HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
Хүний нөөцийн менежер
- 2009 / 11 / 20
Байгууллагын амжилтанд хувь нэмэр оруулаагүй атлаа тэжээлгэдэг ажилтан биш биз?
4. Даалгавар л байхгүй бол ажил хийдэггүй хүн биш биз? "Хий гэж хэлээгүй ч ажлаа сайн хийдэг хүн" байгууллагад хэрэгтэй.
   5. Асуудал гармагц гадагш нь мэдээлдэг ажилтан биш биз? Хувь хүний хувьд компаний ажилтан болно гэдэг нь  "Ноогдсон ажлыг эхнээс нь аваад эцэст нь хүртэл өөрөө хариуцаж хийхийг зорьдог хүн"-гий хэлнэ.
   6. Дуртай цагтаа цай ууж, цаг үрдэг ажилтан биш биз? Асуудлаас зайлсхийлгүй шууд шийдэж байхгүй бол бодит хөгжил болохгүй. Бусдыг гуйж ажил хийлгэвэл өөрөө хөгжихгүй.
   7. Багийн ажлыг үгүйсгэж, амиа бодсон ажлаа л хийдэг хүн биш биз? Компани бол нэгэн зорилготой, зохион байгуулалттай, үйл ажиллагаа явуулдаг хамт олон. Зохион байгуулалт сайн байвал байгууллагын үр ашгийг улам нэмэгдүүлнэ.
   8. Дараагийн дамжлагын хүссэн дагуу ажлаа хийхгүй байгаа юм биш биз? Дараагийн дамжлага үйлчлүүлэгч. Сайн ажил гэдэг нь дараагийн дамжлагын хүссэн хэмжээнд хийсэн ажил.
   9.     Шийдвэрлэгдсэн ажлыг дуусгах хугацааг үл тоомсорлож байгаа юм биш биз? Зохион байгуулалттай хийж байгаа компанийн ажил нь бүхэлдээ нарийн төлөвлөгөөний дагуу явагддаг.Хэрэв нэг хүнээс болж хоцорвол хор холбогдол нь маш их. Ашиг буурна.
  10.       Амласан хугацаандаа ажлаа амжуулдаггүй ажилтан  биш биз? Цаг бол алт=цаг бол зардал/өртөг
 
11.     Үйлчлүүлэгчийн ажлыг сэтгэлээсээ хийхгүй байгаа юм биш биз? Үйлчлүүлэгч л бүтээгдэхүүн, үйчилгээг худалдаж авч байгаа учир таны ажил оршин тогтнож байгаа юм. Энэ мэдээжийн үнэнийг нэг ч хором мартаж үл болно.
  12.      Байгууллагын болон хэлтсийн дүрмийг мартаад ажлаа хийж байгаа юм биш биз? Компани нэг л дүрэм баримталдаг бөгөөд хэлтсийн дүрэм нь компанийн дүрмийг хэрэгжүүлэхийн төлөө л  байдаг. Байгууллагын дүрмийг  мэддэг хүнд л чухал ажил хариуцуулдаг.
  13.      Зардлын тухай мэддэггүй ажилтан  биш биз? Бага зардлаар их үр дүнд хүрэх нь менежмент. Сайн ажил ч гэсэн адилхан. Зардлын тухай мэдлэггүй хүн хөдөлмөрийн нөөц боловсон хүчин болдоггүй.
  14.      Байгууллагын мөнгийг гамгүй зарцуулдаг ажилтан биш биз? Удирдлагын зардал бол ашиг бий болгохын тулд зориулагддаг юм. Ашигтай холбохгүйгээр хэрэглэж буй 1 мөнгө ч байхгүй. Иймээс бий болгох ашгийн тооцоог хийж байх хэрэгтэй.
  15.      Компаний тухай наад захын тоо баримтыг мэддэггүй хүн юм биш биз? Компаний удирдлагын үндсэн мэдээллийг мэдэхгүй бол байгууллагын хувьд бие хүн болж чадахгүй. Ялангуяа ашгийн тухай тоо баримт бол маш чухал.
  16.      Бууцай ногоог чухал гэж боддоггүй ажилтан  биш биз? Мэдээлэх, холбоо барих, зөвлөлдөн ярилцах нь зохион байгуулалтын үйл ажиллагааны салшгүй хэсэг. Үүрэг даалгавар авсан ажлын үр дүнг, даалгавар өгсөн даргадаа илтгэж байх. Нөхцөл байдлын тухай гол санааг цаг тухайд нь мэдэгдэж байх ба хэрэв шийдэж чадахгүй асуудлууд байвал зөвлөлдөх, харин ганцаараа гүйцэтгэхгүй байвал зохино.
