HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
HRM-Хөдөлмөрийн эрх зүй
- 2009 / 05 / 10
ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ БОЛОВСРУУЛАХ ЗАГВАР (L1)
ЭМНХ –ын 2000 оны 213
тоот тушаалын хавсралт

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ БОЛОВСРУУЛАХ ЗАГВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.    Ажил олгогч нь хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн өөрийн үйл ажиллагааг түүний эрхэм зорилго , зорилтын хүрээнд хөдөлмөр зохион байгуулалт , хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх, үүрэг , хариуцлагыг тусгасан хөдөлмөрийн дотоод журмыг боловсруулахад энэхүү загварыг хэрэглэнэ.
1.2.    Хөдөлмөрийн дотоод журам /цаашид “журам” гэнэ./ нь ажил олгогчоос өөрийн дотоод үйл ажиллагааг, зохион байгуулахтай холбогдож үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулах баримт бичиг мөн.
1.3.    Журмын зорилго нь хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах , ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах , ажил үйлдвэрлэл , үйлчилгээний чанар дээшлүүлэхэд чиглэнэ.
1.4.    Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан , ажил олгогчийн хооронд үүссэн тодорхой асуудлыг хөдөлмөрийн тухай хууль , тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрийг үндэслэн энэ журмын дагуу шийдвэрлэнэ.
1.5.    Журмыг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд дагаж мөрдөнө.
1.6.    Журмын хэрэгжилтэнд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд хяналт тавина.

Хоёр. Хөдөлмөрийн удирдлага , зохион байгуулалт

2.1.    Үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалт
2.1.1.    Аж ахуй нэгж байгууллага /цаашид “байгууллага” гэнэ/ -ыг дарга эзэн захирал /цаашид” дарга” гэнэ./ удирдана.
2.1.2.    Дарга /эзэн/ , захирлын дэргэд зөвлөх эрхтэй удирдлагын зөьлөл ажиллах бөгөөд зөвлөл нь 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлийн гишүүдийг нийт ажилтны хурлаар сонгож, даргын тушаалаар батлана. Зөвлөл нь үйл ажиллагааны дүрэмтэй байна.
2.1.3.    Байгууллагын бүтэц газар /хэлтэс/, алба /цех/ байж болох бөгөөд тэдгээр нь өөрсдийн хүлээсэн үүргийн дагүү ажил, үйлдвэрлэл , үйлчилгээний гүйцэтгэл , үр дүнг даргын өмнө бүрэн хариуцаж ажиллана. Үндсэн нэгжүүдийн оноосон нэрийг энэ журамд тодорхой зааж өгсөн байх нь зүйтэй.
2.1.4.    Аж ахуй нэгж байгууллага нь удирдлага , зохион байгуулалт , үйл ажиллагааны үе шат бүрт тохирсон үндсэн нэгжтэй байж болно. Тухайлбал: тэр байгууллагын нэгж нь : а/ удирдлагын хүрээнд газар / хэлтэс/ б/. Үйлдвэрлэлийн хүрээнд алба /цех / хэлбэртэй байж болно.
2.1.5.    Удирдлага , үйл ажиллагааны үе шатаас хамааран аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын хүрээн дэх үндсэн нэгж нь алба , албаны үндсэн нэгж нь цех байж болно.
2.1.6.    Удирдлагын тухайн шатанд ажиллаж байгаа дарга нь хариуцсан тодорхой үүрэг , чиглэл , ажил үйлдвэрлэл , үйлчилгээний гүйцэтгэл , үр дүн үйл ажиллагааны хэрэгжилтийг дээд шатны даргын өмнө хариуцна. Тухайн шатны дарга эзгүй байх хугацаанд түүний ажлыг орлон ажиллах албан тушаалтныг энэ журамд зааж өгсөн байвал зохино.
2.1.7.    Удирдлага , үйлдвэрлэлийн тухайн шатны удирдлагын аж ахуй нэгж , байгууллагын дарга томилж чөлөөлнө.

