HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
HRM-Ажлын байрны шинжилгээ
- 2010 / 02 / 03
Хамгийн эрэлттэй топ 5 мэргэжил
Гайхалтай нь, моодонд орж буй мэргэжлийн нэг нь олон хөдөлгүүртэй, худалдааны онгоцны нисгэгч гэнэ. Үүнээс гадна уг мэргэжил олон мянган эрчүүдийн мөрөөдөл болдог аж. Энэ нэр хүндтэй суудлыг эзлэхийн тулд 250 цагийн нислэгийн туршлага, дээр нь Үндэсний агаарын тээврийн газраас олгосон нисгэгчийн эрхийн үнэмлэх байх шаардлагатай. Худалдааны нисэх онгоцны нисгэгч нар зуугаас илүү цаг нисдэггүй тул бүр ч амар байдаг байна. Мөн цалин өндөр гэж байгаа.

Хүн идэхийн тулд амьдардаг бол зарим нэг нь хоол хийхийн тулд амьдардаг. Тийм хүмүүсийг ахлах тогооч гэж нэрлэдэг. Хоёр дахь моодны мэргэжил бол яах аргагүй томоохон зоогийн газрын ахлах тогооч. Тэдний ажил зүгээр нэг үүргээ гүйцэтгээд зогсохгүй, мөн шинийг сэтгэж, зогсолтгүй хөдөлмөрлөх явдал аж. Нэртэй зоогийн газарт ахлах тогоочийг бурхан мэт хүндэлнэ.

Үүнээс дутахгүй бүтээлч, сонирхолтой мэргэжил бол кино найруулагч. Энд л урам сэтгэмж, зөгнөл биеллээ олох боломжтой гэж үздэг. Нэгэнт кино найруулагч болсон бол та киног ямар зохиолоор бичих, ямар жүжигчид тоглох, киноны алба хэрхэн ажиллах ёстой зэргийг бие даан шийдвэрлэх боломжтой болно. Нөгөөтэйгүүр кино найруулагчийг сургах тодорхой арга зам байхгүй. Кино урлагийн талаар өргөн мэдлэгтэй, кино хэрхэн хийдгийг сайн мэддэг бол заавал дээд боловсрол шаардаад байдаггүй. Харин дэлхий ертөнцөд юу болж байгааг соргогоор ажиллаж чаддаг авьяас зайлшгүй чухал. Цалин хөлний хувьд хэр сайн ажилласнаас шалтгаална.


Дараагийн мэргэжилд өрсөлдөх хүн огт өөр чанарыг агуулдаг байх хэрэгтэй. Телевизийн мэдээний хөтлөгч. Хэрэв та байнгын хөдөлгөөн, ачаалал, графикгүй цагийн хуваарь, гадаад үзэмж сайтай, хэлний мэдлэг өндөр, хүчтэй хоолойтой бол энэ мэргэжил танд тохирно. Энэ мэргэжил ялангуяа Америкт их нэр хүндтэй бөгөөд цалин нь 37000-123000 ам.доллар байдаг.

