HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.21%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.68%
HRM-Хөдөлмөрийн эрх зүй
- 2009 / 06 / 10
ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ ШИНЭ (L2)
ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ


Улаанбаатар хот                ¹___            2009 оны __ дугаар
сарын __ -ны өдөр

Нийтлэг үндэслэл

Энэхүү гэрээг

•    “Ажил олгогч”- нэрийн өмнөөс “****************”ХХК, түүнийг төлөөлөн Гүйцэтгэх захирал ажилтай, ______________________-ийн ___________________

•    “Ажилтан “- нэрийн өмнөөс ____________________________ хаягт оршин суух, /одоо ______________ хаягт суугаа гэх/, ___________________ тоот иргэний үнэмлэх,  __________________ регистрийн дугаартай ______________ ургийн овогт ________________ ний _________________ нар нь

 “Монгол Улсын Үндсэн Хууль”, “Иргэний хууль”,”Хөдөлмөрийн тухай” монгол улсын  хуулийн үзэл санаа, ажил олгогч байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-д нийцүүлэн, “Хөдөлмөрийн тухай” хуулийн 21-24 дүгээр зүйлийг үндэслэн  200__ оны ___ сарын ___-ны өдөр хэлэлцэн тохирч, сайн дурын үндсэн дээр, байгуулж байна.

1. Гэрээний үндсэн нөхцөл

1.1. Захирлын туслах, албан хэрэг хөтлөлт, архив, нууцын хадгалалт хамгаалтыг хариуцан, Нарийн бичгийн дарга  албан тушаалд ажиллана
1.2. Ажилтан нь Тамгын газрын Захиргааны хэлтэст харъяалагдан ажиллах бөгөөд төв оффисын байранд ажиллана.
1.3. Ажлын байрны тодорхойлолтод заасан дараах үндсэн үүргийг гүйцэтгэнэ:
1.3.1. Удирдлагын өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулалт, техник хангамжийг хариуцна.
1.3.2. Удирдлагад ирсэн бүх төрлийн шууданг хүлээн авч гарсан шийдвэрийн дагуу салбар, нэгж, хэлтсүүдэд хуваарилна, эсвэл хариуцсан албан тушаалтанд дамжуулан ажлын үйл явцад ашиглаж, хариу албан бичиг төлөвлөнө.
1.3.3. Албан хэрэг хөтлөлтийг мэргэжлийн түвшинд хариуцна, компьютер, мэдээллийн технологийг  ашиглан шийдвэр гаргахад хэрэгцээтэй мэдээлэл цуглуулж, боловсруулж, танилцуулах чиглэлийн ажилбар явуулна.
1.3.4. Удирдлагын гарын үсэг зурж баталгаажуулах баримт бичгүүд, хувийн өргөдлүүдийг хүлээн авна.
1.3.5. Удирдлагын ажилд шаардлагатай баримт бичгүүд болон материал бэлдэнэ.
1.3.6. Байгууллагын салбар, нэгж, хэлтсүүдээс болон бусад албан тушаалтнаас ирсэн баримт бичгүүдийг цаг тухайд нь удирдлагад танилцуулж  гарын үсэг зуруулан, зааварчилгаа авч хариуцсан салбар нэгжид хуваарилна.
1.3.7. Удирдлагын утсан холбоог хангаж, түүний эзгүйд ирсэн мэдээллийг тэмдэглэн авч удирдлагад агуулгыг нь танилцуулна, бусад харилцаа холбооны тоног төхөөрөмжөөр (факс, телекс, г.м.) ирсэн мэдээллийг хүлээн авч агуулгыг нь цаг тухайд нь танилцуулж, мөн баримт бичиг илгээнэ.
1.3.8. Удирдлагын даалгавраар албан захидал, асуулга явуулах зэрэг баримт бичгийн төлөвлөж, нийлэн,хянуулсны дараа албан ёсны хариуг илгээнэ.
1.3.9. Удирдлагаас зарласан хурал цуглааныг зохион байгуулна (шаардлагатай материал цуглуулна, хуралд оролцогчдод хурлын цаг болон хурал хийх газрыг, авч хэлэлцэх асуудлыг зарлаж, хуралд ирэгсдийн бүртгэл хөтлөнө) хурал, цуглаан, уулзалтын протокол хөтлөнө.
1.3.10. Удирдлагаас гаргасан шийдвэр, тушаалын биелэлт, үүрэг даалгаврыг цаг хугацаандаа биелүүлж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллан удирдлагыг мэдээллээр хангана.
1.3.11. Хяналт-бүртгэлийн карт хөтлөнө.
1.3.12. Удирдлагын ажлын байрыг хэрэгцээтэй тоног төхөөрөмж, оффисийн бичгийн хэрэгслэлээр хангаж, удирдлагын үр дүнтэй ажиллах орчинг бүрдүүлнэ.
1.3.13. Удирдлагын зааврын дагуу албан баримт бичиг хэвлэнэ, мэдээллийн санд дотооод болон гадаад мэдээллийг хадгална.
1.3.14. Удирдлагатай уулзахаар ирсэн хүмүүсийг хүлээн авна, ажилчдын зүгээс удирдлагад гаргасан өргөдөл, гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ.
1.3.15. Батласан дүрэм, журмын дагуу албан хэргийг бүрдүүлж, түүний хадгалалт, хамгаалалтыг хариуцаж, тухай бүрд нь архивлах ажлыг зохион байгуулна.
1.3.16. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ.
1.4. Нарийн бичгийн дарга нь Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Энхтайван өргөн чөлөө-**, “***** төв”-ийн байрны * дугаар давхарт, ... тоот өрөөнд үйл ажиллагаа явуулна.
1.5.  Сарын хөдөлмөрийн үндсэн хөлс ____________ төгрөг, цагийн ____________ төгрөг байна.
1.6. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд албан үүргээ гүйцэтгэнэ.
1.7. Ажлын нэг өдөрт 8 цаг, долоо хоногт 40 цаг ажиллах бөгөөд ажлын өдрүүдэд 1 цагийн амралтын хугацаатай байна.
1.8. Ажил орон нутгийн цагаар 09 цагт эхэлж, 18 цагт дуусна.
1.9. Хөдөлмөрийн гэрээг талууд харицан тохиролцосны үндсэн дээр ____ жилийн хугацаатай байгууллаа.

