HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
Хүний нөөцийн менежер
- 2009 / 06 / 10
Манлайлал ба менежер
Өөрөөр хэлбэл манлайлал гэдгийг би хүү нь аав, ээжийнхээ өмнө хүлээсэн үүргүүд болох хэрэг төвөг тарихгүй байх, гэр бүлдээ түшигтэй болж хүмүүжих, оюутан сурагч нарын хувь онц сурах буюу авах ёстой мэдлэг, мэдээллээ авч зөв ашиглаж сурах, ажилтны хувьд үнэнч сайн ажиллаж, компанийнхаа орлого ашгийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын ажилтаны хувьд авилга хээл хахууль авахгүй, татвар төлөгчдийн мөнгийг зөв зохистой, ил тод зарцуулах, гудамжинд яваа залуусын хувьд нус цэр, шүлс, хогоо олон нийтийн газар хаяхгүй байх гэсэн үндсэн хийх ёстой юмаа л хийж, за гэсэн бол ёогүй байж, хүн шиг л хүн байвал манлайлал гэж ойлговол зохих мэт. Тэрнээс илүү том онолын юм ярих шаардлагагүй гэж бодож байна. Олон жилийн өмнө нэгэн ах маань надад гэр цэвэрлэх үүрэг өгөхөөр нь би өрөөнийхөө шалны ил хэсгийнх нь тоосыг соруулаад болчихлоо гээд хэлтэл “Ингэж цэвэрлэхгүй шүү дээ” гэж хэлээд сандал ширээ, орыг бүгдийг нь дээш нь болгож байгаад бүгдийг нь соруулаад, дээрээс тоос сорогчны хошууг нь авч байгаад нарийн хоолойгоор паарны завсар, булан тухай бүрийг цэвэрлэж үзүүлэн намайг айхтар ичээж билээ. Түүнчлэн бас нэгэн ах маань орцны ядруу жижүүр болох хэн ч тоодоггүй эгчтэй өглөө гарах, орой орох болгондоо мэндийг нь мэдэж, яриа өрнүүлэхэд тэр хүн ямар их баярладаг тухай ярьж байсан юм байна. Эдгээр энгийн жишээнүүдийн эзэд нь жинхэнэ манлайлагч нар бус уу? Манлайлагч гэхээр заавал улстөрч, эдийн засагт, хуульч, нийтэд танигдсан дуучин, бүжигчин, нөгөө гайхал 76 гишүүний нэг байх албагүй шүү дээ. “Анх удаагаа амьдаараа дуулах гэж байгаадаа маш их баяртай байна” гэж азаартан ам алддаг дуучинцар шиг юмыг оромдон хийж хиймэл орчинд амьдраад яах юм бэ? Маш сайн Монголоороо бичдэг, сэтгэлээсээ ажлаа хийдэг, маш сайн англиар, хятадаар ярьдаг, маш эелдэг хүнтэй харьцдаг, мундаг програм бичдэг буюу ажлын байр тус болгон дээрээ л бид өөрсдөө эхлээд манлайлагч байхгүй бол тэрнээс илүү өөрөөсөө ахадсан юм алгасаж яриад хийгээд учир жанцангүй биз дээ.

 