Хамгийн сүүлд загвар өмсөгч мэргэжил энэ жагсаалтаас холуур өнгөрч чадсангүй. Хөдөлмөрийн биржийн статистик судалгаагаар 2014 онд загвар өмсөгч¬дийн ажил эрхлэлт одоогийн түвшинээс 10-20 хувь нэмэгдэх аж. Хэрэв та чийрэг биетэй, олон цагаар зогсч ажиллах чадвартай, бие галбир сайтай нь дээр сэтгэлийн тэнхээтэй хүн бол энэ мэргэжилд тэнцэнэ. Америк, Европын загвар өмсөгчид 500-5000 ам.долларын цалинтай байдаг. Магадгүй та Наоми Кэмпбэлл зэрэг томоохон одууд шиг хоёр хоромын дотор сая доллар халаасладаг болох ч юм билүү.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 06 / 14
Мэргэжлийн хяналтын байгууллага нь шинээр үүсгэн байгуулж байгаа болон ажлын байрны зориулалт, байршлыг өөрчилсөн тухай бүрт тэр байр үйлдвэрлэл, үйлчилгээний болон аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг заавал хянаж дүгнэлт гаргах ёстой байдаг. Энэ нь ажлын байрны хэвийн нөхцөлийг бүрдүүлж, технологийн урсгал дамжлагыг зөв зохион байгуулан, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тус болох ач холбогдолтой юм.
Нансийн (Франц) их сургуулийн биологийн лабораторийн судлаач Дидье Дезор хархнуудын сэлэлтийг судлах зорилгоор нэг торонд 6 харх байрлуулжээ. Тус торноос гарах ганц гарц устай бассейнруу хүргэх бөгөөд сэлж байж хүнс, хоолтой тавцанд хүрнэ.Туршилтын явцад харх болгон өөрийн хүнсэнд сэлэхгүй байгаа нь ажиглагдаж. Нэг ёсны ажил үүргийн хуваарь явагдсан байна.
- 2009 / 08 / 23
Албан тушаалын / ажлын байрны / зорилго
Компанийн хууль эрх зүйн асуудлаар компанийг төлөөлөх, компанийн бизнесийн үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг хангана.
Албан тушаалын үндсэн үүрэг
  • Толгой болон охин компаниудын дүрэм боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх, хуралд хэлэлцүүлэх
  • Захирлуудын зөвлөл, удирдах зөвлөл, ерөнхий захирал, гүйцэтгэх захирлын гаргасан тогтоол, тушаал, шийдвэрүүдийн эрх зүйн үндэслэлийг хянах
- 2009 / 06 / 23
-2009 / 07 / 06
Үнэн зөв ажлын байрны тодорхойлолт нь ангилсан зар, ажлын байрны зар, бусад ажилд авах ажилд зайлшгүй шаардлагатай юм. Энэ нь таны  ямар авъяас чадвар хайж байгааг тодруулж, таны зарыг хамгийн чадвартай нэр дэвшигчийг татах шинж чанарууд дээр төвлөрүүлдэг.
-2009 / 05 / 20
 Албан тушаалын  зорилго
Харьяалагдаж буй компанийн нягтлан бодох бүртгэлийг Олон улсын бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох тайлан, балансыг хугацаандаа гаргахад нь ерөнхий нягтлан бодогчдоо туслах

Албан тушаалын үндсэн үүрэг
-    Анхан шатны бүртгэл хөтлөлт, баримт боловсруулалтыг  цаг тухайд нь үнэн зөв хэрэгжүүлэх
-    Компанийн хэмжээнд НББ-ийг стандартын дагуу үр ашигтай хөтлөх
-2009 / 05 / 02
 Байгууллагын  зорилго, зорилт, үүрэг, бүтэц зохион байгуулалттай уялдсан тухайн ажлын байранд хийгдэх ажил, үүрэг, ажлын байрны үндсэн зорилго, түүнд тавигдах шаардлага, уялдаа холбоо, эрх мэдэл, ажлын нөхцөл, хангамж, ажлын хэрэгсэл, гүйцэтгэлийн шалгуур үнэлэмж, шагнал урамшуулал, хүлээх хариуцлага зэргийг иж бүрэн авч үзэж тодорхойлсон баримт бичиг юм.
Товчоор хэлбэл ажлын байранд биелүүлэх үндсэн зорилтыг тусгасан баримт бичиг мөн.

Бид цаашид Та бүхнийгээ хүсэлтийн дагуу АЖЛЫН БАЙРНЫ ТОДОХОЙЛОЛТ-уудыг нийтэлж байхаар боллоо. Өөрт шаардлагатай байгаа тодорхойлолтын жагсаалтаа илгээнэ үү.


HR Фото