HR plus карт
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
21.67%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
29.42%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.98%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.89%
Хүний нөөцийн менежер
- 2009 / 06 / 29
Боловсон хүчний менежмент, хүний нөөцийн менежмент хоёрын ялгаа
Боловсон хүчиний удирдлага:
• Ажилтанг ажилд авдаг
• Тушаал гаргадаг
• Сануулга, сахилгын асуудлыг шийддэг
• Олон нийтийн арга хэмжээ: Соёлын, тэмцээн уралдаан
• Шууд ямар ч ажилтныг удирдан тушаах байр суурьтай л байсан. Туслагч зөвлөгч шиг биш
• Ерөөсөө ажилчдыг ажил хөдөлмөрөө сайн хийх тал дээр идэвхижүүлэлтийн арга хэмжээ хийдэггүй
• Тухайн ажилтны зан төлөв, хувийн характер, боломж нөөцийг илүү харж, хүнрүү чиглэсэн ажил хийхээсээ илүү Байгууллагын ашиг сонирхолыг илүү тулгасан захирдаг
• Байгууллагын гүйцэтгэлийн оноог илүү анхаарч ажилладаг
• Хүний нөөцийн удирдлага шиг ажилтан болон удирдлага 2-н гүүр мэт ажилладаггүй, нэг талын суваг нээлттэй.
Хүний нөөцийн удирдлага:
• Хүний нөөцийн удирдлага нь байгууллага дахь хувь хүмүүсийн туршлага, ур чадвар, мэдлэгэ харилцаа, авъяас, хувийн шинж чанар, риск хүлээх чадвар, хүсэл тэмүүлэл зэргийг багтаасан ойлголт
• Капитал нь байгууллагын хүний нөөцийн үнэ цэнээр тодорхойлогдоно
• Хүний нөөцийг удирдах гол зорилго нь: Ажилтан бүрийн хувийн чадварыг бүрэн нээж оновчтой ашиглах явдал юм.
• Байгууллагын өөрчлөлтийн хувьд: Удирдлагын шат дамжлагыг багасгах, бусадтай нэгдэх тоног төхөөрөмж багасна.
• Хүний нөөцийн менежрийн ёс зүй: Хамгийн өндөр чанартай мэргэжилтэнг бэлтгэх
• Нийгэм дэх хүний хөгжлийг дэмжинэ
• Бүх ажилчидтай шударга тэгш харилцана
• Хууль дүрэм ягштал баримтлана
• Боловсрол ба сургалт: Сургалтын шинэ хэлбэрь бүх шатанд ёургалт шаардагдана

Энэ бүгдээс үзэхэд дээрхи 2 ойлголт нь өөр хоорондоо нэр томъёоны хийгээд агууллагын хувьд асар их ялгаатай байна. Нэг нь хүнийг гол цөмөө болгож байхад нөгөөх нь байгууллагаа гол цөмөө болгох гэх мэт.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 06 / 09
Захирал хариу хэлэлгүй, хэтэвчнээсээ 6000 доллар гаргаж залууд өгөөд “Ажил хийснийхэн төлөө энд байгаа хүмүүсд цалин өгдөг болохоос дэмий зогсож, сайхан харагдсаныхан төлөө биш! Наад 3 сарын цалингаа аваад эндээс яв, иргэж битгий ирээрэй” гэж хэлэв. Залуу эргэж ч харалгүй хурдан яваад өгөв. Энэхүү явдлыг ажиглаж байгаа хэдэн ажилчдаа хараад, захирал “Компанид байгаа бүх хүнд энэ асуудал хамаатай шүү” гэж нэлээн ууртай хэлэв.
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой. Хүн өдөр бүр өөрийн амьдрал, ажил, сургууль, хүнтэй харьцах харилцаандаа эерэг, сөрөг, тааламжтай, тааламжгүй хандлага гаргаж байдаг. Хандлага нь өдөр бүр хурдан өөрчлөгдөж хувирдаг зүйл биш. “Би ажилдаа дуртай” гэх нь уг хүний ажилдаа хандах хандлагыг илэрхийлнэ.
- 2016 / 06 / 07
Орчин үед зохион байгуулалтын болон байгууллагын удирдлагын хүрээнд өндөр мэргэшсэн ажилтнуудын эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн. Захиргаа, аж ахуйн салбарт, мөн санхүүгийн болон эдийн засгийн чухал асуудлыг шийдвэрлэхэд менежерүүд улам их нөлөөтэй болж бие дааж эхэлж байна. Жишээлбэл, хүний нөөцийн менежерийн ажил бол маш олон талтай, сайтар зохион байгуулагдсан байхыг шаарддаг.
- 2016 / 06 / 07
-2016 / 04 / 24
Статистикчдын тооцоолсноор өнөөдөр 17-20 мянган мэргэшил байгаа гэнэ. Энэ тоо өдөр тутам хэдэн арваараа өсдөг аж. Хүн төрлөхтөн урьд хэзээ ч байгаагүй олон салбарласан хөдөлмөрийн хуваарьт хуваагдсан нь өнөөгийн шинжлэх ухаан, технологийн хурдан өсөлтөөс болж буй хэрэг. Өдгөөгөөс 250 жилийн өмнө Адам Смит тооцолохдоо Англид зөвхөн зүү үйлдвэрлэхэд 18 мэргэжил ордог байжээ. Энэ бол үйлдвэржилтийн их хувьсгал дөнгөж эхэлж байх үе.
-2016 / 04 / 18
Сургуульд заадаггүй дараахь чадваруудыг яаж эзэмших вэ? Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагтай. Олон аргаар өөрийн ур чадвараа хөгжүүлж болно хамгийн гол нь та сэтгэл гаргах хэрэгтэй та өөрийн ур чадвараа хөгжүүлж дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчин болохын тулд яг одооноос эхлэхийг зөвлөж байна.
-2013 / 06 / 29
Аливаа баялаг бүтээгч, амар тайван аз жаргалын эх үндэс нь хүн өөрөө гэдгийг бид ухамсарлаад удаагүй байна. Хүн төрлөхтөн аз жаргалыг хайхдаа худалдаа, газар тариалан, дайн байлдаан, эв нэгдэл, үйлдвэрлэл, зар сурталчилгаа, мэдээлэл технологи гэх зэргээр санхүү, мөнгө төгрөг нь “Аз жаргал” гэж сэтгэдэг байсан бол өнөөдөр бид “Хүн өөрөө баялаг” гэдгийг мэдэрсэн юм.


HR Фото