2. Гэрээний нэмэгдэл нөхцөл
2.1. Захиргааны зүгээс олгох боломжтой нэмэгдэл хөлсний (мэргэжлийн зэргийн, ур чадварын, ахуй амьдралыг нь харгалзан олгох гэх мэт) хэмжээ  ___________________________________________________________________
(сар тутам, улирал тутам, хагас, бүтэн жилийн алинд олгохоо зурах)
2.2. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад талуудын хэн аль нь цуцлах санал тавиагүй тохиолдолд мөн энэ хугацаагаар сунгасанд тооцно.
2.3. Сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдол:
2.3.1. Гэрээний 1.3.-д заасан үндсэн үүргийг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас байгууллагад бодит хохирол учирсан бол,
2.3.2. “Хөдөлмөрийн дотоод журам”, “Байгууллагын нууцыг тогтоох, хадгалах, хамгаалах, чөлөөлөх журам”, “Байгууллагын архивын журам”-ыг тус тус зөрчисний улмаас байгууллагын нууцын ангилалд хамаарах алив биет болон бичгэн мэдээ, мэдээлэл, файл болон бусад хэлбэрээр хадгалсан бичлэг алдагдсан, үрэгдсэн, гэмтсэн, устсан бол,
2.3.3. Өөр байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилласан бол
2.3.4. Албан үүргийн дагуу олж авсан аливаа мэдээ, мэдээллийг хувийн зорилгоор ашигласан нь тогтоогдсон эсхүл сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа эрхэлсэн бол,
2.3.5. Өөрийн үндсэн үүргийг хэрэгжүүлэхдээ өөрт болон гуравдагч этгээдэд таатай байдал үүсгэх зорилгоор зориуд худал мэдээлж удирдлагыг төөрөлдүүлсэн бол,
2.3.6. Байгууллагын эд хөрөнгөд санаатай болон болгоомжгүйн алив хэлбэрээр хохирол учруулсан нь гэрээний 1.5.-д заасан сарын үндсэн хөлснөөс давсан бол,
2.3.7. Ажлын байранд согтуу ирсэн, ажлын цагаар архидан согтуурсан бол,
2.3.8. Ажилд өглөө болон амралтын цагийн дараа ирэхдээ хоцорсон цагийн нийлбэрийг “Цагийн бүртгэл”-д авагдсан дүнгээр үзэхэд сард  8 цаг, улиралд 12 цаг, жилд 15 цагт хүрсэн бол,
2.3.9. Байгууллагад эд хөрөнгө худалдан авахдаа зах зээлийн үнээс эрс өндрөөр үнэлсэн, байгууллагаас эд хөрөнгө худалдахдаа хэт доогуур үнэлсэн нь санхүүгийн баримт зах зээлийн үнэлгээний дундажаар тогтоогдсон бол,
2.3.10. Байгууллагаас хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж эд хөрөнгийг амины зориулалтаар хэрэглэх, ижил нэр төрлийн өөр эд зүйлээр солих, бусдад бэлэглэх, барьцаалах, худалдах, эвдэх, устгах зэрэг захиран зарцуулах алив эрхийг дур мэдэн хэрэгжүүлсэн бол,
2.3.11. Харилцагч байгууллагын төлөөлөгч, хувь хүнтэй хувийн харилцаа тогтоох, түүнийгээ албан үүрэгтээ харшаар ашигласан бол,