  17. Дэндүү дуугүй ажилтан болоогүй биз? Дарга нартайгаа урьдныхаасаа илүү ярилцаж байх хэрэгтэй. Ажил дээр дуугүй байх нь учир дутагдалтай хэрэг.
  18.      Юмсыг зөвхөн дур сонирхлоороо (дуртай, дургүй) дүгнэдэг хүн болоогүй биз? Сэтгэл хөдлөлийг урьтал болговол хөдөлмөрийн орчинд муу нөлөөтэй.
  19.      Ажилд тохируулаад цаг өнгөрөөж, үр ашиггүй ажил хийдэг болсон биш биз? Ажлаа урагшлуулах аргын үндэс нь РDСА, гараа нь төлөвлөгөө байдаг.
  20.      Дүрэм журмыг сахьдаггүй төвөг учруулдаг ажилтан  биш биз? Дүрэм журмыг сахих явдал бол ямар ч байгууллагад ажилладаг хүний гол зарчим байх ёстой.
  21.      Ёс суртахуун баримталдаггүй иргэн болсон биш биз? Ёс суртахуун  баримтлах нь нөгөө талаа хүндэтгэж байгаа хэрэг.
  22.      Ажлын уур амьсгалыг бүдэг харанхуй болгодог ажилтан болсон биш биз? Харанхуйлал бол үйл ажиллагааны садаа. Ажилд, саруул орчин бол салшгүй зүйл, сэргэлэн цовоо байх үндэс.
  23.       Хов жив ярьдаг ажилтан  биш биз? Өөрийн амьдардаг газраа муулаад ашиг байна уу? Муу хэлэхгүйгээр санал бодлоо илэн далангүй ярих. Тэр нь зөв байвал сайжруулах, өөрчлөлтийн хөдлөх хүч болох юм.
  24.       Хөдөлмөр хамгааллын мэдлэггүй ажилтан  биш биз?   Ямар ч сайн хийлээ гэхэд, аваар гаргавал бүх юм  замхран арилна. Тэг биш, маш их хохирол гарна. Болгоомжгүй байх  нь  дайсан.
  25.      "Идэвхгүй, өсөх ирээдүйгүй ажилтан" болж байгаа юм биш биз?
  26.       Сурах хүсэлгүй хүн  биш биз? Компани бол дэлхий дахины хөгжилтэй хөл нийлүүлж хөгжихгүй бол болохгүй. Хүн бүрийн ажлын хувьд ч мөн адил. Байнга шинэчлэн хөгжих явдал чухал. Тэр түлхүүр нь сурах гэсэн сэтгэл юм.
  27.      Даруу зангүй хүн болж байгаа биш биз? Хүн өсөн хөгжихэд даруу зан хэрэгтэй. Онгироо болох юм бол дуусах нь тэр.
  28.      “Чадахгүй“ гэж юуны өмнө хэлдэг сөрөг хүн болж байгаа биш биз? “бүтээн босголтын үе“-д компани хүсээд сонгож авсан хүнийгээ  эерэг бодолтой гэж үздэг.
  29.      Тэмүүлэх өрсөлдөх сэтгэлгүй, бахь байдгаараа байдаг хүн болж байгаа юм биш биз?Бүтээлч гэдэг нь мэдэгдээгүй ертөнц рүү тэмүүлэх. Тэмүүлэлгүй бол хүчтэй саадыг давж чадахгүй.
  30.      Амархан шантрах, тэвчээргүй хүн болж байгаа юм биш биз? Эцсээ хүртэл чармайн ажиллах. Чадлынхаа хязгаар хүртэл хүчлэн зүтгэх, шантрахгүй явдал чухал.
  31.      Хүн рүү хариуцлагаа түлхдэг хүн  биш биз? Асуудлыг өөрөө шийдэж байх. Тэр явцын дунд өөрөө өсч байх.
  32.       Амаараа ажил хийдэг хүн  биш биз? Ажил дээр өгүүлэл тавих явдал хэрэггүй. Удирдлага бол бодит баримт, ажлын явцын тайланг шаардах ёстой.
  33.       Хүний үгийг сонсдоггүй хүн  биш биз? Хүний үгийг дуустал сайн сонсох. Энэ бол хүний өсч бойжих чухал нөхцөл
  34. Өөрийн санал бодлоо бүрэн дүүрэн хэлж чаддаггүй хүн биш биз? Өөрийн гэсэн үзэл бодолтой байх нь иргэн хүний үүрэг.
  35. Хүмүүжилгүй ажилчин биш биз? Хүмүүжил гэдэг нь "Мэдлэг, сэтгэлгээ, санал" юм. Өргөн мэдлэг нь бусдыг боддог халуун сэтгэл. Өөрийгөө удирдаж чаддаг ЗОРИГ сэтгэл хэрэгтэй. Хүмүүжилгүй хүн нь бусдаас дээр гарч чадахгүй.
