HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.58%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
26.32%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
14.04%
HRM- Бодлого, төлөвлөлт
- 2009 / 08 / 22
Ажилчиддаа өндөр цалин өг
Алсын хараагүй менежерүүд үүнийг ойлгодоггүй, өртгөө аль болох бага байлгахыг хичээж хүмүүс ажилтай байгаадаа баярлах ёстой гэж үздэг.Тэд ажилчид хэзээ ч өөрсдийнхөө цалинд сэтгэл хангалуун байдаггүй хэмээдэг. Тэдний ийнхүү үзэх шалтгаан нь байгууллагын аль ч түвшинд цалин, урамшуулалдаа сэтгэл хангалуун бус хүмүүс байдаг. Ийм хүмүүсийг ажлаас нь холдуулах хэрэгтэй учир нь тэд жинхэнэ ажил хийдэг хүмүүсийн хөдөлмөрийг сорж, тэдний хийсэн ажлаар цалинжиж байдаг. Ажил хийдэггүй хүний цалинг олон хүнд тарааж өгснөөр илүү үр дүнд хүрнэ.
Ажилчидынхаа цалинг бууруулах замаар бүтээгдэхүүний өртгийг хэмнэх хэрэггүй. Ажилчидыг капитал гэж үзэн түүнд хөрөнгө оруулалт хийвэл ашиг өгнө. Хэрэв үнэт цаасанд хөрөнгө оруулаад түүнээсээ 20 хувийн ашиг олж байвал хөрөнгөө эргүүлэн татах бодол танд төрөх үү?
Мэдээж үгүй харин ч илүү хөрөнгө оруулна.
Бүтээмж муутай бага цалинтай олон ажилтантай байснаас цөөхөн ч гэсэн бүтээмж өндөртэй өндөр цалинтай ажилчидтай байх нь таньд ашигтай.Өөрөөр хэлбэл 10 доголон адуутай байснаас ганц сайн адуутай бай гэсэн ардын үг байдагдаа.

Бичсэн Нандин-Эрдэнэ

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 02 / 18
Хүний нөөцийн менежментийн үүсэл нь хүний хөгжлийн нилээд эртний түүхтэй холбогдоно. Мэргэжлийн зэрэг дэвийн шатлал, түүнд хүрэх шалгуурууд, хөлсний ажилчид ашиг хуваарилалтанд оролцох анхны хэлбэр, цехийн сургууль, багш шавийн холбоо гэх мэт ажилчдыг сургах, урамшуулах, хөгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанууд дундад зууны үед явагдаж байсан байна.
Гадаад оронд салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд олон улсын түвшинд хүний нөөцөө бүрдүүлэх гурван эх үүсвэр байдаг. Nationals гэдэг нь олон улсын компанийн гадаад салбаруудад ажиллаж байгаа өөрийн орны иргэн юм. Өөрөөр хэлбэл компанийн төв байран дахь үндсэн ажил, гэр орноосоо хол амьдарч байгаа ажилтан юм.
- 2023 / 03 / 04
Сайн ажилтныг тогтвортой ажиллуулах нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүний борлуулалт, бусад ажилтнуудын сэтгэл ханамж, байгууллагын ажил төлөвлөлт зэрэгт маш сайн нөлөөтэй байдаг гэдгийг ихэнх менежерүүд хүлээн зөвшөөрдөг. Хэрэв менежерүүд эдгээр шалтгаануудыг сайн мэддэг юм бол яагаад шилдэг ажилтнууд ажлаасаа гарах нөхцөл байдал үүсдэг вэ?
- 2022 / 06 / 11
-2022 / 06 / 02
Олон компаниудын эздийн хувьд бусад байгууллагуудтай өрсөлдөхүйц ажилтнуудад зориулсан тэтгэмж тусламжийн багц бий болгохоос авхуулаад байнга хууль, дүрэм журмыг мөрдөх гэх мэт янз бүрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нь нэлээн төвөг ихтэй, багагүй асуудалтай ажил билээ.
-2022 / 05 / 28
Хүний нөөцийн бодлогын асуудлыг олон улсын менежментийн тогтолцоонд дараах хувилбараар авч үздэг.
-2021 / 06 / 24
Бэлгийн дарамт гэж юу вэ? Бэлгийн дарамт гэдэг нь хүсээгүй байхад бие, ам, нүдээр сексийн хувьд өдөж хоргоох, бэлгийн ажил хийхийг хүсэх, хүлээн авагчийг дургүйцэх, татгалзахад хүргэх бусад сексийн хандлагатай ааш авирыг хэлнэ.
HR Фото