HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.73%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.09%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.73%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.45%
Хүний нөөцийн менежер
- 2009 / 08 / 24
Менежер байхын зовлоон гэж ... (L1)
Програм зохиогч гэдэг сайхан мэргэжил л дээ. Юу хийхийгээ би өөрөө зохиомжлоод дараа нь түүнийгээ бүтээнэ гэдэг их таашаал өгдөг ажил. Гэхдээ нэг өдөр менежер болохоор байдал их ондоо болдог нь төвөгтэй. Яг одоогоор би гүүр инженерээр ажиллаж байгаа нь инженерийн ажил мөн боловч Монгол компани талаасаа харвал компаний гүйцэтгэх захирал гэдэг нь менежер дүрийг надаас шаарддаг. Энэ утгаараа менежерийн үүрэгийг гүйцэтгэх хэрэгтэй болдог ч гэлээ над шиг математикаар дэвсгэр хийгээд яваандаа инженер болсон хүнд төвөгтэй зүйл их л дээ. Тэгэхээр юу нь төвөгтэй байдаг гэж?

Зовлон олон л доо. Нэгэн төвөгтэй зүйл гэвэл би өөрөө хийж чадахаа больдог. Чадахаа больдог гэдэг нь чадвар байхгүйдээ чадахаа болих биш л дээ. Учир нь менежер гэдэг дүр бол хийх биш хэн хэрхэн хийхийг хөтлөх, зааварлах үүрэгтэй. Ингэхээр хийхийн оронд хэрхэн хийхийг уйгагүй урт удаан тайлбарлах ажилтай болох бөгөөд энэ нь нэгэн бодлын тамтай санагдаад өөрөө хийчихмээр санагдах нь бий. Гэвч жинхэнээр нь менежер хиймээр байгаа бол ямар нэг ажлыг өөрөө хийх гээд суух бүртээ "энэ ажлыг манай багт хэн хамгийн сайн хийж чадах вэ? гэж бодох буюу эсвэл үүнийг манай багийн хэн хийснээр юм сурах, өсч хөгжихэд нь хэрэг болох вэ" гэж өөрөөсөө асууж байх хэрэгтэй байдаг. Ингээд л нөгөө зохиомжлох ажилаа хийхээ болино доо.

Зовлон олон л доо. Нэгэн маш хэцүү зүйл нь тушаал өгөх асуудал. Угаасаа би шинжээч, зохиомжлогч, программист зэрэгээр ажиллахдаа өөрийн ажилаа өөрийн дүрмээр хийх л дуртай, өөрийн гэсэн арга барилтай болж тэр нь надад туршлага хуримтлуулах, өсөх хөгжихөд хэрэг болсон хэрэг. Иймээс өөрийн багийн гишүүдэд ч ийм л хандлагаар хандахыг эрхэмлэхийг хичээдэг. Зохиомж хийхэд том, жижиг бүх л шийдэл загварыг тодорхойлж тэр нь хэрхэн үйлдвэрлэгдэж бий болохыг бодож олдог хамгийн сайхан ажил. Гэтэл менежер байна гэдэг эдгээрийг бодох албагүй. Дээр нь миний ажиллаж байгаа арга барил нь зөвхөн миний барил биш манай багийн ажиллагаа болж хувирдаг. Хэнд юуг яаж хийхийг заах бол амархан ажил боловч энэ бол менежер хүний арга барил биш гэсэн бодолтой болоод байна. Хэнд юу яаж хийхийг зааснаар би явцуу түвшний менежер болж улмаар баг ч, гишүүд ч явцуу менежер яаж гэдэг үггүйгээр хуруугаа ч хөдөлгөхгүйд хүрч хөгжил зогсох биз. Харин хүнийг юу хийхийг нь хөтлөн чиглүүлээд тэднийгээ сонсож ямар гарцыг болон амжилт, үр дүнг харж ажиллаж байгааг сонсож ажиллахыг илүүд үздэг. Гишүүдээ чөлөөтэй ажиллаж гайхамшигтай бүтээл гаргахыг илүүд үздэг бөгөөд энэ нь тушаал өгөхөөс илүү үр дүнтэй гэдэгт хэзээд итгэлтэй байдаг. (Гэхдээ багаасаа алслагдсан, зайнаас нүүр нүүрээ харалгүй интернетээр ажиллах гэдэг нь дээрх бодолоо хэрэгжүүлэхэд зарим нэгэн хүндрэлүүдийг бий болгох бөгөөд энэ арга барилд одоог хүртэл сайн дадаж чадахгүй л байгаа юм. Дараа энэ талаар бас нэг хууч хөөрнөө)

