HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.77%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.50%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.39%
HRM-Хөдөлмөрийн эрх зүй
- 2009 / 07 / 07
Ээлжийн амралт, олговрын талаарх асуулт хариулт (L1)
-Ээлжийн амралтыг хэн эдлэх вэ? -Хэрэв та төрийн албан хаагч болон хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан ээлжийн амралт эдлэх эрхтэй. -Ээлжийн амралтыг жил бvр эдлэх vv? -Тиймээ. Ажилтан жил бvр ээлжийн амралт эдлэх ёстой. “Жил” гэдэгт ажилтан тухайн ажилд анх орсон өдрөөс эхлэн дараа оны мөн сарын мөн өдөр хvртэлх хугацааг ойлгоно.

Vvнийг ажлын жил гэдэг. Тодруулбал, ажилтан 2000 оны 3 дугаар сарын 7-ны өдөр ажилд орсон бол 2001 оны 3 дугаар сарын 7 хvртэлх хугацаа нь тvvний ажлын жил болно. Энэ хугацааны дотор ажилтан ээлжийн амралтаа эдэлсэн байх ёстой.
-Ээлжийн амралтыг хэдий хугацаагаар ажилласны дараа авах вэ?
-Ер нь хэдийд ч авч болно. Ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсаны дараа хэдийд ээлжийн амралт олгох болон хоёр амралтын хоорондох хугацааг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаараа байгууллагууд зохицуулдаг.
-Хvvхэд асрах чөлөө дуусаад ажилдаа ороод 4 сар болсон эх ээлжийн амралтаа бvтнээр нь авч болох уу?
-Болно. Ээлжийн амралт бодож олгох тухай зааварт зааснаар хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагvй байгаа бол тvvний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд ногдуулж биш ажлын бvтэн жилээр тооцож олгохоор тусгасан байдаг.
-Хэрэв ажлаас халагдаж байгаа бол ажилтны ээлжийн амралтын тооцоо хийж, ээлжийн амралтын мөнгө олгох уу?
-Тиймээ. Ажилтныг ажлаас халагдах vед ажил олгогч нь ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ. Ээлжийн амралтын тооцоог дор зааснаар хийнэ. Vvнд: а/ ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох;
б/ ажилтнаас суутгал тооцох. Энэхvv 2 хэлбэрийг жишээгээр тайлбарлая. Vvнд:
-Ажлын 20 өдрийн ээлжийн амралт авах ажилтан 2000.7.1-2001.7.1-ний өдөр хvртэлх хугацааны ажлын жилийн ээлжийн амралтыг 2000 оны 9 сард эдэлж, 11 дvгээр сард ажлаас халагдсан гэвэл тvvний амралт эдлэх ёстой 4 сарын хугацаанд (2001.7.1-2001.11.01 хvртэлх) ногдох 6.67 (20/12*4) хоногт тооцоог хийж, мөнгөн олговор олгоно.
-Өөр байгууллагад шилжин ажиллах бол ээлжийн амралтыг хаанаас авах вэ?
-Нэг аж ахуйн нэгж, байгууллагаас нөгөөд шилжин ажиллаж буй ажилтан урьд ажиллаж байсан байгууллагынхаа ажил олгогчтой ээлжийн амралтын мөнгөн тооцоог заавал хийж дуусгасан байна. Харин ээлжийн амралтаа биеэр эдлээгvй тохиолдолд дараагийн ажил олгогч өмнөх ажил олгогчийн тодорхойлолтыг vндэслэн тодорхой хугацааны дараа тvvнд ээлжийн амралт олгож болно.
-Ээлжийн амралтыг биеэр эдлэхгvйгээр ажилласан бол яах вэ?
-Ажилтанд жил бvр ээлжийн амралт олгож биеэр эдлvvлдэг. Харин ажлын зайлшгvй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагvй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгvй бол ажилтантай тохиролцсоны vндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна. Иймд ажил олгогчийн шийдвэрээр ажлын зайлшгvй шаардлагаар ээлжийн амралтаа эдлээгvй бол ямар хэмжээний мөнгөн урамшуулал олгохыг урьдчилан тохирох нь зvйтэй
-Хэрэв 6 сар ажиллаад ээлжийн амралт авбал ажилласан хугацаанд нь тооцож олгох уу?
