HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.73%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.09%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.73%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.45%
Байгууллагын соёл
- 2009 / 08 / 25
Маргалдах урлаг (L2)
Зөв маргалдах соёл

1. Хувийн бодол санаагаа дандаа зөв гэж бүү бодож бай. Тиймд оюун санаандаа харилцан ярилцагчийн бодол, хандлага байх орон зайг заавал үлдээж бай. Энэ бол харилцан ярилцаж байгаа хүнийхээ бодол санааг үг дуугүй дага гэсэн үг ердөө ч биш. Та харилцан ярилцагчийнхаа сэтгэлгээний логик дэс дарааллыг зөнгөөрөө урьдчилан мэдэрч дараагийн үйлдлүүдийг нь урьдчилан таахыг хичээ.

Үүний тулд яриагаа “Энэ асуудлаар Таны баримталж байгаа санаа бодлыг би ойлгож байна.” гэсэн үгээр цааш үргэлжлүүлж тэр асуудлаар харилцан ярилцагчийнхаа баримталж байгаа байр суурийг өмнөөс нь томьёолон илэрхийлэхийг чармай. Тэгээд харилцан ярилцагчдаа тайлбар хийх бололцоо өгөхгүйгээр тухайн асуудлаар өөрийн баримталж байгаа байр суурийг илэрхийлнэ. Үүнд маргаж байгаа хүнийхээ үндэслэл бүрийг өөрийн үгээр тайлбарлаж нөгөө хүндээ тухайн асуудлаар санал зөрж байгаагаа ойлгуулна.
Та ийнхүү байдлаар маргалдаж байгаа хүнийхээ “сэтгэл санааг өөртөө урвуулах” оролдлого хийнэ. Тэгээд маргалдаж байгаа нөгөө хүн тань бодол санааг нь Та “хуваалцаж байгааг” ухаарч Таны бодол санал, үндэслэлийг илүү анхааралтай сонсох болно.

2. Та маргалдаж байгаа хүнийхээ хэлж байгаа үг тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй, дургүйцэж тэр ч бүү хэл оюуны чадамжийг нь доогуур үнэлж байгаа ч түүний үгийг анхааралтай, чих тавин сонсож бай. Энэ бол мэдлэгээ өргөжүүлэх, аливаа асуудлаар байр сууриа зөв илэрхийлж сурах, маргалдах туршлага хуримтлуулах сайн талтай. “Миний нөхөр биш хүн миний багш” гэдгийг сайн санаж ав.

3. Хэн нэгэнтэй нүүр тулж сөргөлдөхөөс бүү ай. Ямар ч маргаан санал зөрөлдөөнийг эерэг болгохыг хичээ. Бид айсуй зөрөлдөөн маргаанаас санаатайгаар зугтаж бүх зүйл бүтэлтэй байгаа дүр үзүүлж таг дуугүй болж хиймэл инээмсэглэл гаргадаг. Аливаа зөрөлдөөн маргаан нь идээ бээр шиг аажимдаа бүрэлдэн бий болж түүнийг дээрээс үнэтэй тосоор арчлаад байвал олигтой зүйлд огт хүргэхгүй. Хэн нэгэнтэй маргалдахаас бүү зайлсхий, эвгүй яриа өдөхөөс бүү ай.

Нэгэнт эхлэсэн маргааныг тухайн асуудлаар өчүүхэн ч атугай нааштай өөрчлөлт гарах хүртэл тэвчээртэй үргэлжлүүж бай. Аливаа маргааныг шилэн хундаганд аягалж байгаа шар айрагтай зүйрлүүл, амсар даван саган асгарч байгаа хөөсний дор л хоолой давуулах шар айраг байдаг шүү дээ.

Хөөс бол таны бодол санаа, байр суурь, сэтгэл хөдлөл, тиймд хөөс алга болох хүртэл та тухайн асуудлын мөн чанарт хүрч чадахгүй гэсэн үг. Харилцан ярилцагч, маргалдаж байгаа хүн тэрчилэн Та өөрөө бүх сэтгэл хөдлөл, бодол санаагаа илэн далангүй бүрэн илэрхийлсний дараа л маргалдагч хоёр хүн ямар нэгэн харилцан зөвшөөрөхүйц шийдвэрт хүрч чадна. Үүнд нэг нэгнийхээ “таагүй” хандлагыг “хүлээн зөвшөөрч” маргааныг гол чиглэлээс холдохгүй байхыг хичээ. Энэ бол маш хэцүү сэтгэл зүйн даваа. Эсрэг тохиолдолд “Энэ тэнэг амьтантай маргалдаад яахав” гэсэн сэтгэлдэл маргалдагч хоёр хүнд төрж тухайн асуудлыг шийдвэрлэж үл чадна. Маргалдагч хүмүүс хашгирч гуагчиж нулимс урсгаж байж л “дотроо уудлан гаргадаг” учир түүнд буруу зүйл үгүй.

