HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2010 / 01 / 04
Хүний нөөцийг амжилттай удирдахад биеийн хэл буюу дохионы хэл нөлөөлөх нь - 1 (L2)

Чарлез хун тайжийн үйлдсэн буюу дохионы хэлээр дамжуулсан мэдээллийг Клостерс 03,31,2005 оны дугаарт гарсан зургаас харж болох нь ээ. Шүдээ зуусан байдалтай худлаа инээмсэглэл, өөрийгөө хамгаалах байдал, мөн харилцагчаасаа нүдний харцаа буруулан түүнээс зугтаах мэт байдал, мөн түүний харилцагчаасаа хэдий хэмжээний зайд байгааг тодорхойлох аргагүй байдал зэргээс үүнийг харж болох юм.

Харин хун тайж Виллиам түүнээс тэс өөр буюу тайван, өөртөө итгэлтэй байдлыг харуулсан байна. Үүнээс харахад дохионы хэл харилцаанд хэрхэн үүрэг гүйцэтгэдэг мөн хүнд хэрхэн өөрийнхөө тухай мэдээлэл дамжуулах боломжтойг энэхүү жишээнээс харьцуулах боломжтой юм.

Чарлезийн хийсэн үйлдлийн тухайд бол тэрээр дохионы хэлний талаар нэлээд мэдлэг хэрэгтэй байгааг харуулж байна. Түүний хэлсэн үг хийсэн үйлдэл зэргээс маш олон хүн хүндлэл, түүний өөрт нь ирэх ашиг тусыг хүлээж байдаг бөгөөд энэ бүхэнд дохионы хэлний үүрэг асар их юм.

Хүн үгээр өөрийн өгүүлэх гэсэн зүйлийн 10%-г илэрхийлдэг харин үлдсэн хэсэг нь дохионы хэл буюу таны биеийн хөдөлгөөнөөр дамжуулагдаж байдаг.

Мөн зарим эрдэмтэдийн үзэж байгаагаар дохионы хэл нь тухайн хүний хэлэх гэсэн санааны 90%-г дамжуулдаг гэж тодорхойлсон.

Тэдгээр эрдэмтэдийн үзэж байгаагаар “бидний хэлэх гэсэн зүйлийн тэн хагас нь бидний санаатай болон санаандгүйгээр хийж буй биеийн хөдөлгөөнөөр дамжуулагдаж байдаг” мөн бидний энэхүү дохионы хэлний талаар тэдний илэрхийлж буй илэрхийллийн талаар мэдлэгтэй байх нь бизнесийн аль ч салбар нэгжид үр дүнтэй үйл ажиллагаа явуулахад тустай юм.

“Ажиллагсадын биеийн хөдөлгөөн түүгээр илэрхийлж буй илэрхийлэл зэргийг мэдсэнээр тэдэнтэй хэрхэн харьцах зэрэг талаар илүү үр дүнтэй байна болно.

Дохионы хэл нь зөвхөн биеийн хөдөлгөөний илэрхийлэлийг багтаагаад зогсохгүй мөн нүүрний хөдөлгөөн, нүдний харц, дуу хоолой, түүний өнгө өндөр нам хэмнэл “ зэргийг багтаан судладаг шинжлэх ухаан байна. Дохионы хэлийг судлаж буй эрдэмтэдийн үзэж байгаагаар бол илтгэгч өөрийн харилцаандаа дээрхи бүх шинжийг агуулсан байхаас гадна өөрөө дохионы хэл түүний гүйцэтгэх үүргийн талаар өргөн мэдлэгтэй байха ёстой гэжээ.

Гэрээ хэлэлцээр хийх, удирдах албан тушаалтантай уулзах зэрэгт та өөрийн хэлэх гэсэн санааг маш тод илэрхийлж сурах хэрэгтэй бөгөөд ярианы сэдвээс илүүц бусад зүйлийг дурсахгүй байх нь чухал.

“ямарваа нэгэн ажилд урдчилан бэлтгэх нь харилцааны хамгийн гол түлхүүр,” юм гэж нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг. “өөрт хэрэгцээтэй бүх мэдээллийг цуглуулах, бичиг баримтыг эмх цэгцтэй байлгах зэрэг нь учирч болзошгүй хүндрэлээс өөрийгөө хамгаалах, өөрийгөө удирдах зэрэг эерэг нөлөөлөл үзүүлнэ. Дохионы хэл нь бидний өөрийн мэдээгүй илгээхийг хүсээгүй тийм мэдээллийг санаандгүйгээр дамжуулж байдаг тул дээрхи бүх бэлтгэлийг урдчилан хийснээр та энэхүү өөрийн хүсээгүй мэдээллийг өөрөө ч мэдээгүй байхдаа дамжуулагдахаас сэргийлж чадна.”

олон улсад салбарлан тэтгэвэрийн зөвлөлгөө өгөх үйлчилгээ эрхэлдэг Анжела Мортимер нүдний харц мөн харилцаанд асар их үүрэг гүйцэтгэдэг гэдэгт итгэдэг.

“Хүмүүс харцны тухай маш их ярьдаг мөн маш идэвхитэй сонсдог, гэвч удаан гөлөрсөн харц нь сөрөг утга илэрхийлдэг,” гэж тэрээр хэлжээ. “ямар нэгэн зүйлийг бодож байхдаа нүднийхээ харцийг өөр зүгт шилжүүлж харин ямар нэг юм ярихдаа харцаа эгч болгон харилцагч этгээдийг харах хэрэгтэй.”

Хэн нэгэнтэй ярилцлага хийхдээ түүнийг ойлгох, түүнтэй ойр дотно мэт харилцаа үүсгэх нь тэдгээрийг илүү нээлттэй болгож танд хэрэгтэй таны мэдэхийг хүссэн мэдээллийг өгөх боломжтой юм гэдгийг тэрээр мөн олж илрүүлжээ.

“энэ бол тэдний жинхэнэ хүч, мэдлэг зэргийг мэдэх хамгийн шилдэг арга бөгөөд ингэснээрээ танд болон танай байгууллагад хэрэгцээтэй хүн мөн эсэхийг мэдэх арга юм,” гэжээ.

Ажилчдыг цомхотголд оруулах, тэднийг ажлаас нь халах зэрэг хүндрэлтэй нөхцөлд тухайн байгууллагын хүний нөөцийн ажилтнууд болон энэхүү шийдвэрийг гаргагчид тэдэнтэй эелдэг харилцах хэрэгтэй бөгөөд гэхдээ хэт дотно харилцаа үүсгэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

Дохионы хэл буюу биеийн хэлээр худлаа ярьж болдоггүй бөгөөд энэхүү дохионы хэлийг төгс эзэмшсэн хүн ч гэсэн өөрийн бодол санааг үйл хөдөлгөөнөөрөө дамжуулахдаа алдаа гаргах нь бий гэдгийг санах хэрэгтэй.

Дохионы хэл нь тухайн хүний дотоод сэтгэлтэй холбоотой байгалиас үйлдэгдэх н их байдаг учир эхлээд өөрийн дотоод сэтгэлийн сайтар ойлгож, ярих хэлэх зүйлээ сайтар тунгаах нь чухал, тэгээд түүнийхээ дагуу ярих зүйлээ ярих хэрэгтэй.

Б.Баярхүү

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
-2023 / 02 / 15
1. Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ. 2. Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага - Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
HR Фото