Гурав. Аж ахуй нэгж , байгууллагын дотоод үйл ажиллагаа

3.1.    Даргын тушаал /захирамж тогтоол/
3.1.1.    Дарга нь хөдөлмөрийн тухай хууль . бусад хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуй нэгж , байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал /захирамж , тогтоол/ /цаашид “тушаал” гэнэ/ .
3.1.2.    Тухайн асуудлыг шийдвэрлэхээр тушаал гаргахдаа төсөл боловсруулсан ажилтан нь өөрийн ажиллаж байгаа үндсэн нэгжийн даргад танилцуулсаны дараа бусад газар /хэлтэс/ , алба /цех/-ны саналыг авч тушаалыг төсөлд тусгана.
3.1.3.    Тушаалын төсөлтэй танилцах /үндсэн нэгжийн нэр бүхий / хуудсанд нэгжийн дарга уг тушаалыг зөвшөөрч гарын үсэг зурсаны эцэст /даргын орлогч, хуулийн зөвлөхөөр хянуулан / даргад танилцуулана.
3.1.4.    Тушаалын хэрэгжилтэд картаар хяналт тавьж , шаардлагатай тушаалуудын хэрэгжилтийг үндсэн нэгжийн дарга нарт танилцуулж байна.

Дөрөв. Төлөвлөгөө, тайлан , түүнд тавих шаардлага хяналтын тогтолцоо

4.1.    Ажил, үйлдвэрлэл , үйлчилгээний бизнес төлөвлөгөө , тайлан, хяналт
4.1.1.    Байгууллага нь үйл ажиллагаагаа жилээр төлөвлөж явуулна.
4.1.2.    Төлөвлөгөөнд байгууллагын эрхэм зорилгыг тухайн жилд хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн арга хэмжээнүүдийг тусгаж , нийт ажилтны саналыг тусган удирдлагын зөвлөлөөр хэлэлцүүлж дарга батлана.
4.1.3.    Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг хагас , бүтэн жилээр /тайлан гаргана./ дүгнэж , нийт ажилтны хурлаар хэлэлцүүлж , шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллана.
4.2.    Үндсэн нэгж /цаашид “нэгж” гэнэ./ -ийн төлөвлөгөө тайлан хяналт
4.2.1.    Нэгж нь үйл ажиллагаагаа улирлаар төлөвлөж явуулна.
4.2.2.    Нэгжийн төлөвлөгөөг нийт өуилтны саналыг авч тусган байгууллагын даргын орлогоч батална.
4.2.3.    Нэгжийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг үлирлаар /тайлан гаргана/ дүгнэж , ажилтнуудын хурлаар хэлэлцүүлэн ,биелэлтийг хангуулж ажиллана.
4.3.1.    Ажилтан нь ажлаа сараар төлөвлөж ажиллана. Ажилтны төлөвлөгөөг нэгжийн дарга батална.
4.3.2.    Ажилтны гүйцэтгэсэн ажил , үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнг нэгжийн дарга улирлаар /тайлан гаргана./ дүгнэж , биелэлтийг хангуулж хяналт тавьж ажиллана.

Тав. Дотоод ажлын зохион байгуулалт

5.1.    Байгууллага нь долоо хоног бүрийн тогтсон өдөр нэгжийн дарга нарын болон удирдлагын шуурхай зөвөлгөөн хийж байна. Зөвөлгөөнөөр өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн , үүрэг , даалгаварын биелэлт ,явцын талаар нэгжийн дарга бүрийн мэдээлэлийг сонгож , ирэх долоо хоногт гүйцэтгэх ажил , үйлдвэрлэл , үйлчилгээний талаар холбогдох үйл ажиллагаа болон арга хэмжээг товлоно.
5.2.    Зөвөлгөөнөөр ярилцсан ажил , арга хэмжээ, үүрэг даалгавррыг дотоод ажил хариуцсан ажилтан тэмдэглэж , хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.
5.3.    Долоо хоног бүрийн тогтсон өдөр байгууллагын дотоод ажлын өдөр байж болох ба энэ өдрийг нийт ажилтны хүрээнд /тасралтгүй ээлжээр ажилладаг байгууллагад өөрөөр зохицуулах / ажлын уулзалт , мэдээлэлийн цаг болон зохицуулж болно.

Зургаа. Тамга , тэмдэг , хэвлэмэл хуудас хэрэглэх, хадгалах,
хамгаалах , баримт бичиг хувилах , олшруулах ,
 алба хэрэг хөтлөх , архивын нэгж болгох

6.1.    Байгууллагын тамга , тэмдгийг дарга барих ба тамга, тэмдэг барих албан тушаалтныг товолж , энэ журамд зааж болно. Тамга , тэмдэг барих албан тушаалтныг эзгүй үед тамга, тэмдэг барих албан тушаалтныг нэрлэж , тэмдэг хадгалах , хамгаалах , хүлээлгэх , бүртгэл хөтлөх журмыг тусгана.
6.2.    Албан хэргийн хэвлэмэл хуудсыг хэрэглэх , хадгалах , хамгаалах , бичиг баримтыг боловсруулах , албан хэрэг хөтлөх , хувилах , олшруулах , архивын нэгж болгох , тэдгээрийг аобажуулах , ёсчлох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрхлэн явуулах ба журамд тодотгон тус тусад нь зүйл , хэсэг болгон зааж болно.