Тэрнээс биш манлайлал гэнгүүт бусдын өмнө гарах гээд л замын гэрэл дохио дээр явган хүний гарц дамнан уралдаж зогсоод байдаг бүдүүлэг жолоочонцорууд шиг байх ёсгүй л байхгүй юу. Түүнчлэн манлайлна гэнгүүтээ өөрөө чадахгүй байж буюу өөрийн толгой, авъяас чадлаараа бус мөнгө төгрөг (ямар ч их илүүдээ гарсан мөнгөтэй юм), танил тал (Монгол жижигхэнийг эс хэлэх үү ямар ч их архины найзуудтай юм), хормой хот (Ямар ч өргөн хормой, уужуу хоттой юм), хор найруулах (Ямар ч олон янзын нүгэл хураасан арга хэрэгсэлүүдтэй юм) замаар бусдын өмнө хүчээр гарч өөрийгөө нийтэд таниулахыг хичээмэр аядаж байгаа хөөрхийлөлтэй утсан хүүхэлдэйнүүд юу эс мундах аж бидний цөөхөн Монголчууд дунд. Хүний нөөцийн сургалтын аймаар арга байна лээ шүү дээ. Хүний нөөцийн мэргэжилтэн сургалт хийж байсан хүмүүстээ өөрсдийнхөө SWOT шинжилгээг хийгээд давуу тал, боломжийг гарга гэсэн чинь хүмүүс баахан юм бичээд байна гэнэ. Тэгэхээр нь бүх сурагч нараа дагуулаад оршуулгын газар очоод булшний нүхэнд хэвтүүлээд өөрийгөө нас барсан гээд бод, оршуулган дээр чинь хүмүүс үг хэлж байна. Энэ хүмүүс чамайг магтаж юу гэж хэлэх ёстой вэ, чи өнөөдрийг хүртэл бусдад, нийгэмдээ ямар тустай зүйл бүтээв ээ гээд багш нь асуусан чинь сурагч нар дотор нь оршуулган дээрээ хэдэн бүтэн өгүүлбэр уншуулах хүн маш цөөхөн байсан юм гэсэн шүү.

 

Яг үүнтэй холбоотой менежер гэж мундаг албан тушаалтай нөхдүүдийн талаар бичих ёстой болов уу. Агуу үг шүү дээ уул нь. Manage – Удирдах, Manager – Удирдагч гэж. Гэтэл удирдагч гэдэг цол гуншинтай байж ажлаа хийхдээ бэлэн хоол ам руугаа халбагадуулж идэх гээд байгаа янзтай ажилладаг залуус мэр сэр байх санж. Бүх юмыг А-с Я хүртэл нэгбүрчлэн хэлүүлж, зааварлуулж байж ажил хийгээд байхаар чинь ажил олгогчийн хувьд, удирдах ажилтаны хувьд ямар хэрэг байх билээ. Зүй нь ресторанд хүйтэн цай захиалтал халуун цай аваад ирвэл тэрийг нь хөртөл хүлээж суун цагаа барж буй нэгэн ба мөс захиалан хөргөж цаг хэмнэж буй нэгэнтэй агаар нэгэн бус уу. Хэдий буруу цай авчирсан зөөгчийн буруу боловч цаана нь ямар нэгэн шалтгаан, үндэслэл байсан эсэхийг лавлан учрыг нь эвтэйхэн олох нь менежер хүний үүрэг болов уу. Тэгэхгүй бас менежер, ахлах ажилтан, дарга энэ тэр болонгуутаа эмэгчин, эрэгчин барс лугаа адил ааш зантай болж, нүдний хараа нь муудаагүй атлаа хүн, амьтан албан тушаал, хувцас хунар, танил талаар нь ялгаж “таньдаг” болдог мутацууд үүсээд удаж байх шиг байгаа юм. Жирийн хүмүүс чинь тэгдэг байхгүй юу гэж ярьж, бичдэг “жирийн бус” хүмүүсийн хүрээ манай нийгэмд үүсчихээд байгаа нь та бүхэнд мэдрэгдэж байгаа болов уу?

 

Хүн хүнээрээ үргэлжид байж, ганцхан өөрөө өөрийнхөө төлөө биш гэр бүл, хамт олон, нийгэм, эх дэлхийнхээ төлөө амьдарч, сэтгэж, ажиллаж явах юм бол хүн болгон манлайлагч, менежер гэсэн үг гэж ойлгоном.