Зовлон олон л доо. Гишүүдээ сургах, хөгжүүлэх, булчин шөрмөсийг нь чангалах буюу ийм боломжоор нь хангах асуудал. Би өөрөө сурах хөгжих гэдэг бол зөвхөн өөрөөс хамаарах зүйл. Харин менежер хүнд жинхэнэ амжилт авчрах зүйл бол гишүүд нь хөгжих асуудал. Мэдээж гишүүд менежерээ харж менежерээсээ сурах явдал байлгүйл яахав. Гэхдээ би заахдаа гол нь биш тэд надад заавал тэд хөгжих юм. Хөгжих төдийгүй тодрох, онцгойрох боломжийг үлдээж бий болгох юм. Цаашлаад дараагийн менежер ч бэлтгэгдэх юм. Манайд ийм авьяаслаг залуус олон байдаг л даа. Үнэхээр менежер л шийдэх ёстой асуудлыг тодорхойлоод яаж шийдэж болох шийдлийг нь гаргаад асуудаг залуус бий. Ийм тохиолдолд ажил аяндаа л урагшлана. Онцгойрч тодрох боломжийг өөртөө олгохоос илүү бусдад олгохыг бодох хэрэгтэй.

Зовлон олон л доо. Манай компанид харьцангуй байдаггүй боловч улсын байгууллагад ажиллах үед харагддаг нэгэн зүйл нь албан тушаалын өрсөлдөөн байдаг. Бас зарим хувийн компаний хувьд ч цалин, албан тушаалын өсөлт хөгжилт зэрэгийн зөв бодлого тодорхойлоогүйгээс болж төвөгтэй асуудлууд ургадаг. Энэ нь манай Монголдоо том өндөр цалинтай гэгдэх компаниуд дотор ч элбэг байдаг үзэгдэл. Ийм ч учраас ажилчид нь 5 жил орчим ажиллаад ажилаа арван хуруу шигээ мэддэг болоод ирэхийн алдад за одоо миний дараагийн алхам юу билээ гэж өөрөөсөө асуух нь байдаг. Улмаар хариулт нь олдохгүй бол тэгсхийгээд ажилаасаа гардаг нь цалингаа голж байгаа хэрэг биш байдаг. Энд юу үгүйлэгддэг хэрэг вэ? Ирээдүйгээ хардаг ажилтан бол өөрийн хийж байгаа ажилдаа эзэн болсноор дараа нь хаачихаа мэддэг 5 жилийн дараа намайг юу хүлээж байгаагаа төсөөлж түүнийгээ зорьдог бөгөөд үүнд нь менежер нь туслаж хурцалдаг байх хэрэгтэй байдаг. Харин уламжлалт даргын сэтгэлгээ нь доорх хүнээ өөрөөсөө илүү гаргахгүй байлгахыг хичээдэг. Дээр хэлсэн дутагдал бүхий хувийн компаниуд ийм л байдаг. Тэгэхээр миний хэн нэг ажилтан надаас өөрийн цалинг бага байна хэмээн хэлвээс эргүүлээд би түүнээс 5 жилийн ирээдүйгээ юу гэж төсөөлж байна гэж асууна. Түүнд нь туслаж дэмжинэ. Уриалан дуудаж урам зоригийг нь өдөөх хэрэгтэй. Гэхдээ мөнгө болон гачигдал гэдэг төвөгтэй асуудал тул зохицуулна гэдэг нь зовлон. Ямар ч гэлээ дор хаяад өөрийн 5 жилийн ирээдүйгээ боддог, амбицитай хүнд би дуртай.