Долоо. Хоёр ба гурван талт харилцаа, гадаад харилцаа ,
 хамтын ажиллагаа

7.1.    Удирдах дээд байгууллагатай харилцах , бусад байгууллага харъяа газар, иргэдтэй харилцах, өөрийн байгууллага ажилтны санал , хүсэлтийг судалж , шийдвэрлэх тухай асуудал болон тэдгээртэй холбоотой үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх , хяналт тавих ажилтан , биелэлтийг мэдээлэх хэлбэр , тогтолцоог энэхүү журамд тусгасан байж болно.
7.2.    Гадаад харилцаа , хамтын ажиллагааны чиглэлээр гэрээ хэлэлцээр байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулахдаа Монгол улсад үйлчилж байгаа хууль , тогтоомж, шийдвэрийг мөрдлөгө болгон ажиллана. Гадаад харилцааны асуудал хариуцах нэгж ажилтны гүйцэтгэх ажил , үүрэг, ёс жаяг /ялангуяа гэрээ хэлэлцээрийн төслийн баримт бичиг боловёруулах , эцэслэх ажлын үе шат /-ыг тодотгон зааж өгнө.

Найм. Иргэнийг ажилд авах, ажилтныг ажлаас чөлөөлөх

8.1.    Иргэнийг ажилд авах
8.1.1.    Сул байгаа орон тоонд ажилд орохыг хүссэн иргэний хүсэлтийг боловсон хүчний асуудал хариуцсан албан тушаалтан хүлээн авч судалсны үндсэн дээр холбогдох нэгжийн саналын хамт даргад танилцуулна.
8.1.2.    Монгол улёын хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу байгууллагын дарга нь ажилд орохыг хүссэн иргэнтэй тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг бичгээр хийнэ.
8.1.3.    Хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хангах хөдөлмөрийн гэрээний гол болон бусад нөхцөлийг гэрээнд тусгахаар хэлэлцэх ажлыг даргаас эрх олгосон холбогдох албан тушаалтан хариуцан гүйцэтгэж болно.
8.1.4.    Ажилд орохыг хүссэн иргэн эрүүл мэндийн бүрдмэл үзлэгт орж , тухайн ажлын байранд тавигдаж буй эсэх тухай магадлагааг гаргуулна.
8.1.5.    Ажилд орохыг хүссэн иргэн дараах бичиг баримт бүрдүүлнэ.
а/боловсролын үнэмлэх ,диплом, сертификат
б/ иргэний үнэмлэх
в/ эрүүл мэндийн бүрдмэл үзлэгийн тухай магадлагаа
г/ нийгмийн даатгалын дэвтэр
д/анкет
8.1.6.    Шаардлагатай бол ажилд орохыг хүссэн иргэний мэргэжлийн түвшингийн тухай үнэлэлт, дүгнэлт гаргуулж болно.
8.1.7.    Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд гол болон бусад нөхцөлийг талууд тодорхойлно. Талууд хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг тодорхойлохдоо “ЭМНХ-ын сайдын 2000 оны 128 тоот тушаалаар баталсан” хөдөлмөрийн гэрээний нөхцөл тодорхойлох тухай зөвлөмжийг хэрэглэж болно.
8.1.8.    Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн тухай сауудлаар дарга тушаал /захирамж, тогтоол/ гаргана.
8.1.9.    Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтан байгууллагын эрхэм зорилт , үйл ажиллагааны мөрдлөг, удирдамж болгодогхууль, тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам , ажлын байрны тодорхойлолт, байгууллагын болон түүний нэгжийн тухай танилцуулж ажилтнаар судлуулна.
8.2.    Ажилтныг ажлаас чөлөөлөх
8.2.1.    Ажилтныг монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлнө.
8.2.2.    Ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд зохих тэтгэмж олгох эсэх сауудлыг Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль , хамтын гэрээ , хэлэлцээрт заасны дагуу шийдвэрлэнэ.