В.Ганзориг
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 06 / 29
Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Үнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгүй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхүү л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дүр эсгэгчид.
Гэхдээ гоёыг бvтээж дүрийг бvтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа амин зүрх нь менежер л байдаг. Мөн орчин үед захирал бүрийг эзэн, босс бүрийг сайн менежер байхыг шаардаж байна. Yгүй дээ л сайн менежер туслахгүй бол удахгүй бизнес үйл ажиллагаа чад хийнэ. Энэ бол ёстой нөгөө зах зээлийн нийгмийн нүцгэн үнэн.
Expires компаний хүний нөөцийн бүрдүүлэлтийн ахлах ажилтан Брюс Ровлес. Тэр энэ салбарт 14 жил ажиллаж байгаа бөгөөд www.recruitfiles.com  -ыг хөтлөн явуулж, ажилтан сонгон шалгаруулж авахтай холбоотой өөрийн бүхий л  туршлагаа хуваалцдаг аж.
- 2013 / 01 / 15

Аливаа бизнесийг хийхийн тулд өөрийн зан характерийг зөв тодорхойлж, үүнээс үүдэлтэйгээр ямар төрлийн ажилд хамгийн тохиромжтой болохыг эртхэн тодорхойлох нь зүйтэй. Дараах тайлбаруудаас өөрт хамгийн тохиромжтойг олж авч дүгнэлт хийж шинэ бизнест өөрийн эзлэх байр суурийг зөв тодорхойлж, цаашид амжилттай бизнес эрхлэхийн тулд хэрхэн баг бүрдүүлэх буюу өөрөө алдаа гаргахаас нь өмнө түүнийгээ залруулах боломжийг ашиглах хэрэгтэй.

- 2012 / 11 / 25
-2012 / 05 / 13
Хаана ажлын ачаалал бага, бүтээлч бус хүмүүсийн бөөгнөрөл байна тэнд хамгийн их хов живээр ажлаа хийдэг  гэсэн бичигдээгүй хууль байдаг. Энэ нь бидний эргэн тойронд байгаа бодит жишээгээр үргэлж батлагдаж байдаг билээ. Энэ агуулгыг сонирхолтойгоор илэрхийлсэн Гомбосүрэнгийн Галбадрахын нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. Өмнө бид Г.Галбадрахын боловсролын системын талаарх нийлэлтийг өөрийнх нь зөвшөөрсөний дагуу бүрэн эхээр хүргэж байсан билээ.
-2011 / 07 / 16
Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр
    * Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажилыг гардан хийдэг хүмүүс.
    * White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг.
    * Gold collar : Энэхүү ангилалыг Blue White хоёрыг бодвол ховорхон хэрэглэгддэг. Маркетингийг олон нийт рүү хандуулахад хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлнэ.
    * Diamond collar гэсэн ангилалтай байдаг.
-2011 / 07 / 04
Даяаршиж байгаа нийгэмд хэлгүй бол хөлгүй гэж их ярих болжээ. Бодоод үзэхээр үнэнч юм шиг. Гэхдээ хэтэрхий их туйлширч байгаа юм бишүү. Гадаад хэлнийг сурах хэрэгтэй гэж амтай болгон нь үг уралдан захиж хэлэх юм. Тэр хэлний хэрэгцээг нь хангах гээд өчнөөн олон гадаад хэлний тодотголтой сургууль, дамжаанууд үүд хаалгаа нээн хэдэн арван бор төгрөг халаасандаа хийсэн шиг маадгар сууна. Гэхдээ тэр сургууль, дамжааны нь үр дүн хаана гараад, гийгүүлээд байгааг нь сайн мэдэхгүй л юм. Хэл сурна гэдэг бол хувь хүний өөрийн хүсэл сонирхол, мэрийлт, чармайлт, хэрэгцээ шаардлагатай холбоотой биз. Тэрнээс биш албадан сургадаг зүйл биш гэдэгт итгэж суух юм. Дургүйд хүчгүй гэдэг биздээ.
HR Фото