МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.32%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.53%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.35%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.73%
HRM- Шагнал урамшуулал
- 2009 / 08 / 22
Төрийн хүндэтгэл түмнээс онцлог баймаарсан

Ардчиллын эхэн үед төрийн одон медалийг "төмөр" гэж доош хийж байсан эрхэм ардчилагчид өөрсдөө зүүчихсэн давхиж явна. Монголчуудын хувьд төрийн энэхүү хүндэтгэл нь эзэн Чингисийн үеэс улбаатай, "Алтан гэрэгэ" нь асар их хүндэтгэл, шагнал эрх дарх, одоогийнхоор нийгмийн халамж, иргэний онцгой үнэмлэхийн үүрэг гүйцэтгэж байжээ. Богд хаант Монгол Улсын үед "Эрдэнийн очир" I, II, III зэргийн том одон байв. Ардын засгийн анхны тэмдэг улс хувьсгалын 15 жилийн ойд зориулан гаргасан медаль буюу тэмдэг нь бараг цул алтаар хийгдсэн мөлгөр таван Дэлбээтэй алтан үсэг бүхий тэмдэг байв. Мөн 1934 онд "Улсын ударник" хэмээх цул мөнгө гангийн хольцоор бэхжүүлсэн сүрхий жинтэй, уран хийцтэй тэмдэг байлаа. Эдгээр тэмдгээр цөөн хүн шагнасан байдаг. Дараа нь "Цусан гавьяаны" I, II зэргийн одонгууд орно. Энэ одонгуудаар онцгой гавьяа байгуулсан цэрэг дайчдыг шагнадаг байлаа. Ялангуяа энэхүү одонгоор газар дээр нь шагнагдсан дайчид бол баатрын хэмжээнд үнэлэгдэж байсан. Одоогийн Байлдааны гавьяаны улаан тугийн одон юм.

Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Сүхбаатарын одонгууд гарсан болно. Эдгээр одонг зохих хэмжээний мөнгөн болоод хөнгөлөлтүүд дагалддаг байв. Тиймээс жинхэнэ эзнээ олж, шагнадаг байжээ. Тухайлбал Хөдөлмөрийн хүндэт медаль cap бүр таван төгрөг, /Одоогийнхоор 500/, Алтангадас одон 15 төгрөг одоогийнхоор 1500 төгрөг, Сүхбаатарын одон 50 төгрөг байв. Сүүлд 100 болгосон. Улсын болоод Хөдөлмөрийн баатар 200 төгрөг тус тус дагалддаг байсан санагдана. Орон нутагт ганц нэг одонтой хүн байвал одон Дамба ахмад дайчин (Хэнтий аймгийн Цэнхэр мандалын), одон Дулмаа саальчин (Төв аймгийн Лүнгийн) одон Хорлоо ахмад дайчин (Ховд аймгийн Булган) гэх мэт нэрлэж байлаа. Тэр ч байтугай Ардын сайд нарын зөвлөлөөс олгосон үнэмлэх дээр (Тухайн үеийн Засгийн газрын хүндэт жуух бичиг) хөнгөлөлт, онцлон анхаарах асуудлыг дурьдан бичсэн байдаг.

Алдарт дуучин Ц.Төмөрт 1934 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайдаас Үндэсний хувьсал, Ардын хувьсгалт засаг байгуулагдсаны 13 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол үндэсний тусгаар тогтносон засгийг бататгах, тэмцлийн төлөөнөө он удтал улсын уран сайхны ажилд онц идэвхтэй ажиллаж ирсэн нөхөр Төмөрийг шагнан тэмдэглэж, "Улсын алдарт гавьяат дуучин" гэдэг алдар цолоор шагнасугай. Энэхүү үнэмлэх барьсан Төмөрийг онцоор үзвээс зохино. Аливаа асуудлыг нэн тэргүүнд шийдэж өгөх, хүүхэд ач зээ нарыг нь сургуульд үнэ төлбөргүй сургах гэх мэт зохих дэмжлэг болгох зүйлийг дурьдан, Ерөнхий сайд гарын үсгээ туйлын хичээнгүйлэн зуржээ. Зах зээлийн өнөө үед төрийн аливаа шагналыг бусдаас онцлон тулгамдсан асуудлыг нь нэн тэргүүнд шийдэж өгөх хүүхэд ач зээ нарыг нь сургуульд үнэ төлбөргүй сургах, аж амьдралд нь боломжоор туслах, байгууллага орон нутагт нь онцлон хариуцуулах зэрэг хөнгөлөлт хүндэтгэл мэтээр арга хэмжээ авбал төрийн шагнал одон медалийн нэр өсөж, "төмөр" нэрнээс салж цаасан өргөмжлөл, жуух сэлт нь насны гавьяа амьдралын алт болон хувирч бусдаас ялгарах онцлогтой болно гэж үзэж байна.