2.3.12. Байгууллагыг төлөөлж ажиллахдаа ёс зүйн болоод харилцааны алдаа гаргаж үйлчлүүлэгч, хамтрагч, харилцагч хэнд ч болов таагүй сэтгэгдэл төрүүлсэн нь гомдлоор тогтоогдсон бол,
2.3.13. Байгууллагаас албан зориулалтаар хэрэглүүлж байгаа утас, тээврийн хэрэгсэл зэргийг хувийн хэрэгцээнд ашиглах, бусдад ийнхүү ашиглах боломж олгосон бол,
2.3.14. Хүндэтгэн үзэх шалтгаангүй болон урьдчилан мэдэгдэж гэрээний 2.4.-д заасан захиргааны чөлөө авалгүйгээр ажил тасалсан бол,
2.3.15. Өөрөө үүсгэн байгуулах, бусдын үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжид хувь эзэмших аргаар байгууллагатай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагад нэгдэх, төсөл, сонгон шалгаруулалт, тендерийн үйл ажиллагаанд өөр хуулийн этгээдээс төлөөлөн болон хамтран оролцсон бол,
2.4. Ажилтан нь ар гэрийн болон бусад хувийн шалтгааны улмаас ажлын байранд өөрийн биеэр ирж албан үүргээ гүйцэтгэх боломжүй болсон тохилдолд 1 хоногийн чөлөөг шууд удирдах албан тушаалтнаас, 3 хоног хүртэл чөлөөг Гүйцэтгэх захирлаас тус тус бичгээр авах бөгөөд 3 хоногоос дээш хугацааны чөлөөг захирлын зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
2.5. Гэрээний 2.4.-д заасан чөлөөг бүхэлд нь Захиргааны чөлөө гэх бөгөөд энэ хугацаанд хөдөлмөрийн хөлс бодогдохгүй.
2.6. Ажилтанд байгууллагаас дараах тохиолдолд буцалтгүй тусламжийг үл маргах журмаар олгоно.
2.6.1. Ажилтны эцэг, эх, хань, үр хүүхэд таалал төгссөн бол тухайн ажилтны 3 сарын хөдөлмөрийн үндсэн хөлстэй тэнцэх хэмжээний
2.6.2. Ажилтны ах, дүү, хамтран амьдрагч, хамт амьдардаг төрөл төрөгсөд хадам эцэг, хадам эх таалал төгссөн тохиолдолд тухайн ажилтны 1 сарын хөдөлмөрийн үндсэн хөлстэй тэнцэх хэмжээний
2.6.3. Ажилтан хүүхэд өргөн авсан, үрчилж авсан эсхүл эцэг болсон тохиолдолд тухайн ажилтны 2 сарын хөдөлмөрийн үндсэн хөлстэй тэнцэх хэмжээний
2.6.4. Ажилтан хүүхэд төрүүлсэн тохиолдолд тухайн ажилтны 3 сарын хөдөлмөрийн үндсэн хөлстэй тэнцэх хэмжээний
2.6.5. Шинээр төрсөн хүүхдийн эцэг, эх хоёулаа “****************”ХХК-д ажиллаж байгаа бол эцэг эхийн хөдөлмөрийн үндсэн хөлсний аль өндрийг баримтлан 7 нугалах хэмжээний
2.6.6. Байгалийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас орон байр нь устсан бол тухайн үеийн зах зээлийн ханшаар монгол гэр авах мөнгийг нэг удаа
2.6.7. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа нас барсан болон хөдөлмөрийн ослоос бусад шалтгаанаар /тархинд цус харвах гэх мэт/хүндээр өвчилж хөдөлмөрийн чадвараа алдсан бол тухайн ажилтны 3 сарын хөдөлмөрийн үндсэн хөлстэй тэнцэх хэмжээний