  36. Өөрийнхөө амжилтанд сагсуурч, биеэ тоох санаа байгаа юм биш биз? Итгэл гэдэг хүч. Итгэлтэй байх юм бол ханыг цоолох зориг байна.
  37. Хүнд хамаг юмаа найдаад байхыг боддог юм биш биз? Бизнес хийдэг нийгэм нь харилцан найр тавьдаг зарчим дээр тогтож байна. Юм бүхнийг хүнээр хийлгэхийг боддог хүн өсч хөгжихгүй, харин гадуурхагдана. Үргэлж "Би өөрөө юу хийж өгөх вэ" гэж бодох хэрэгтэй.
Эх сурвалж:   http://dms.blog.banjig.net



Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 06 / 29
Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Үнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгүй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхүү л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дүр эсгэгчид.
Гэхдээ гоёыг бvтээж дүрийг бvтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа амин зүрх нь менежер л байдаг. Мөн орчин үед захирал бүрийг эзэн, босс бүрийг сайн менежер байхыг шаардаж байна. Yгүй дээ л сайн менежер туслахгүй бол удахгүй бизнес үйл ажиллагаа чад хийнэ. Энэ бол ёстой нөгөө зах зээлийн нийгмийн нүцгэн үнэн.
Expires компаний хүний нөөцийн бүрдүүлэлтийн ахлах ажилтан Брюс Ровлес. Тэр энэ салбарт 14 жил ажиллаж байгаа бөгөөд www.recruitfiles.com  -ыг хөтлөн явуулж, ажилтан сонгон шалгаруулж авахтай холбоотой өөрийн бүхий л  туршлагаа хуваалцдаг аж.
- 2013 / 01 / 15

Аливаа бизнесийг хийхийн тулд өөрийн зан характерийг зөв тодорхойлж, үүнээс үүдэлтэйгээр ямар төрлийн ажилд хамгийн тохиромжтой болохыг эртхэн тодорхойлох нь зүйтэй. Дараах тайлбаруудаас өөрт хамгийн тохиромжтойг олж авч дүгнэлт хийж шинэ бизнест өөрийн эзлэх байр суурийг зөв тодорхойлж, цаашид амжилттай бизнес эрхлэхийн тулд хэрхэн баг бүрдүүлэх буюу өөрөө алдаа гаргахаас нь өмнө түүнийгээ залруулах боломжийг ашиглах хэрэгтэй.

- 2012 / 11 / 25
-2012 / 05 / 13
Хаана ажлын ачаалал бага, бүтээлч бус хүмүүсийн бөөгнөрөл байна тэнд хамгийн их хов живээр ажлаа хийдэг  гэсэн бичигдээгүй хууль байдаг. Энэ нь бидний эргэн тойронд байгаа бодит жишээгээр үргэлж батлагдаж байдаг билээ. Энэ агуулгыг сонирхолтойгоор илэрхийлсэн Гомбосүрэнгийн Галбадрахын нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. Өмнө бид Г.Галбадрахын боловсролын системын талаарх нийлэлтийг өөрийнх нь зөвшөөрсөний дагуу бүрэн эхээр хүргэж байсан билээ.
-2011 / 07 / 16
Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр
    * Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажилыг гардан хийдэг хүмүүс.
    * White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг.
    * Gold collar : Энэхүү ангилалыг Blue White хоёрыг бодвол ховорхон хэрэглэгддэг. Маркетингийг олон нийт рүү хандуулахад хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлнэ.
    * Diamond collar гэсэн ангилалтай байдаг.
-2011 / 07 / 04
Даяаршиж байгаа нийгэмд хэлгүй бол хөлгүй гэж их ярих болжээ. Бодоод үзэхээр үнэнч юм шиг. Гэхдээ хэтэрхий их туйлширч байгаа юм бишүү. Гадаад хэлнийг сурах хэрэгтэй гэж амтай болгон нь үг уралдан захиж хэлэх юм. Тэр хэлний хэрэгцээг нь хангах гээд өчнөөн олон гадаад хэлний тодотголтой сургууль, дамжаанууд үүд хаалгаа нээн хэдэн арван бор төгрөг халаасандаа хийсэн шиг маадгар сууна. Гэхдээ тэр сургууль, дамжааны нь үр дүн хаана гараад, гийгүүлээд байгааг нь сайн мэдэхгүй л юм. Хэл сурна гэдэг бол хувь хүний өөрийн хүсэл сонирхол, мэрийлт, чармайлт, хэрэгцээ шаардлагатай холбоотой биз. Тэрнээс биш албадан сургадаг зүйл биш гэдэгт итгэж суух юм. Дургүйд хүчгүй гэдэг биздээ.
HR Фото