МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
19.95%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
32.07%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.65%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.27%
HRM-Хөдөлмөрийн эрх зүй
- 2009 / 06 / 01
Ээлжийн амралт олгох заавар (L1)
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын
сайдын 2000 оны 166 тоот тушаалын
1 дүгээр хавсралт

Ээлжийн амралт олгох заавар

1.    Ажил олгогч нь ажилтанд ээлжийн амралт олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл , холбогдох бусад хууль , тогтоомж болон энэхүү зааврыг удирдлага болгоно.
2.    Ажил олгогч нь бүх ажилтныг ажлын жил бүр ээлжийн амралтаа заавал биеэр эдлэх бололцоогоо хангаж эдлүүлнэ.
3.    Ажил олгогч нь ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэн нэгж , байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргах ба баталсан хуваарийн дагуу энэ зааврын 1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоно.
4.    Ажилтны ээлжийн амралтыг ажлын жилээр нь тооцож олгоно. Ээлжийн амралт олгох ажлын жил нь ажилтан аж ахуйн нэгж, байгууллагад анх удаа ажилд орсон өдрөөр эхлэн тооцогдоно. Тухайлбал : ажилтан 1999 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэг байгууллагад ажилд орсон бол түүний анхны амралтыг 1999 оны 4 дүгээр сарын 15-аас 2000 оны 4 дүгээр сарын 15 хүртэл нэг ажлын жилийн хугацаанд , дараагийн амралтыг 2000 оны 4 дүгээр сарын 15-аас 2001 оны 4 дүгээр сарын 15-ыг хүртлэх ажлын жилийн хугацаанд гэх мэтчилэн тус тус тооцож олгоно.
5.    Ажилтан ээлжийн амралтаа тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдлэхийг хүсвэл ажил олгогч нь түүний хүсэлтийг харгалзана. Тухайлбал : ажилтан 1999 оны 11 дүгээр сарын 1-ээс 2000 оны 11 дүгээр сарын 1 хүртлэх хугацааны ажлын жилийн ээлжийн амралтыг 2 хувааж , эхний хэсгийг 2000 оны 2 дугаар сард үлдсэн хэсгийг 9 дүгээр сард эдлэхээр авч болох жишээтэй. Энэ тохиолдолд ээлжийн амралтын олговрыг бөөнд нь эхний удаад амралт эдлэхэд тооцож олгоно.
6.    Ажил олгогч нь 18 нас хүрээгүй ажилтан болон эмнэлэгийн байгууллагын дүгнэлт , магадгаатай хүмүүсийг өөрсдийнх нь хүсэлт , рашаан сувилал, эмчилгээний газарт явах шаардлагыг харгалзах, ээлжийн амралттай нь зохицуулан өгөх зарчмыг баримтлан ээлжийн амралтыг ажилтантай тохиролцож олгоно.
7.    Ажил олгогч ажилтныг ямар хугацаагаар ажиллуусны дараа хэдийд ээлжийн амралт олгох , хоёр амралтын хоорондох хугацаа болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд олгох нэмэгдэл амралтын хугацааг  хамтын гэрээ , хөдөлмөрийн дотоод журмаараа зохицуулна.
8.    Зайлшгүй ажлын шаардлагаар аж ахуйн, нэгж байгууллагын хэвийн жигд үйл ажиллагаа зогсоход хүрвэл ажилтнуудыг нийтээр нь буюу цех , тасаг , хэсгээр нь амрааж болно.
9.    Цэргийн жинхэнэ алба хаасан , тэтгэмжтэй чөлөөтэй байсан , техник мэргэжлийн сургуульд суралцсан , 6 сараас дээш хугацаар мэдлэг , мэргэжлээ дээшлүүлэхээр суралцсан хугацаанд ээлжийн амралт олгохгүй.
10.    Ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд жирэмсний болон амаржсаны амралт , хөдөлмөрийн чадвар түр алдсан , ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацааг оруулахгүй.
11.    18 насанд хүрээгүй ажилтан амралт эдлэх ажлын жилийн дотор насанд хүрсэн бол түүний амралтын хугацааг тодорхойлохдоо 18 насанд хүрэхийн өмнөх амралтын хугацаа болон насанд хүрсний дараах ажилласан хугацаанд ноогдох амралтын өдрийг тус тус тооцож гаргана. Ингэхдээ 18 насанд хүрсэн сарыг 18 насанд хүрэхийн өмнөх амралтын хугацаанд оруулна. Тухайлбал : 1999 оны 10 дугаар сарын 1- ээс 2000 оны 10 дугаар сарын 1 хүртлэх ажилласан хугацааны ээлжийн амралтаа 2000 оны 8 дугаар сарын нэгнээс эдлэх ажилтан 2000 оны 7 дугаар сарын 7 –нд 18 хүрсэн гэвэл түүний амралтын хугацаа нь 19.17 [(20/12*10)+(15/12*2)] өдөр байна.
12.    Нэг аж ахуй нэгж байгууллагаас нөгөөд шилжин ажиллах ажилтан урьд ажиллаж байсан аж ахуйн нэгж , байгууллагын ажил олгогчтой ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тохиолдолд дараагийн ажил олгогч амралтын тооцоог үндэслэн тодорхой хугацааны дараа түүнд ээлжийн амралтыг олгож болно.
13.    Ажил олгогч нь ажилтанг ажлаас халагдахаар заагаагүй бол биеэр эдлээгүй амралтын оронд мөнгөн олговор олгож болохгүй.
14.    Хэрэв ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй байгаа бол түүний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд нь ноогдуулж биш ажлын бүтэн жилээр тооцож олгоно. Тухайлбал: Ажилтан нэг байгууллагад 2000 оны 6 дугаар сарын 1-нд ажилд ороод 8 дугаар сарын 1-ээс ээлжийн амралтаа эдлэх болбол түүний ажилласан 2 сард ноогдох амралтыг биш , тэрээр цаашид үргэлжлэн ажиллах тодорхой , тэгээд ч уг ажилтантай ажлаас халагдах тооцоо хийгээгүй байгаа бол түүнд 2000 оны 6 дугаар сарын 1-ээс 2001 оны 6 дугаар сарын 1 хүртлэх ажлын жилийг хугацааны ээлжийн амралтыг бүрэн тооцож олгоно.
15.    Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог дор зааснаар хийнэ. үүнд: а. Ажилтанд ажилласан хугацаанд нь ноогдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох б. Ажилтнаас суутгал тооцох. Энэхүү 2 хэлбэрийг жишээгээр тайлбарлая.
Жишээ 1 : Ажлын 20 өдрийн ээлжийн амралт авах ажилтан 1999 оны 7 дугаар сарын 1-ээс 2000 оны 7 дугаар сарын 1 –ний өдрийг хүртлэх хугацааны  ажлын жилийн ээлжийн амралтыг 2000 оны 9 дүгээр сард эдэлж, 11 дүгээр сарын /2000 оны 7 дугаар сарын 1-ээс 11 дүгээр сарын 1 хүртлэх / сарын хугацаанд ноогдох ээлжийн амралтын 6.67 (20/12*4) журмын 2 дугаар хавсралтаар баталсан ээлжийн амралтын тооцоо хийх хуудсыг хэрэглэнэ.
Жишээ 2 : Ажлын 20 өдрийн ээлжийн амралт ажилтан 1999 оны 7 дугаар сарын 1-ээс 2000 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртлэх хугацааны ажлын жилийн ээлжийн амралтыг 2000 оны 3 дугаар сард эдлээд , мөн оны 5 дугаар сарын нэгнээс ажлаас халагдсан гэвэл амралтаа урьдчилан эдэлсэн 2 /5,6 дугаар сар / сард ноогдох 33 / 20/12*2 / өдрийн маралтын олговрын мөнгийг уг ажилтнаас суутгаж тооцно.
16.    Ажилтны ээлжийн амралтын нэг сард ноогдох өдрийн тоо гаргахдаа тухайн ажилтны ээлжийн амралтын нийт хугацааг 12 сард хувааж гаргана. Ээлжийн амралтын зарим хугацааны нэг сард ноогдох өдрийн тоог хүснэгтээр харуулбал:



Ээлжийн амралтын хугацаа
/ажлын өдрөөр /
 Нэг сард ноогдох амралтын хугацаа
1
15
 1.25
 2 16
 1.33
 3 17
   1.42
 4 18
 1.50
 5 19
 1.58
 6 20
 1.67
 7 21
   1.75
 8 22
  1.83
 9 23
 1.92
 10 24
 2.00
 11 25
 2.08
 12 26
 2.17
 13 27
  2.25
 14 28
  2.33
 15 29
 2.42
 16 30
2.50
 17 31
2.58
 18 32
2.67
 19 33
  2.75

Гэх мэт
 

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 04 / 20
Ажил эрхэлтийг зогсоох нь ажил олгогч болон менежерийн хувьд шийдвэрлэхэд төвөгтэй асуудлуудын нэг бөгөөд энэ нь бизнесийн чухал хэсгийн нэг юм. Хэрэв ажил олгогч энэ асуудалд анхааралтай хандахгүй бол ажлаас халах процессын явцад гаргасан алдаанууд тань хуулийн байгууллагын өмнө таны эсрэг зэвсэг болно.
Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.
- 2016 / 04 / 15

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр  Улаанбаатар хот
НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ
НЭГДYГЭЭР БYЛЭГ. Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
- 2012 / 03 / 10
-2011 / 11 / 28
Гэрээгээр олгосон хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого, Тогтмол бус үйл ажиллагааны орлогод хувь хүний орлогын албан татварын жилийн 84000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх үү?   
Хувь хүний орлогын албан татварын хуулийн 24.1-т заасан хөнгөлөлтийг зөвхөн тус хуулийн 11.1.1-11.1.6-д заасан орлогод үзүүлнэ гэж заасан.
-2011 / 09 / 16
Нийтээр амрах баярын өдөр ажилласны болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны, илvv цагаар ажилласны нэмэгдлийн доод хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон байдаг. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтанг нөхөн амруулаагvй бол дундаж цалин хөлсийг 2,0 дахин, илvv цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтанг нөхөн амруулаагvй бол тvvнд 1,5 дахин, тvvнээс дээш хэмжээгээр нэмэгдvvлсэн цалин хөлс олгох ёстой. Хуулиар доод хэмжээг нь тогтоосон нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр нэмэгдvvлэн олгож болно. Харин хуульд заасан хэмжээнээс доогуур хэмжээгээр тогтоож болохгvй.
-2011 / 07 / 04
Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-наас өмнө авсан бол мөн сарын 01-ний өдрөөс, тухайн сарын 15-ны өдрөөс хойш авсан бол дараа сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно. Тэтгэвэр авагч нь тэтгэвэр тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний өөрчлөлтийн талаар нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр нь мэдэгдэх үүрэгтэй. Тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно. Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан, тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг “нийгмийн даатгалын үндэсний зөвлөл”-ийн саналыг үндэслэн засгийн газар тогтооно.
HR Фото