Зовлон олон л доо. Дахиад л зохиомжлох хэрэгтэй болдог. Тиймээ энэ удаа захиалагч болон баг хоорондын харилцааны урсгал, баг доторх ажлын урсгал мэтийг зохион байгуулахаас гадна хамгийн хэцүү зүйл нь урьд миний бодолцож үзэж байгаагүй хувь хүмүүсийн хүн чанар, зан араншин, чадвар, туршлага, амьдралын хэвшил, харилцаа гэх мэт үзүүлэлт дээр тулгуурлаж багийг зохиомжийг гаргах ажил гарч ирдэг. Зөв зохиомжилж чадвал хувь хүмүүс нь сэтгэл ханамж авахаар ажлаа хийхийн зэрэгцээ баг нь бүхлээрээ ажиллаж чаддаг, цаашлаад зэрэгцэн орших багууд болон захиалагч нь үүнээс сэтгэл ханамжийг авдаг байх явдал. Буруу зохиомжлогдвол тухайн багийн ажил урагшлахгүй нь эцсийн үзүүлэлт бөгөөд ухаад үзвэл зохиомжийн буруугаас л болдог. Жишээ нь олон хагас цагийн ажилтан нэгдсэнээс болж өдөр тутам элдэв хүлээлт үүсдэг, байх ёстой мэдлэгийг агуулсан гишүүн багт нь байхгүй гэх мэт зохиомжийн алдаанууд байдаг.

Зовлон олон л доо. Энэ бол хамгийн хэцүү нь. Менежер гэдэг бол өдөр тутмын ажил, хугцаат төлөвлөгөө/schedule, хүмүүс, явцын хяналт, хурал уулзалт гэх мэт зүйл хийхээс гадна менежер бол Түүчээ байх ёстой. Энэ бол хамгийн хэцүү нь. Түүчээ биш менежер байх бол амархан, заримдаа тийм л баймаар санагдах үе ч байж болох юм. Түүчээ байна гэдэг зөвхөн бусдыг дагуулаад зогсолгүй бусдад хүч энергийг бий болгож төрөл бүрийн өөрчлөлтийг хийх, шинэ зүйл санаачлах орчныг бий болгох асуудал байдаг. Зарим тохиолдолд дүрэм зөрчих хэрэг гарна, зарим тохиолдолд гаргаж буй шийдвэрийг компани дуртай хүлээж авахгүй ч үе гарч болно. Гэвч бүтээгдэхүүн болон хэрэглэчгийн төлөө зөв зүйлийн төлөө зогсож байгаа бол илүү зүйлийг ойлгуулахын төлөө өөрийн шугам дээр зогсох хэрэг гарч болох бөгөөд ингэж байж өөрийгөө дагах багтай болдог мэт.


За тэгээд яриад байвал алийг ярьж дуусах билээ. Гэхдээ нөгөө талаас бодоод үзвэл нь албан тушаал ажилаа ахиулж байж хүн ирээдүйгээ ахиулдаг бөгөөд хүнийг менеж хийхгүйгээр ингэнэ гэдэг байхгүй юм. Тийм болохоор нэгэнт менеж хийх гэдэг зүйлд сурья л гэж бодвол хоёрын хооронд дутуу бодож дутуу хийгээд хэрэггүй мэт. Тиймээс ямар ч мэргэжлийн ямар ч ажил хийж байсан хүнийг менеж хийнэ гээчийг зорилгынхоо нэг хэсэг байлгаж энэ тоглолтыг хийж байх хэрэгтэй мэт. Мань мэт нь өдийхөн юмийг ойлгох гэж бараг бүхэл амьдралаа зарцуулсан ч байж мэднэ.

