HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
Байгууллагын соёл
- 2009 / 08 / 24
Утсаар чанга ярьснаас болж хамт олон тань танд дургүй болно
Албан тасалгаандаа орж ирэх үед хамт олны тань халуун дулаан яриа зогсож, чимээгүй болох тохиолдол ажиглагдаж байсан уу?
Магадгүй та энэ үед өөрийнхөө тухай бодож байсан биз. Үнэхээр ч энэ бүхэн таны байгаа байдалтай холбоотой ч юм билүү?
Танд тааламжгүй ханддаг байж болох шалтгаан их бий. Гэхдээ хамт олон тань тааламжгүй хандаж байгаа нь доорхи шалтгаанаас үүдэлтэй байж болох юм. Үүнд:

Та ярьж байгаа хүмүүст байнга засч залруулж өгдөг
Хамт олон тань ярьж байх үед та байнга засч, залруулдаг. Учир нь та хамт олон дотроо хамгийн ухаантай, бүгдийг мэддэг гэж өөрийгөө боддог. Та хамт олныхоо дэмий хоосон чалчилтыг хүртэл засч өгдөг. Тухайлбал "Өнөөдөр ч тэнгэр хөв хөх өнгөтэй байна даа" хэмээн нэг нь хэлбэл та "Тэнгэр хөв хөх биш ээ, цэлмэг, цэнхэр өнгөтэй гэж хэлээч" гэх жишээтэй.

Та үргэлж онцгойрох дуртай
Та бардам ганцаараа байхыг илүүд үздэг. Таныг ажлын хамт олонтойгоо үдийн зоог барихыг хүмүүс цөөхөн удаа харсан. Мөн та байгууллагын арга хэмжээнд барагтай л бол оролцдоггүй. Хамт олонтойгоо яриа ч өрнүүлдэггүй.

Та ажлын хэнээтэн
Та байнга завгүй байдаг. Танд хамт олонтойгоо ярилцах цаг гаргадаггүй. Та үргэлж хамгийн сүүлд гэртээ харьдаг бөгөөд зөвхөн ажлын төлөө л төрсөн. Ийм байдал ажилдаа тан шиг их хичээдэггүй хамт олныг тань цухалдуулдаг байна.

Та нууцыг хадгалж чаддаггүй
Хэрвээ хэн нэгэн танд хувийн амьдралынхаа нууцыг итгээд ярьсан байхад та энэ нууцыг нь хадгалж чадахгүй хамт олноор нэг тараасан байвал дургүй болохоос өөр аргагүй шүүдээ.

Та хэн нэгний үзэл бодолтой тэмцэлдэх гээд байдаг сул талтай
Хамт олон тань ямар нэгэн сэдвээр үзэл бодлоо хэлж байх үед та үргэлж маргаанд оролцож, тэдний үзэл бодлыг буруу хэмээн үгүйсгэх гээд оролддог.

Та үргэлж бохир сав суулга үлдээдэг
Та албан тасалгаандаа үргэлж бохир аяга таваг үлдээдэг, эсвэл хоолны үлдэгдлээ хаяхаа мартдаг. Үүнээс болж угаагдаагүй сэнжтэй аяга хэнийх болохыг тааж ядах юмгүй байдаг.

Та байнга бялдуучилдаг
Та удирдлагынхаа хэлсэн үг бүхнийг зөвшөөрдөг. Мөн удирдлагынхаа хэлсэн шоглоом болгонд инээж, хамт олондоо удирдлагаа үргэлж магтдаг.

Та хэтэрхий чанга ярьдаг
Та утсаар хэтэрхий чанга ярьдаг. Утсаар ярих үед тань хэн ч өөр юм сонсож чаддаггүй. Мөн та чанга хоолой, мөнхийн яриагаараа хүмүүсийн уурыг их бардаг.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 08
Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих. Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.
Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж тэдний санал бодлыг авч оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
- 2023 / 10 / 01
Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой.
- 2023 / 07 / 26
-2023 / 07 / 23
Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид хэрэглэгч болон худалдан авагчдынхаа эрэлтийг хангахын тулд ажил хэргийн шаардлагыг хангах ёстой. Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд ийнхүү хувь нэмрээ оруулах нэгэн арга зам нь сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм.
-2022 / 11 / 07
Үйл ажиллагааны ёс зүйн шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
-2022 / 11 / 07
Үйлчилгээний болон нийт ажилтнуудад ажлын байранд хориглох зүйлс ба шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
HR Фото