2.6. Хоол, унааны зардалд өгөх нөхөх олговрын хэмжээ ____________________ ___________________________________________________________________




3. Захиргааны хүлээх үүрэг

3.1. Ажилтныг хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс нь гэрээнд заагдсан Нарийн бичгийн даргын  ажлаар нь хангаж , гэрээний 1.3.-д заасан үндсэн үүргийг хэрэгжүүлэх талаар зайлшгүй шаардлагатай зааварчилга өгнө.
3.2. Ажилтан “Нарийн бичгийн дарга”-ын үүргийг гүйцэтгэхийн тулд  холбоо харилцааны хэрэгсэл, интернет бүхий компьютер, хэвлэх болон хувилах машин, ширээ сандал, тасалгаа, бичиг хэргийн эд зүйлсээр тэргүүн ээлжинд хангах бөгөөд шаардлагатай бусад эд зүйлийг шаардлагад үндэслэн худалдан авч өгнө.
3.3. Ажилтныг хэвийн ажиллах нөхцөлөөр нь хангаж хүйс, нас, нийгмийн байдал, бэлгийн хандлага, шашин шүтлэгээр үл ялгаварлахуйц, хөдөлмөрийн таатай нөхцөлд байлгана.
3.5. Гэрээгээр тохирсон хөдөлмөрийг гүйцэтгэсэн ажилтанд түүний үр дүнд тохирсон хөлс олгоно.
3.6. Ажилтны зүгээс гаргасан “Хувь хүний хөгжлийн хөтөлбөр” ба Ажил олгогч талд хэрэгцээтэй байгаа чадамжийг байгууллагын хүний нөөцийн  албаар судлуулсны  үндсэн дээр ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалт ба дадлагажих ажиллагааг дотоодын болон гадны зөвлөх багш сургагч нараар заалгах зардлыг хариуцна.
 3.7. Ажилтныг өөр ажилд шилжүүлэх буюу байгуулсан гэрээг цуцлах асуудлыг зөвхөн хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
3.8. Ажилтан хуульд заасан эрхээ баталгаатай эдэлж дараах нийгмийн  баталгаагаар хангагдана:
3.8.1. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд ажил олгогчийн зүгээс төлбөл зохих хувиар төлбөр төлүүлэх,
3.8.2. Эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөнд байгууллагын зардлаар хамрагдах,
3.8.3. Эрүүл, аюулгүй, баталгаатай ажлын байраар хангуулах,
3.8.4. Ээлжийн болон хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдсөн тохиолдолд ээлжийн амралтдаа түүнийг оруулан тооцуулах,
3.8.5. Хөдөлмөрийн нөхцлөөс хамаарсан болон мэргэжлээс хамаарсан өвчин үүссэн тохиолдолд түүнийг оношлуулах болон зөвлөгөө авах, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт гаргуулах зардлыг даалгах,

4. Ажилтны хүлээх үүрэг

4.1. “******************”ХХК-ий Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн хууль тогтоомж болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэхийн тулд гэрээний 1.3.-д заасан ажил үүргийг ёсчлон биелүүлж ажиллана.
4.2. Ажил үүрэгтэй холбогдсон дараах зүйлсийг заавал мэддэг байна:
4.2.1.Байгууллагын үйл ажиллагаатай холбоо бүхий тогтоол, захирамж, тушаал болон бусад удирдах албан тушаалтны гаргасан хууль эрхзүйн баримтууд.
4.2.2. Албан баримт бичиг хөтлөлтийн дүрэм журам, зааварчилгаа, бусад баримт бичгүүд.
4.2.3. Байгууллагын салбар, нэгж, хэлтсийн бүтэц, удирдах бүрэлдэхүүн.
4.2.4. Албан баримт бичиг хөтлөлтийн зохион байгуулалт.
4.2.5. Баримт бичгийн бүрдүүлэлт болон боловсруулалт.
4.2.6. Архив хөтлөлт.
4.2.7. Арван хурууны бичээчийн дадлага.
4.2.8. Оффисийн тоног төхөөрөмжийн ашиглалт.
4.2.9. Зохион байгуулалтын болон хуваарилалтын баримт бичгийн системийн стандарт.
4.2.10. Хэвлэлийн стандартыг баримтлаж албан бичиг үйлдэх дүрэм.
4.2.11. Ёс зүй болон гуа зүйн үндсүүд.
4.2.12. Албан харилцааны дүрмүүд.
4.2.13. Тооцоолон бодох техникийн ашиглалтын дүрэм. 
4.2.14. Хөдөлмөрийн хууль болон захиргааны хуулийн үндсүүд.
4.2.15. Байгууллагын дотоод журам.
4.2.16. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны, үйлдвэрлэлийн орчны ариун цэвэр болон галын аюулгүй байдлыг хамгаалах дүрэм, журмууд зэрэг багтана.
4.3. Хөдөлмөр хамгааллын заавар, зааварчлагыг нарийн мөрдөнө.
4.4. Хамт олны уур амьсгалыг хэвийн байлгах, дэг журмыг хангахад анхаарч ажиллана.
4.5. Мэргэжил, ур чадвараа байнга дээшлүүлэн идэвх санаачлагатай ажиллана.
4.6.Ажилтан____________буруугаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан үндэслэл, журмаар нөхөн төлнө.

