HR plus карт
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
21.67%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
29.42%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.98%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.89%
Хүний нөөцийн менежер
- 2009 / 10 / 29
Даргадаа хэрхэн цалингийн нэмэгдлийн талаар хэлэх вэ?
4. Даргаа хувь хүнийх нь талаас судлах хэрэгтэй. Тухайн хүн ямар төрлийн , ямар зан ааштай хүнд дуртай эсэх, хүний юуг нь илүү чухалчилдаг зэргийг нь мэдэж авах хэрэгтэй. Тэгээд түнд тааруулж харьцвал танд илүү их шанс гарч ирэх болно.

5. Даргын өрөөнд орохдоо бэлтгэлтэй байх хэрэгтэй ба хэрвээ үгүй гэж хэлвэл ямар хариулт өгөх вэ зэргээр бэлдэх хэрэгтэй. Гэхдээ ямар ч тохиолдолд та хаалгаа саван ууртай гарч явж болохгүй. Та цаашид даргатайгаа ажиллах учир өөрийгөө барих хэрэгтэй. Харин цалингаа нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстойг асууж мэдээд, түүнд зориулж төлөвлөгөө гаргаарай.

6. Та хэрвээ өөрийгөө хүндэлж, илүү цалин авах эрхтэй хүн гэдэгтээ бат итгэлтэй байвал өөр нэг газрын ажлын саналтай дарга дээрээ орох хэрэгтэй. Энэ нь  даргын тань бодлыг өөрчилж магадгүй юм.

7. Цалингаа нэмэгдүүлэх талаар даргадааа дуулгах хамгийн сайн хэлбэр бол нүүр нүрээ харах юм. Битгий email, захиа бичээрэй. Нүүр нүүрээ харах аваас та даргадаа яагаад цалингаа нэмэгдүүлэхийг хүсэж байгаа, яагаад тэгэх ёстой зэргийг хэлэх боломж олдоно. Ингэх аваас та түүний бодлыг өөрчилөх боломжтой боллоо гэсэн үг юм.

8. Та цалин нэмэгдүүлэх тухай даргадаа дуулгахдаа эхлээд ажиллаж буй байгууллагаа цалин нэмэгдүүлэх тодорхой дүрэм журамтай эсэхийг мэдээрэй.

9. Даргаасаа юм хүсэхдээ түүнд сонголт гарга. Жишээ нь” Даргаа та хэрвээ одоо миний цалинг нэмж чадахгүй байвал дараа сард болно шүү дээ” гэх мэтээр түүнд сонголт гаргаж өгөх хэрэгтэй. Энэ нь танд хүссэнээ авах их магадлалыг бий болгоно.

10. Та хэдий өөрийгөө сайн ажилчин гэдгээ даргадаа хэлэх гэж байгаа боловч өөрийгөө бусадтай харьцуулах нь буруу байдаг гэдгийг санаарай.

11. Даргыхаа санааг өөрчилөхийн тулд цалинг нэмэгдүүлсэнээр ямар үр дүн бий болохыг даргадаа сайн хэлж ойлгуул. Даргын сонирхол бол байгууллагын үр ашиг байдаг шүү дээ.

12. Хүсэлт гаргахдаа та цагаа олох хэрэгтэй. Энэ тухай хүсэлтээ өглөөгүүр хэлсэн нь дээр. Орой ажил тарах үеэр дарга тань ажилд дарагдаж ядраад таны хүслийг хүлээж авах тэнхэлгүй болсон байж болох юм. Тиймээс өглөө сэргэлэн байгаа дээр нь даргаасаа амжуулаад гуйгаад үзээрэй.

13. Болж өгвөл хэдий хэмжээг нэмэгдүүлмээр байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Дарга тань заавал таны хэлсэнээр хийх албагүй. Харин таны хүсэж буй хэмжээг ерөнхийд нь гадарлах болно. Эс тэгвээс дарга тань өөрөө хэмжээг нь тогтсон хойно та дахиж хүсэлт гаргах эрхгүй болно.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 06 / 09
Захирал хариу хэлэлгүй, хэтэвчнээсээ 6000 доллар гаргаж залууд өгөөд “Ажил хийснийхэн төлөө энд байгаа хүмүүсд цалин өгдөг болохоос дэмий зогсож, сайхан харагдсаныхан төлөө биш! Наад 3 сарын цалингаа аваад эндээс яв, иргэж битгий ирээрэй” гэж хэлэв. Залуу эргэж ч харалгүй хурдан яваад өгөв. Энэхүү явдлыг ажиглаж байгаа хэдэн ажилчдаа хараад, захирал “Компанид байгаа бүх хүнд энэ асуудал хамаатай шүү” гэж нэлээн ууртай хэлэв.
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой. Хүн өдөр бүр өөрийн амьдрал, ажил, сургууль, хүнтэй харьцах харилцаандаа эерэг, сөрөг, тааламжтай, тааламжгүй хандлага гаргаж байдаг. Хандлага нь өдөр бүр хурдан өөрчлөгдөж хувирдаг зүйл биш. “Би ажилдаа дуртай” гэх нь уг хүний ажилдаа хандах хандлагыг илэрхийлнэ.
- 2016 / 06 / 07
Орчин үед зохион байгуулалтын болон байгууллагын удирдлагын хүрээнд өндөр мэргэшсэн ажилтнуудын эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн. Захиргаа, аж ахуйн салбарт, мөн санхүүгийн болон эдийн засгийн чухал асуудлыг шийдвэрлэхэд менежерүүд улам их нөлөөтэй болж бие дааж эхэлж байна. Жишээлбэл, хүний нөөцийн менежерийн ажил бол маш олон талтай, сайтар зохион байгуулагдсан байхыг шаарддаг.
- 2016 / 06 / 07
-2016 / 04 / 24
Статистикчдын тооцоолсноор өнөөдөр 17-20 мянган мэргэшил байгаа гэнэ. Энэ тоо өдөр тутам хэдэн арваараа өсдөг аж. Хүн төрлөхтөн урьд хэзээ ч байгаагүй олон салбарласан хөдөлмөрийн хуваарьт хуваагдсан нь өнөөгийн шинжлэх ухаан, технологийн хурдан өсөлтөөс болж буй хэрэг. Өдгөөгөөс 250 жилийн өмнө Адам Смит тооцолохдоо Англид зөвхөн зүү үйлдвэрлэхэд 18 мэргэжил ордог байжээ. Энэ бол үйлдвэржилтийн их хувьсгал дөнгөж эхэлж байх үе.
-2016 / 04 / 18
Сургуульд заадаггүй дараахь чадваруудыг яаж эзэмших вэ? Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагтай. Олон аргаар өөрийн ур чадвараа хөгжүүлж болно хамгийн гол нь та сэтгэл гаргах хэрэгтэй та өөрийн ур чадвараа хөгжүүлж дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчин болохын тулд яг одооноос эхлэхийг зөвлөж байна.
-2013 / 06 / 29
Аливаа баялаг бүтээгч, амар тайван аз жаргалын эх үндэс нь хүн өөрөө гэдгийг бид ухамсарлаад удаагүй байна. Хүн төрлөхтөн аз жаргалыг хайхдаа худалдаа, газар тариалан, дайн байлдаан, эв нэгдэл, үйлдвэрлэл, зар сурталчилгаа, мэдээлэл технологи гэх зэргээр санхүү, мөнгө төгрөг нь “Аз жаргал” гэж сэтгэдэг байсан бол өнөөдөр бид “Хүн өөрөө баялаг” гэдгийг мэдэрсэн юм.


HR Фото