HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2010 / 02 / 04
Хүний нөөцийг амжилттай удирдахад биеийн хэл буюу дохионы хэл нөлөөлөх нь - 3 (L2)
Ярилцлагад оролцогчтой харьцахдаа

Нээлттэй дохиог хэрэглэх 
Найрсаг дотно хандлага үзүүлэх, эгц зогсох
Нүдний харц харилцаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй бөгөөд ингэснээр та дотно найрсаг харагдах болно
Гар барихдаа тайван, зөөлөн барих хэрэгтэй
Дууны өнгийг мөн тайван, найрсаг байлгах
Ярилцахдаа нүүрний хөдөлгөөнийг сайтар анхаарах хэрэгтэй
Тухайн харилцагч этгээдийн дадлага туршлага зэргийг анхаарч буйгаа илэрхийлэх
Асуултаа асуухдаа эмх цэгцтэй, зөв асуулт тавих
Харилцагчаа сайтар сонсож толгой дохих хөдөлгөөнийг ойр ойрхон хийж байх

Хийж болохгүй хөдөлгөөнүүд
Гар барихдаа сул, эсвэл хэтэрхий чанга атгахгүй байх 
Ширээний эсрэг талд суухгүй байх
Харилцагчтайгаа хэтэрхий ойр зайд зогсохгүй байх
Хувь хүний зай гэдэг ухагдахууныг баримтлах
Хэлэх зүйлс: “Өөрийхөө тухай ярьна уу”

Ажлийн байран дахь дохио
Дохионы хэл гэдэг энэхүү ухагдахуун нь хүмүүсийг бодож байгаагаас өөр байх нь элбэг байдаг ба шударга байх нь дандаа хамгийн зөв бодлого биш байдаг гэдгийг бид бүгд маш сайн мэдэрсэн. өөрийн хөзрийг өөртөө маш ойрхон байлгах нь ажлийн байранд баримтлах хамгийн энгийн бөгөөд эхний алхам юм. Дохионы хэл бидний харилцааны зай завсрыг нөхөж байдаг гэж үү?

Танай дарга захиралд юу нь илүү хамаатай санагддаг бол – хөдөлгөөн үү үйлдэл үү? Гэвч дохионы хэл судлаачид энэ 2 үг нь өөр хоорондоо харилцан хамааралтай гэдэг талаар маргалдсаар байгаа юм. Хэрвээ та зохион байгуулалтгүй, аз сорисон байдалтай байх аваас таны хамтрагчид таны өгсөн мэдээлэл зэргийг хэрэгсэхгүй, таны санасан сэдсэн бүхэн ашиггүй болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

Ялгааг тодорхойлох
”Долоо хоногийн дотор өөрийн гадаад байдлаа хянах” номын зохиогч Лаурэн Хермэн нүүр тулсан уулзалтын үед хэрхэн биеийн хөдөлгөөнийг хянах талаар зөвлөлгөө өгдөг. Тэрээр биеийн хэлний онолыг амьдралд туршихаар шийдэж үүнийгээ хэрэгжүүлсэн байна. Тэрээр нэгэн удаа нэгэн сэдвээр олон нийтэд илтгэл тавьхаар бэлдэж түүний лекцийг сонсогчдод ямар мэдрэмж төрхийг судлахаар шийджээ. Ингээд түүнийг тайзан дээр гарч илтгэлээ тавихыг хүсхэд тэрээр хоолойгоо шахсан, зогсоцгүй, үгнүүдээ ар араас нь нэгэн амьсгаагаар урсгаж түүний хэлсэн үгнүүд танхим дүүрэн түүнийг сонсохоор ирсэн хүмүүсийн дээгүүр шидэгдэж гарчээ. Ингээд энэ хугацаанд тэрээр хүмүүсийн гайхсан, мөрөө хавчсан зэрэг үйлдлүүдийг харж байсан бөгөөд хэсэг хугацааны дараа хэлэх үгээ түр зогсоон доош чимээгүйхэн суужээ. Хүмүүсийн түүнийг гайхсан байдал нэг хэсэгтээ үргэлжилжээ. Дараа нь тэрээр босч биеэ эгцлэн хоёр гараа биеийн дагуу байрлуулан, намуухан гэхдээ шийдэмгий дуугаар сонсогчдод өөрийн илтгэлийг үргэлжилүүлэн хүргэлээ. Энэ мөчөөс эхлэн сонсогчид түүний хэлж буй зүйлийг анхааран сонсож, түүний хэлэх гэсэн зүйлс сонсогчдод зүй ёсоор хүрч эхэллээ. Сонсогчид түүний хэлж буй үг бүрийг анхааралтай сонсож байлаа. Эндээс үзэхэд дохионы хэл нь дан ганц биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэгдэх бус мөн дуу авиа, үгээ хэлж буй байдал, дууны өндөр нам зэргээр илэрхийлэгддэг нь мэдэгдэж буй юм. 

Н.Баярхүү

Үргэлжлэл бий ...


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
-2023 / 02 / 15
1. Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ. 2. Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага - Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
HR Фото