HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.21%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.68%
Байгууллагын соёл
- 2009 / 06 / 22
Баримт бичгийн стандартын тухай ойлголт (L1)
 Баримт бичгийг ижилтгэсэн системд оруулах, стандарт гаргаж мөрдүүлэх явдал нь хэд хэдэн хүчин зүйлүүдийн шаардлагаас бий болдог.
  Үүнд:
-    Баримт бичгийг хуулийн хүчинтэй байлгах
-    Баримт бичигт нэгдсэн шаардлага тогтоож мөрдүүлэх
-    Баримт бичгүүдийг эмх цэгцтэй байлгах
-    Тодорхой нэг системд хамаарах баримт бичгүүдийг нэгдсэн нэг загварт оруулах
-    Баримт бичгийг компьютерийн буюу цахим тооцооллуурын тусламжтайгаар зөв боловсруулах, мэдээллийг хадгалах зэрэг боломжийг бүрдүүлэх
-    Удирдлага, албан байгууллага, хувь хүмүүсийн хоорондын үйл ажиллагааг хөнгөн шуурхай гүйцэтгэж явуулах
-    Баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглахаас сэргийлэх
-    Албан бичиг, баримтыг зохиож, хөтлөх бүх нийтийн соёлыг хэвшүүлэх зэрэг болно.

Манай улс 2002 онд боловсруулсан стандартын дагуу баримт бичгийг боловсруулдаг. Энэ стандарт нь гурван үндсэн бүтэцтэй.
1. Баримт бичгийн нэр төрөл, тодорхойлолт MNS 5140:2002
2. Баримт бичгийн бүрдлүүд, тэдгээрт тавигдах шаардлага MNS 5141:2002
3. Баримт бичгийн хэвлэмэл хуудас тэдгээрт бүрлүүдийг байрлуулахад тавигдах шаардлага MNS 5142:2002


Эх сурвалжийг Т.Нямгэрэл, Р.Бигэрмаа нарын "Албан бичиг боловсруулалт, түүний  найруулга" номноос авав.        

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 08
Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих. Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.
Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж тэдний санал бодлыг авч оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
- 2023 / 10 / 01
Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой.
- 2023 / 07 / 26
-2023 / 07 / 23
Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид хэрэглэгч болон худалдан авагчдынхаа эрэлтийг хангахын тулд ажил хэргийн шаардлагыг хангах ёстой. Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд ийнхүү хувь нэмрээ оруулах нэгэн арга зам нь сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм.
-2022 / 11 / 07
Үйл ажиллагааны ёс зүйн шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
-2022 / 11 / 07
Үйлчилгээний болон нийт ажилтнуудад ажлын байранд хориглох зүйлс ба шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
HR Фото