HR plus карт
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
21.68%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
29.50%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
33.04%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.74%
HRM-Ажлын байрны шинжилгээ
- 2009 / 05 / 20
АБТ - Туслах нягтлан бодогч (L2)
Ажлын байрны тодорхойлолт

1.    Нийтлэг үндэслэл

Байгууллагын нэр:      ХХХ компани
Нэгжийн нэр:              Санхүүгийн хэлтэс
Албан тушаалын нэр: Туслах нягтлан бодогч
Зэрэглэл:    
Шууд харьяалагдах албан тушаал:Охин компанийн ерөнхий нягтлан бодогч
Шууд харьяалах албан тушаал:
/ ажлын байр/    -
Орлон ажиллах хүн:    -

2.    Албан тушаал / ажлын байр/-ын  зорилго
Харьяалагдаж буй компанийн нягтлан бодох бүртгэлийг Олон улсын бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох тайлан, балансыг хугацаандаа гаргахад нь ерөнхий нягтлан бодогчдоо туслах

3.    Албан тушаалын үндсэн үүрэг
-    Анхан шатны бүртгэл хөтлөлт, баримт боловсруулалтыг  цаг тухайд нь үнэн зөв хэрэгжүүлэх
-    Компанийн хэмжээнд НББ-ийг стандартын дагуу үр ашигтай хөтлөх

4.    Үндсэн үүргийн хүрээнд ажлын байранд  хийгдэх ажлууд
1.    Хариуцсан компанийхаа санхүүгийн үйл ажиллагаа, өмч хөрөнгөд бүртгэлээр хяналт тавих
2.    Анхан шатны хүчин төгөлдөр баримтуудыг үндэслэн холбогдох хууль тогтоомж дүрэм журмын хүрээнд хариуцсан компанийхаа нягтлан бодох бүртгэлийг                  хөтлөн явуулах
3.    Толгой компанийн харилцагч татвар, нийгмийн даатгалын байгууллага, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч байгууллагууд болон бусад холбогдох байгууллага,        хувь хүмүүстэй тооцоо нийлэх, үүссэн өр, авлагыг барагдуулах талаар анхны арга хэмжээг авах
4.    Хариуцсан компанийхаа авлагын тайланг бэлтгэх
5.    Дотоод хяналтын албанаас гаргасан хуваарийн дагуу хариуцсан компанийн нягтлан бодох бүртгэлийн тайлан, балансыг (анхан шатны баримт, журнал,                    ерөнхий дэвтэр, өр, авлагын мэдээ болон бусад шаардлагатай мэдээ, баримтын хамт) дотоод хяналтын нягтлан бодогчид гаргаж өгч, хянуулж, шалгуулах
6.    Хариуцсан компанийн нягтлан бодох бүртгэлийн файл болон бусад санхүүгийн мэдээлэлийн талаар тухайн компанийг хариуцсан эдийн засагч, зээл авлага              хариуцсан мэргэжилтэнтэй хамтран ажиллах , шаардлагатай мэдээлэлээр бүрэн хангах

ГАРГАХ ТАЙЛАН
1.    Хийсэн ажлын тайлан /улирал бүр/
2.    Бусад

5.    Харилцах субъект , ажлын уялдаа холбоо
А. Дотоод

Нэгж                                 Албан тушаал                   Харилцах асуудал                     Харилцах давтамж
Охин компани                         Захирал                 Компанийн санхүүгийн байдал  
                                                                                 Орлого үр дүнгийн байдал
                                                                                       Төлбөр тооцоо
                                                                                           НББ хөтлөлт                                   Тухай бүр
Охин компани           Ерөнхий нягтлан бодогч                  НББ хөтлөлт                                   Өдөр  бүр 
    
Санхүүгийн хэлтэс    НББА-ны дарга
                                   ШТА-ны дарга
                                   ХЗА-ны дарга
                                   ДХА-ны дарга                 Тус бүрийн хариуцсан ажил үүрэг                 Тухай бүр

Б.Гадаад
Хариуцсан ажил үүргийн хүрээний дагуу тухайн компанийг төлөөлөн холбогдох байгууллагууд, субъектүүдтэй харилцах

6.    Шийдвэр гаргах эрх мэдэл

Шийдвэр гаргах асуудал                                                     Эрхийн хэмжээ
Нягтлан бодогчийн чиг үүрэгтэй холбоотой асуудлууд     Гүйцэтгэх захиралын тушаал, шийдвэрээр болон ерөнхий нягтлан бодогчоос амаар олгосон бусад бүрэн эрхийн дагуу
Захиргаа боловсон хүчний асуудлаар                                 Санал гаргах

7.    Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол:                    Бакалаврын зэрэгтэй.
Мэргэжлийн бэлтгэл:  Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцсан, мэргэшсэн
Туршлага:                     НББ-ийн  1ээс дээш  жилийн ажлын туршлагатай.
Ур чадвар:                    Бичгийн болон ярианы англи хэлийг  эзэмшсэн
                                      Харилцааны ур чадвар сайтай
                                      Бичих, ярих, бичиг баримт боловсруулах чадвартай
                                      Анализ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай
                                      НББ-ийн программууд дээр ажиллах чадвартай
                                      Microsoft Office- ийн программууд дээр ажиллах чадвартай
Тусгай шаардлага:       Байгууллагын нууц хадгалах чадвартай
                                      Найдвартай
                                      Ачаалалтай ажиллах чадвартай
                                      Өөрийгөө хөгжүүлэх бие даан ажиллах чадвартай

8.    Ажлын байрны нөхцөл, ажлын хэрэгсэл

Ажлын байрны нөхцөл                     Хэвийн
Ажлын байрны тоног төхөөрөмж    Телефон, ширээ сандал, шүүгээ, тооны машин Компьютер, нягтлан бодох бүртгэлийн программ  хангамж