-Vгvй. Хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагvй байгаа бол тvvний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд нь ногдуулж биш ажлын бvтэн жилээр тооцож олгоно. Тухайлбал, ажлын 15 өдрийн vндсэн амралт болон нэмэгдэл амралтыг бас тооцно гэсэн vг.
-Ээлжийн амралтыг нийт ажилчдад яаж зохицуулж эдлvvлэх вэ?
-Ажил олгогч ээлжийн амралтын хуваарийг гаргана. Ингэхдээ ажилчдын саналыг vндэслэн нэгж, байгууллагын хэвийн vйл ажиллагааг алдагдуулахгvйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргаж, хуваарийг баталдаг. Хэрэв та хvсвэл ээлжийн амралтаа хэсэгчлэн эдэлж болно.
-Тэгэхээр баталсан хуваарийн дагуу амралтаа авах уу?
-Тиймээ. Ер нь ажил олгогч баталсан хуваарийн дагуу ээлжийн амралт олгох мэдэгдлийг байгууллагын санхvv болон тухайн ажилтанд өгнө.
-Ээлжийн амралтын олговрыг хэрхэн тооцдог вэ?
-Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж 1 сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр vржvvлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.
-Хэрэв ажилласан хугацаа нь жил хvрэхгvй бол яах вэ?
-Ажилтны ажилласан хугацаа 12 сар хvрээгvй бол тvvний ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно. Жишээ нь: ажилтан А байгууллагад 2006 оны 11 дvгээр сарын 1-нд ажилд ороод 2007 оны 7 дугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа эдлэхээр бол тvvний нийт ажилласан 8 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тодорхойлно гэсэн vг.
-Ээлжийн амралтын олговроос шимтгэл суутгал авах уу?
-Авна. Хувь хvний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа vндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулдаг.
-Ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ?
-Ээлжийн амралт vндсэн ба нэмэгдэл амралтаас бvрдэнэ. Vндсэн амралтыг хэдэн жил ажилласнаас хамаарахгvйгээр ажилтан бvр эдлэдэг. Ээлжийн амралтын vндсэн хугацаа ажлын 15 өдөр байдаг.
-Ээлжийн амралтын хугацаанд баярын өдрvvд орохгvй гэсэн vг vv?
-Тиймээ. Ер нь дараахь тохиолдлыг ээлжийн амралтын vргэлжлэх хугацаанд оруулж тооцдоггvй. Vvнд:
- Нийтээр амрах баярын өдрvvд;
-Долоо хоногийн амралтын өдрvvд;
-Жирэмсний болон амаржсаны амралт;
-Хөдөлмөрийн чадвар тvр алдсан хугацаа;
-Ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацаа.
-Нэмэгдэл амралтын талаар тайлбарлаж өгнө vv?
-Ээлжийн vндсэн амралт дээр нь ажилтны ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралт олгодог. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа бол:
-6-10 жилд ажлын 3 өдөр;
-11-15 жилд ажлын 5 өдөр;
-16-20 жилд ажлын 7 өдөр;
-21-25 жилд ажлын 9 өдөр;
-26-31 жилд ажлын 11 өдөр;
-32, тvvнээс дээш жилд ажлын 14 өдрийн нэмэгдэл амралт авна.
-Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын нэмэгдэл амралтыг хэлж өгнө vv?
-Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд тvvний ажилласан хугацааг харгалзан дор дурдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно. Vvнд:
-6-10 жилд ажлын 5 өдөр
-11-15 жилд ажлын 7 өдөр;
-16-20 жилд ажлын 9 өдөр;
-21-25 жилд ажлын 12 өдөр;
-26-31 жилд ажлын 15 өдөр;
-32, тvvнээс дээш жилд ажлын 18, тvvнээс дээш өдрийн нэмэгдэл амралт авна.
-Хэвийн болон хэвийн бус нөхцлийн аль алинд ажиллаж байсан бол нэмэгдэл амралтыг яаж тооцох вэ?
-Хөдөлмөрийн хэд хэдэн нөхцөлд ажилласан ажилтны нэмэгдэл амралтыг олгохдоо “хэвийн” болон “хэвийн бус” нөхцөлд ажилласан хугацааг тус тусад нь тооцож, нэмэгдэл амралтын нийт өдрийг нэмж гаргана гэж Улсын дээд шvvхийн 2006 оны 33 дугаар тогтоолд заасан байдаг.