5. Талуудын хүлээх хариуцлага
5.1. Захиргаа үүргээ биелүүлээгүйгээс ажилтанд учруулсан хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу арилгана.
5.2. Энэхүү гэрээний 2.3-т заасан зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар,  “Хөдөлмөрийн тухай” монгол улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д заасан дагуу цуцлана.
5.3. Сахилгын жижиг зөрчил гаргасан ажилтанд хөдөлмөрийн тухай хуульд заагдсан Сахилгын шийтгэлийг гаргасан зөрчилд нийцүүлэн ногдуулна.

Хөдөлмөрийн гэрээ байгуулсан:
Ажил олгогч:
Хаяг:
Утас:
Гарын үсэг:____________________
        Ажилтан:
Хаяг:
Утас:
Гарын үсэг:______________________



Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 02 / 08
Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.
Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тогтоох загварыг доор үзүүлэв. Ямар нэг хүчин зүйлийг харгалзан амралтын хугацааг уртасгах нь зүйтэй гэж үзвэл түүндээ нийцүүлэн амралтын хугацааг тогтоох аргачлалыг өөрчилж болно. Гэхдээ уг аргачлал нь ялгаварлан үзсэн бус ажилтан бүрийн амралтыг тооцох нийтлэг аргачлал байна. Хэрэв энэ бодлогод томоохон өөрчлөлт хийх шаардлагтай бол хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.
- 2020 / 02 / 16
Баярын өдрүүдэд ажилтныг амраах тухай компанийн журмын загвар. Баярын өдрүүдэд ажилтан цалинтай амарч, уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нийтлэг журам байдаг. Доор дурдсан журамд Чөлөөт Баяр буюу жилд 2 өдөр нэмж амраах боломж олгох талаар санал болгосон. Хэрэв та Чөлөөт Баяр олгохыг хүсэхгүй бол уг заалтыг хасна. Хэрэв та доор дурдсан журмаас өөр журам боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй. Ажил олгогч нарын ирүүлсэн нийтлэг баярын жагсаалтыг мөн багтаасан.
- 2020 / 02 / 14
-2020 / 02 / 14
Хэрэв Талуудын гүйцэтгэсэн ажлын хэмжээ өөрчлөгдвөл, гэрээний энэ хэсэгт зохих өөрчлөлт оруулж, түүнд нийцүүлэн хамтын үйл ажиллагаа дахь өөрийн ногдох хэсгийг нарийвчлан тодорхойлно Уг мэдээлэлд зөвхөн МХНИ гишүүд болон HR Plus картын хэрэглэгч л нэвтрэх боломжтойг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-1075, 8000-1075, 90001075 дугаараас лавлана уу.
-2020 / 02 / 10
Хөдөлмөрийн гэрээг заавал байгуулах ёстой юу? Хариулт: “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж хуульчилсан баигаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд шийтгэвэр оногдуулж, хариуцлага тооцохоор хуулинд заасан ...
-2016 / 04 / 20
Ажил эрхэлтийг зогсоох нь ажил олгогч болон менежерийн хувьд шийдвэрлэхэд төвөгтэй асуудлуудын нэг бөгөөд энэ нь бизнесийн чухал хэсгийн нэг юм. Хэрэв ажил олгогч энэ асуудалд анхааралтай хандахгүй бол ажлаас халах процессын явцад гаргасан алдаанууд тань хуулийн байгууллагын өмнө таны эсрэг зэвсэг болно.
HR Фото