Ес. Ажил амралтын горим

9.1.    Ажлын цаг
9.1.1.    Ажилтны долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байх бөгөөд ердийн ажлын үргэлжлэл 8 хүртэл цаг байна. Зарим тохиолдолд ажлын өдрийн үргэлжлэлийг долоо хоногийн ажлын цагт багтаан зохицуулж болно.
9.1.2.    Ажил эхлэх, дуусах , завсарлах цагийг тухайн ажилтны гүйцэтгэх ажил , үүргийн онцлог , материал түүхий эд, хийц бүтээцийн дамжлагын дараалал, ээлжийн хуваарь, зэргийг харгалзан зохицуулж болнон
9.1.3.    Ажилтан нь өглөө ажилдаа ирсэн , завсарласан , ажлаас орой тарсан цагаа бүртгүүлнэ. Ажлын цагийн бүртгэл , ажилтны цагийн ашиглалтын байдалд нэгжийн дарга болон ажил олгогчоос үүрэг хүлээсэн албан тушаалтан хяналт тавина. Ажлын цагийн ашиглалтын тайланг сар бүр гаргаж нэгтгэн мэдээлж байна.
9.1.4.    Ажилтан нь ажлын цагт  багтах цагаар хариуцсн ажлын шаардлагаар өөр байгууллагад /гадуур / ажиллах үед нэгжийн удирдлагад мэдэгдэж, гадагш ажлаар явах тухайгаа бүртгэлийн дэвтэрт тэмдэглэнэ.
9.1.5.    Ажлын цагийн бүртгэгдсэн цаг нь тухайн ажилтанд цалин хөлс олгох баримт болно.
9.2.    Амралтын цаг.
9.2.1.    Ажилтны тухайн ажлын жилийн ээлжийн амралтын хаваарийг тухайн жилийн эхний ба сүүлийн хагас жилээр хэсэгчлэн гаргаж даргын шийдвэрээр мөрдөнө.
9.2.2.    Ажилтан нь ажиллаж байгаа ажлын байрны хэвийн ба хэвийн бус нөхцөлөөр ялгаатай нэмэгдэл амралтыг хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 5,6 дахь хэсэгт заасан хэмжээгээр буюу хамтын гэрээнд зааснаар эдлэнэ.
 

Арав. Цалин , хөлс, шагнал урамшуулал, тэтгэмж, түр чөлөө
10.1.    Цалин хөлс
10.1.1.    Ажилтны үндсэн цалинг ажил , үйлдвэрлэл үйлчилгээний онцлог , мэргэжил, мэргэшил хөдөлмөрийн нөхцөлөөр ялгаатайгаар нь , хөдөлмөрийн зах зээл дэх цалингийн түвшинтэй уялдуулан үндсэн цалингийн сүлжээг тогтоож мөрдөнө.
10.1.2.    Нэмэгдэл , нэмэгдэл хөлсийг хамтын гэрээнд заасан хэмжээгээр олгоно.
10.1.3.    Ажилтны цалин хөлсийг сард тогтоосон өдөр 2 удаа олгох бөгөөд энэ өдрүүдэд нийтээр амрах баярын болон долоо хоногийг амралтын өдөртэй давхцвал өмнөх ажлын өдөр нь цалин хөлсийг олгоно.
10.1.4.    Ажилтанд ажил , үйлдвэрлэл, үйлчилгээний дүнгийн шагналыг нөхцөл , журам болон хамтын гэрээнд заасан хэмжээгээр олгоно.
10.1.5.    Бусдаас илүү өндөр бүтээмжтэй, ур чадвар гарган ажилтанд урамшуулал олгоно.
10.1.6.    Ажуилтны хөдөлмөрийн амжилт , гавъяаг үнэлж төрийн шагнал , одон, медалиар шагнуулахаар тодорхойлно.
10.2.     Тэтгэвэр , тэтгэмж, олговор, нөхөн төлбөр
10.2.1.    Ажилтанд тэтгэвэр , тэтгэмж, олговор , нөхөн төлбөр тогтоож олгох асуудлыг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль,төрийн албаны тухай хууль болон хамтын гэрээ, хэлэлцээр , хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.
10.3.    Түр чөлөө
10.3.1.    Ажил олгогч нь ажилтны хүсэлтээр нэгжийн даргын тодорхойлолтоор ажлын ... хүртэл өдрөөр түр чөлөө олгож, ажлын байрыг хадгална. Ажлын 1-5 өдрийн чөлөөг тухайн нэгжийн дарга олгож болно.
Арван нэг. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага
11.1.    Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
11.1.1.    Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ажилтанд Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл ноогдуулна.
11.1.2.    Хөдөлмөрийн гэрээнд ноцтойд тооцохоор нэрлэж хөдөлмөрийн харилцааг зогсоохоор заасан сахилгын зөрчил гаргасан , эсвэл сахилгын зөрчлийг давтан /2 удаа/ гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлана.
11.2.    Эд хөрөнгийн хариуцлага
11.2.1.    Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх албан тушаалын жагсаалтыг даргын тушаал /тогтоол , захирамж/ -аар баталж мөрдөнө.
Арван хоёр. Ажилтны эрх үүрэг
12.1.    Ажжилтан дор дурдсан эрх эдлэнэ.
12.1.1.    Ажилтан нь хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах , цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж авах, амрах өөрөө болон төлөөлөлийн байгууллагаараа эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах хөдөлмөрийн ба хамтын гэрээ , хэлэлцээрт заасан бусад хөнгөлөлтийг эдлэнэ.
12.1.2.    Ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн гормыг чанд сахин биелүүлэх , ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглана.
12.1.3.    Аюулгүй ажиллагаа , эрүүл ахуйн журам, зааврыг хөдөлмөрийн үйл ажиллагаанд чанд дагаж биелүүлнэ.
Арван гурав. Ажил олгогчийн эрх үүрэг
13.1.    Ажил олгогч нь дор дурдсан эрх эдлэнэ.
13.1.1.    Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах , хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрх эдлэнэ.
13.2.    Ажил олгогч дор дурдсан үүрэг хүлээнэ.
13.2.1.    Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах , ажлын байрыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа , эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж ажилтны эрүүл мэндийг хамгаалах хөдөлмөрийн дотоод журам , хөдөлмөрийн болон хамтын гэрээ , хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.




Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 02 / 08
Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.
Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тогтоох загварыг доор үзүүлэв. Ямар нэг хүчин зүйлийг харгалзан амралтын хугацааг уртасгах нь зүйтэй гэж үзвэл түүндээ нийцүүлэн амралтын хугацааг тогтоох аргачлалыг өөрчилж болно. Гэхдээ уг аргачлал нь ялгаварлан үзсэн бус ажилтан бүрийн амралтыг тооцох нийтлэг аргачлал байна. Хэрэв энэ бодлогод томоохон өөрчлөлт хийх шаардлагтай бол хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.
- 2020 / 02 / 16
Баярын өдрүүдэд ажилтныг амраах тухай компанийн журмын загвар. Баярын өдрүүдэд ажилтан цалинтай амарч, уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нийтлэг журам байдаг. Доор дурдсан журамд Чөлөөт Баяр буюу жилд 2 өдөр нэмж амраах боломж олгох талаар санал болгосон. Хэрэв та Чөлөөт Баяр олгохыг хүсэхгүй бол уг заалтыг хасна. Хэрэв та доор дурдсан журмаас өөр журам боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй. Ажил олгогч нарын ирүүлсэн нийтлэг баярын жагсаалтыг мөн багтаасан.
- 2020 / 02 / 14
-2020 / 02 / 14
Хэрэв Талуудын гүйцэтгэсэн ажлын хэмжээ өөрчлөгдвөл, гэрээний энэ хэсэгт зохих өөрчлөлт оруулж, түүнд нийцүүлэн хамтын үйл ажиллагаа дахь өөрийн ногдох хэсгийг нарийвчлан тодорхойлно Уг мэдээлэлд зөвхөн МХНИ гишүүд болон HR Plus картын хэрэглэгч л нэвтрэх боломжтойг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-1075, 8000-1075, 90001075 дугаараас лавлана уу.
-2020 / 02 / 10
Хөдөлмөрийн гэрээг заавал байгуулах ёстой юу? Хариулт: “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж хуульчилсан баигаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд шийтгэвэр оногдуулж, хариуцлага тооцохоор хуулинд заасан ...
-2016 / 04 / 20
Ажил эрхэлтийг зогсоох нь ажил олгогч болон менежерийн хувьд шийдвэрлэхэд төвөгтэй асуудлуудын нэг бөгөөд энэ нь бизнесийн чухал хэсгийн нэг юм. Хэрэв ажил олгогч энэ асуудалд анхааралтай хандахгүй бол ажлаас халах процессын явцад гаргасан алдаанууд тань хуулийн байгууллагын өмнө таны эсрэг зэвсэг болно.
HR Фото