9.    Ажлын байрны үүргийн биелэлт , гүйцэтгэлийн шалгуур
-    Анхан шатны бүртгэл хөтлөлт, баримт боловсруулалт  цаг тухайдаа үнэн зөв хийгдсэн байх
-    Татвар, Гааль, Нийгмийн даатгалын газрууд, Бэлтгэн нийлүүлэгч,харилцагчидтай цаг тухайд нь тооцоо хийсэн байх
-    Хөдөлмөрийн дотоод журам зөрчөөгүй байх

10.    Ажлын байрны онцлог
-    Хариуцлагатай нягт нямбай байх сэтгэлзүй шаардана.
-    Олон янзын авир араншинтай хүмүүс, янз бүрийн удирдах арга барилтай менежерүүдтэй харилцдаг.

11.    Ажлын эцсийн үр дүнгийн талаар ажил эрхлэгчийн хүлээх хариуцлага
-    Анхан шатны бүртгэл хөтлөлт, баримт боловсруулалт  цаг тухайдаа үнэн зөв, нягт нямбай хийгдсэн байх
-    Татвар, Гааль, Нийгмийн даатгалын газрууд, Бэлтгэн нийлүүлэгч,харилцагчидтай цаг тухайд нь тооцоо хийсэн байх
-    Хөдөлмөрийн дотоод журам зөрчөөгүй байх
-    Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар цаг тухайдаа биелсэн байх

Хянаж баталсан:

Дэд захирал  . . . . . . . . . . . . . . . . . . . .
Огноо:            2012  он .... сар.... өдөр

Танилцсан:
Ажилтан. . . . . . . . . . . . . . . . . .
Огноо:            2012 он .... сар.... өдөр





Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 06 / 14
Мэргэжлийн хяналтын байгууллага нь шинээр үүсгэн байгуулж байгаа болон ажлын байрны зориулалт, байршлыг өөрчилсөн тухай бүрт тэр байр үйлдвэрлэл, үйлчилгээний болон аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг заавал хянаж дүгнэлт гаргах ёстой байдаг. Энэ нь ажлын байрны хэвийн нөхцөлийг бүрдүүлж, технологийн урсгал дамжлагыг зөв зохион байгуулан, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тус болох ач холбогдолтой юм.
Нансийн (Франц) их сургуулийн биологийн лабораторийн судлаач Дидье Дезор хархнуудын сэлэлтийг судлах зорилгоор нэг торонд 6 харх байрлуулжээ. Тус торноос гарах ганц гарц устай бассейнруу хүргэх бөгөөд сэлж байж хүнс, хоолтой тавцанд хүрнэ.Туршилтын явцад харх болгон өөрийн хүнсэнд сэлэхгүй байгаа нь ажиглагдаж. Нэг ёсны ажил үүргийн хуваарь явагдсан байна.
- 2009 / 08 / 23
Албан тушаалын / ажлын байрны / зорилго
Компанийн хууль эрх зүйн асуудлаар компанийг төлөөлөх, компанийн бизнесийн үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг хангана.
Албан тушаалын үндсэн үүрэг
  • Толгой болон охин компаниудын дүрэм боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх, хуралд хэлэлцүүлэх
  • Захирлуудын зөвлөл, удирдах зөвлөл, ерөнхий захирал, гүйцэтгэх захирлын гаргасан тогтоол, тушаал, шийдвэрүүдийн эрх зүйн үндэслэлийг хянах
- 2009 / 06 / 23
-2009 / 07 / 06
Үнэн зөв ажлын байрны тодорхойлолт нь ангилсан зар, ажлын байрны зар, бусад ажилд авах ажилд зайлшгүй шаардлагатай юм. Энэ нь таны  ямар авъяас чадвар хайж байгааг тодруулж, таны зарыг хамгийн чадвартай нэр дэвшигчийг татах шинж чанарууд дээр төвлөрүүлдэг.
-2009 / 05 / 20
Албан тушаалын  зорилго
Хариуцсан компанийн нягтлан бодох бүртгэлийг Олон улсын бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох тайлан, балансыг хугацаанд гаргах

Албан тушаалын үндсэн үүрэг
-    Тайлан балансыг цаг тухайд нь үнэн зөв гаргах
-    Компанийн хэмжээнд НББ-ийг стандартын дагуу үр ашигтай хөтлөх
-    Татвар, Гааль , НД-ын газрууд, Бэлтгэн нийлүүлэгчид, Харилцагчтай цаг тухайд нь төлбөр тооцоо хийх
-2009 / 05 / 02
 Байгууллагын  зорилго, зорилт, үүрэг, бүтэц зохион байгуулалттай уялдсан тухайн ажлын байранд хийгдэх ажил, үүрэг, ажлын байрны үндсэн зорилго, түүнд тавигдах шаардлага, уялдаа холбоо, эрх мэдэл, ажлын нөхцөл, хангамж, ажлын хэрэгсэл, гүйцэтгэлийн шалгуур үнэлэмж, шагнал урамшуулал, хүлээх хариуцлага зэргийг иж бүрэн авч үзэж тодорхойлсон баримт бичиг юм.
Товчоор хэлбэл ажлын байранд биелүүлэх үндсэн зорилтыг тусгасан баримт бичиг мөн.

Бид цаашид Та бүхнийгээ хүсэлтийн дагуу АЖЛЫН БАЙРНЫ ТОДОХОЙЛОЛТ-уудыг нийтэлж байхаар боллоо. Өөрт шаардлагатай байгаа тодорхойлолтын жагсаалтаа илгээнэ үү.


HR Фото