4. Хүнтэй маргалдаж байхдаа хамгийн түрүүнд ямар асуудлаар санал бодол нийлж байгаа ямар асуудлаар санал зөрөлдөж байгааг нь тодорхойлохыг хичээх ёстой. Анхандаа адилхан санал бодол яагаад ч байхгүй юм шиг санагдана. Гэвч санал бодол нийлэх цэг заавал байдаг. Түүнд маргалдаж байгаа хүнийхээ анхаарлыг хандуулж чадвал эвлэрэх зохицох чухал хөшүүрэг бий болно.

5. Маргалдаж байхдаа нөгөө хүнээ хэрхэвч доромжилж нэр төрийг нь гутааж болохгүй, үүнд маргалдагч хүнээ хэн нэгэн хүний давуу, эерэг байдалтай харьцуулан хэлж болохгүй. Сөрөг харьцуулалт хэнд ч таалагддаггүйг ямагт санаж яв. Хүн дийлэнх тохиолдолд өөрийнхөө бодол санаа, үйлдлийг зөв гэж бодож явдаг, ийм сэтгэлгээ нь хүнтэй тогтоосон ямар ч сайхан харилцааг муутгаж болохыг санаж явах хэрэгтэй. Тухайн хүний гадаад таагүй төрх байдал, эвгүй зуршлыг нь хэлэхэд байдал тэр даруй эсрэгээр эргэж харилцан ойлголцол алга болж Та хариуд нь өөрийнхөө тухай таагүй дүгнэлт, явган яриаг сонсох болно гэдгээ хатуу санаж яв.

Аливаа хүний урьдын алдаа дутагдал, үйлдсэн хэргийг дурсаж болохгүй. Та тухайн хүнтэй цаг үеийнхээ тодорхой нэгэн асуудлаар маргалдаж байгаагаа ямагт санаж тухайн сэдвээсэ хальж болохгүй. Бүхнийг нэг дор овоолж сэдвийг өргөжүүлж хэрэггүй. “Чи дандаа ингэж байх юм, урьд нь чи яг ингэж нохойтож байсан” гэх зэрэг үгийг хэлж хэрэггүй. Иймэрхүү шууд үнэлэлт нь хүнийг сөрөг байр суурь баримтлахад хүргэж маргааныг эцэс төгсгөлгүй үргэлжлэхэд хүргэнэ. Тухайн хүний тухай чих дэлссэн цуу яриаг тухайн хүнд нөхөрсөг байдлаар ч гэсэн дамжуулан хэлж болохгүй. Та зөвхөн өөрийнхөө бодол санааг дагаж хэлсэн үгэндээ эзэн болж бай. Эс тэгвээс ховч хүн гэсэн таагүй үнэлэлт, хусавч арилахгүй нэрийг авч болзошгүй.

Дэр дурдсан зөвлөмж анхааруулга нь энгийн мөртөө хэрэгжүүлэхэд хэцуү юм шиг санагдаж магадгүй, гэхдээ тэдгээрийг эзэмшиж чадваас маргалдах соёлыг эзэмшиж болно. Хүнтэй маргалдах нь ямар ч хүний хувьд өөрийгөө сайн тал руугаа өөрчлөх нэгэн арга юм шүү. Та сэтгэлээ онгойтол хэн нэгэнтэй маргалдмаар санагдвал харилцан ярилцагчийнхаа юу бодож юу мэдэрч байгааг мэдрэхгүй бол Та ямагт ялагдал хүлээж анд найз, хүндэтгэдэг хүмүүсийнхээ тоог цөөрүүлэх болно.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 08
Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих. Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.
Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж тэдний санал бодлыг авч оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
- 2023 / 10 / 01
Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой.
- 2023 / 07 / 26
-2023 / 07 / 23
Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид хэрэглэгч болон худалдан авагчдынхаа эрэлтийг хангахын тулд ажил хэргийн шаардлагыг хангах ёстой. Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд ийнхүү хувь нэмрээ оруулах нэгэн арга зам нь сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм.
-2022 / 11 / 07
Үйл ажиллагааны ёс зүйн шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
-2022 / 11 / 07
Үйлчилгээний болон нийт ажилтнуудад ажлын байранд хориглох зүйлс ба шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
HR Фото