Яам газрын тэргүүн жуухыг төрийн шагналд оруулсан ч нэр төдий болохоос тухайн байгууллагуудаас онцлон анхаарах өчүүхэн ч зүйл байхгүй. Энэ нь ахмадын ажил амьдралын онцлогийг үл харгалзан тэдний нэр хүндийг бууруулсан ахмад залуу үеийн хооронд зааг гаргахад хүргэсэн алдаатай бодлого болсон юм. Зах зээлийн өнөө үед энэ цолыг сэргээхэд болохгүй юм байхгүй. "Хувьсгалт тэмцлийн гэдэг нь" орчинтойгоо тохирохоо байсан гэвэл салбараар нь нэрлэж, олгоход болох юм. Тухайлбал ардын боловсролын ахмад зүтгэлтэн, төр нийгмийн залуучууд, үйлдвэрчний байгууллагын ахмад зүтгэлтэн гэх мэт. Харин тухайн салбарт он удаан жил ажилласан тэргүүнүүд байвал зохино. Төрийн хүнийг төр ард түмэн дүгнэхээс аль нэг төрийн бус байгууллагууд шагнаад байх нь тал зассан цаанаа ямар нэгэн ашиг сонирхлын далд агуулга нуугдаж байгаа мэт.

СХД-ийн XVIII хороо, Д.Дэмбэрэл


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 12 / 30
Хүн хэдийгээр хамтын хөдөлмөрт оролцдог хэдий ч хувийн хэрэгцээ, сонирхлоо хэзээ ч орхидоггүй.
Шагнал урамшуулалын мэргэжилтнүүд ажилтнуудынхаа хэрэгцээ түүнчлэн зардлыг байнга тэнцвэртэй байлгах ёстой. Влерикбизнесийн сургуулийн гаргасан “C&B” лидерүүд гэсэн судалгаагаар шагнал урамшуулалын мэргэжилтнүүдийн талаас багагүй хувь нь л бизнесийнхээ стратегийг шагналын бодлого болгон хөрвүүлэх чадвартай байдаг аж.
- 2015 / 05 / 15
Цалин хөлсийг дотор нь 4-н бүрэлдэхүүн хэсэгт хуваадаг.Үүнд:
1. Үндсэн цалин
2. Нэмэгдэл цалин
3. Нэмэгдэл
4. Шагнал урамшуулал орно.
- 2011 / 11 / 28
-2011 / 03 / 17
Цалин тооцооны энэхүү систем нь тогтмолоор, цагаар, ажлын нарядаар гэх мэт бүх төрлийн цалингийн тооцооллыг хийх бөгөөд өдрөөр, 7 хоногоор, 14 хоногоор гэхчилэн сард хэдэн ч удаа цалингийн бодолтыг хийх боломжтой. Систем нь санхүү, хүний нөөц болон цаг бүртгэлийн системтэй шууд холбогдон ажиллах бөгөөд цалин бодолтын үр дүнг ажилтан бүрт e-mail-ээр илгээнэ. Мөн татвар, НДШ-ийн зэрэг бүх төрлийн тайланг хүссэн хугацаандаа, хүссэн хэлбэрээрээ авах боломжтой. 
-2010 / 07 / 14
Хүмүүн гэгч байгалийн амьтан болохын хувьд эгэл махан биетэй, хүсэл сэтгэлийн үйлтэй, далд ухамсар зөн билгийн шинжтэй, нийгмийн амьтан болохын хувьд санаачлагч, оюунлаг шинжтэй юм. Хоол унд, орон байр зэрэг материаллаг хэрэгцээ, өөрийгөө нотлох, сэтгэл хангалуун байх, үнэ цэнэтэй хөдөлмөр эрхлэх, оюуны хэрэгцээ үйл ажиллагааг нь зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр хэрэглээнд нөлөөлөх замаар хүмүүсийг идэвхжүүлдэг.
-2010 / 01 / 31
Шинэ ажлын байр хайж байгаа эсвэл одоо байгаа ажилдаа сэтгэл хангалуун байхын тулд цалингаа нэмэгдүүлэхээр тохирмоор байна уу? Гэхдээ мэдээж энэ нь амаргүй байх нь тодорхой юм. Ажил олгогч эсвэл дарга та 2-ын шаардлага нэгэн цэгт огтлолцож байвал эерэг үр дүн гарах боломжтой юм. Тиймээс та хангалттай мэдээлэл, сайн бэлтгэлтэй байснаар тохиролцоонд хүрж цалингаа нэмэгдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
HR Фото