Эх сурвалж:
http://gobigobi.blogspot.com

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 06 / 29
Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Үнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгүй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхүү л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дүр эсгэгчид.
Гэхдээ гоёыг бvтээж дүрийг бvтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа амин зүрх нь менежер л байдаг. Мөн орчин үед захирал бүрийг эзэн, босс бүрийг сайн менежер байхыг шаардаж байна. Yгүй дээ л сайн менежер туслахгүй бол удахгүй бизнес үйл ажиллагаа чад хийнэ. Энэ бол ёстой нөгөө зах зээлийн нийгмийн нүцгэн үнэн.
Expires компаний хүний нөөцийн бүрдүүлэлтийн ахлах ажилтан Брюс Ровлес. Тэр энэ салбарт 14 жил ажиллаж байгаа бөгөөд www.recruitfiles.com  -ыг хөтлөн явуулж, ажилтан сонгон шалгаруулж авахтай холбоотой өөрийн бүхий л  туршлагаа хуваалцдаг аж.
- 2013 / 01 / 15

Аливаа бизнесийг хийхийн тулд өөрийн зан характерийг зөв тодорхойлж, үүнээс үүдэлтэйгээр ямар төрлийн ажилд хамгийн тохиромжтой болохыг эртхэн тодорхойлох нь зүйтэй. Дараах тайлбаруудаас өөрт хамгийн тохиромжтойг олж авч дүгнэлт хийж шинэ бизнест өөрийн эзлэх байр суурийг зөв тодорхойлж, цаашид амжилттай бизнес эрхлэхийн тулд хэрхэн баг бүрдүүлэх буюу өөрөө алдаа гаргахаас нь өмнө түүнийгээ залруулах боломжийг ашиглах хэрэгтэй.

- 2012 / 11 / 25
-2012 / 05 / 13
Хаана ажлын ачаалал бага, бүтээлч бус хүмүүсийн бөөгнөрөл байна тэнд хамгийн их хов живээр ажлаа хийдэг  гэсэн бичигдээгүй хууль байдаг. Энэ нь бидний эргэн тойронд байгаа бодит жишээгээр үргэлж батлагдаж байдаг билээ. Энэ агуулгыг сонирхолтойгоор илэрхийлсэн Гомбосүрэнгийн Галбадрахын нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. Өмнө бид Г.Галбадрахын боловсролын системын талаарх нийлэлтийг өөрийнх нь зөвшөөрсөний дагуу бүрэн эхээр хүргэж байсан билээ.
-2011 / 07 / 16
Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр
    * Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажилыг гардан хийдэг хүмүүс.
    * White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг.
    * Gold collar : Энэхүү ангилалыг Blue White хоёрыг бодвол ховорхон хэрэглэгддэг. Маркетингийг олон нийт рүү хандуулахад хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлнэ.
    * Diamond collar гэсэн ангилалтай байдаг.
-2011 / 07 / 04
Даяаршиж байгаа нийгэмд хэлгүй бол хөлгүй гэж их ярих болжээ. Бодоод үзэхээр үнэнч юм шиг. Гэхдээ хэтэрхий их туйлширч байгаа юм бишүү. Гадаад хэлнийг сурах хэрэгтэй гэж амтай болгон нь үг уралдан захиж хэлэх юм. Тэр хэлний хэрэгцээг нь хангах гээд өчнөөн олон гадаад хэлний тодотголтой сургууль, дамжаанууд үүд хаалгаа нээн хэдэн арван бор төгрөг халаасандаа хийсэн шиг маадгар сууна. Гэхдээ тэр сургууль, дамжааны нь үр дүн хаана гараад, гийгүүлээд байгааг нь сайн мэдэхгүй л юм. Хэл сурна гэдэг бол хувь хүний өөрийн хүсэл сонирхол, мэрийлт, чармайлт, хэрэгцээ шаардлагатай холбоотой биз. Тэрнээс биш албадан сургадаг зүйл биш гэдэгт итгэж суух юм. Дургүйд хүчгүй гэдэг биздээ.
HR Фото