-Насанд хvрээгvй ажилтны ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ?
-18 насанд хvрээгvй ажилтны vндсэн амралт ажлын 20 өдөр байдаг. Хэрэв 18 насанд хvрээгvй ажилтан амралт эдлэх ажлын жилийн дотор насанд хvрсэн бол тvvний амралтын хугацааг тодорхойлохдоо 18 насанд хvрэхийн өмнөх амралтын хугацаа болон насанд хvрсний дараахь ажилласан хугацаанд ногдох амралтын өдрийг тус тус тооцож гаргана.
-Ээлжийн амралт олгохгvй тохиолдол байдаг уу?
-Байна. ЭМНХ-ын сайдын 166 дугаар тушаалаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-т дараахь тохиолдлуудад ээлжийн амралт олгохгvй гэж заасан байдаг. Vvнд:
-Цэргийн жинхэнэ алба хаасан;
-Тэтгэмжтэй чөлөөтэй байсан;
-Техник мэргэжлийн сургуульд суралцсан;
-6 сараас дээш хугацаагаар мэдлэг, мэргэжлээ дээшлvvлэхээр суралцсан эдгээр хугацаанд ээлжийн амралт олгохгvй юм. Жишээлбэл, ажилтан 2006-2007 онд 3 сар мэргэжил дээшлvvлэх сургалтад хамрагдсан бол энэ 3 сарын хугацаа нь амралт бодогдох 12 сарын хугацаанд орохгvй гэсэн vг юм.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 02 / 08
Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.
Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тогтоох загварыг доор үзүүлэв. Ямар нэг хүчин зүйлийг харгалзан амралтын хугацааг уртасгах нь зүйтэй гэж үзвэл түүндээ нийцүүлэн амралтын хугацааг тогтоох аргачлалыг өөрчилж болно. Гэхдээ уг аргачлал нь ялгаварлан үзсэн бус ажилтан бүрийн амралтыг тооцох нийтлэг аргачлал байна. Хэрэв энэ бодлогод томоохон өөрчлөлт хийх шаардлагтай бол хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.
- 2020 / 02 / 16
Баярын өдрүүдэд ажилтныг амраах тухай компанийн журмын загвар. Баярын өдрүүдэд ажилтан цалинтай амарч, уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нийтлэг журам байдаг. Доор дурдсан журамд Чөлөөт Баяр буюу жилд 2 өдөр нэмж амраах боломж олгох талаар санал болгосон. Хэрэв та Чөлөөт Баяр олгохыг хүсэхгүй бол уг заалтыг хасна. Хэрэв та доор дурдсан журмаас өөр журам боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй. Ажил олгогч нарын ирүүлсэн нийтлэг баярын жагсаалтыг мөн багтаасан.
- 2020 / 02 / 14
-2020 / 02 / 14
Хэрэв Талуудын гүйцэтгэсэн ажлын хэмжээ өөрчлөгдвөл, гэрээний энэ хэсэгт зохих өөрчлөлт оруулж, түүнд нийцүүлэн хамтын үйл ажиллагаа дахь өөрийн ногдох хэсгийг нарийвчлан тодорхойлно Уг мэдээлэлд зөвхөн МХНИ гишүүд болон HR Plus картын хэрэглэгч л нэвтрэх боломжтойг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-1075, 8000-1075, 90001075 дугаараас лавлана уу.
-2020 / 02 / 10
Хөдөлмөрийн гэрээг заавал байгуулах ёстой юу? Хариулт: “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж хуульчилсан баигаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд шийтгэвэр оногдуулж, хариуцлага тооцохоор хуулинд заасан ...
-2016 / 04 / 20
Ажил эрхэлтийг зогсоох нь ажил олгогч болон менежерийн хувьд шийдвэрлэхэд төвөгтэй асуудлуудын нэг бөгөөд энэ нь бизнесийн чухал хэсгийн нэг юм. Хэрэв ажил олгогч энэ асуудалд анхааралтай хандахгүй бол ажлаас халах процессын явцад гаргасан алдаанууд тань хуулийн байгууллагын өмнө таны эсрэг зэвсэг болно.
HR Фото