. Учир нь дэндүү өвөрмөц цаас, марзан дизайн нь найзуудын хооронд сайхан харагдахаас мэргэжлийн байж чадахгүй.
2-р зарчим: Уншигчийн нэр албан тушаалыг оруулж бичээрэй
Захиаг чинь унших ёстой менежерийн нэр, албан тушаалыг мэдээд захиандаа оруулаарай. Энэ мэдээллийг та интернетээр болон утсаар бага зэрэг хайлт хийж авч болно. Ингэснээр таныг тус байгууллагыг үнэхээр сонирхож буйг илэрхийлэх болно.
3-р зарчим: Эхний өгүүлбэрээ анхаарал татахуйцаар бич
Та захианыхаа эхний өгүүлбэрийг хүчтэй, сонирхол татахаар бичиж чадвал хүний нөөцийн менежер таны захиаг сонирхон эхнээс нь аваад дуустал уншиж танилцах болно.
Та сонирхож байгаа албан тушаалаа болон яагаад заавал энэ албан тушаал дээр өөрийгөө тохирно гэж үзэж байгаагаа бичих хэрэгтэй. Мөн энэ байгууллагад хэр зэрэг хувь нэмэр оруулж чадахаа маш ойлгомжтойгоор тайлбарлан бичнэ.
4-р зарчим: Өөрийн амжилтуудаа танилцуулаарай
Сонирхож буй албан тушаалтайгаа холбоод өөрийн амжилтуудаа бүлэг болгон жагсаан бич. Энэ нь уншихад хялбар бөгөөд хамгийн чухал мэдээлэл болж чаддаг.Учир нь хүний нөөцийн менежер таныг юуг илүү сайн хийж чаддаг талаар ойлголттой болно гэсэн үг.
5-р зарчим: Төгсгөл бичээрэй
Захианыхаа төгсгөлд та өөрөө эргээд холбоо баринa шүү гэдгээ бичих хэрэгтэй. Яагаад гэвэл таньтай өрсөлдөж байгаа өөр нэг хүн хүний нөөцийн менежер лүү залган өөрийн тань сонирхож буй албан тушаалыг булаан авч магадгүй.
Хэрвээ ажлын байрны зар дээр “Ажил хайгч хүн битгий утасдаарай” гэж бичсэн бол үүнийг хүндэтгэн үзэж ийм төгсгөл бичих хэрэггүй.
Cover letter-ийн гол зорилго нь хүний нөөцийн менежер таны CV-г унших ба таны тухай илүү их мэдээлэл олж авахыг хүсэхэд оршино.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 08
Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих. Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.
Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж тэдний санал бодлыг авч оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
- 2023 / 10 / 01
Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой.
- 2023 / 07 / 26
-2023 / 07 / 23
Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид хэрэглэгч болон худалдан авагчдынхаа эрэлтийг хангахын тулд ажил хэргийн шаардлагыг хангах ёстой. Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд ийнхүү хувь нэмрээ оруулах нэгэн арга зам нь сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм.
-2022 / 11 / 07
Үйл ажиллагааны ёс зүйн шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
-2022 / 11 / 07
Үйлчилгээний болон нийт ажилтнуудад ажлын байранд хориглох зүйлс ба шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
HR Фото