Чарлез хун тайжийн үйлдсэн буюу дохионы
хэлээр дамжуулсан мэдээллийг Клостерс 03,31,2005 оны дугаарт гарсан зургаас
харж болох нь ээ. Шүдээ зуусан байдалтай худлаа инээмсэглэл, өөрийгөө хамгаалах
байдал, мөн харилцагчаасаа нүдний харцаа буруулан түүнээс зугтаах мэт байдал, мөн
түүний харилцагчаасаа хэдий хэмжээний зайд байгааг тодорхойлох аргагүй байдал
зэргээс үүнийг харж болох юм.
Харин хун тайж Виллиам түүнээс тэс өөр буюу тайван, өөртөө итгэлтэй байдлыг
харуулсан байна. Үүнээс харахад дохионы хэл харилцаанд хэрхэн үүрэг гүйцэтгэдэг
мөн хүнд хэрхэн өөрийнхөө тухай мэдээлэл дамжуулах боломжтойг энэхүү жишээнээс
харьцуулах боломжтой юм.
Чарлезийн хийсэн үйлдлийн тухайд бол тэрээр дохионы хэлний талаар нэлээд мэдлэг
хэрэгтэй байгааг харуулж байна. Түүний хэлсэн үг хийсэн үйлдэл зэргээс маш олон
хүн хүндлэл, түүний өөрт нь ирэх ашиг тусыг хүлээж байдаг бөгөөд энэ бүхэнд
дохионы хэлний үүрэг асар их юм.
Хүн үгээр өөрийн өгүүлэх гэсэн зүйлийн 10%-г илэрхийлдэг харин үлдсэн хэсэг нь
дохионы хэл буюу таны биеийн хөдөлгөөнөөр дамжуулагдаж байдаг.
Мөн зарим эрдэмтэдийн үзэж байгаагаар дохионы хэл нь тухайн хүний хэлэх гэсэн
санааны 90%-г дамжуулдаг гэж тодорхойлсон.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |