HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2010 / 02 / 05
Хүний нөөцийг амжилттай удирдахад биеийн хэл буюу дохионы хэл нөлөөлөх нь - 4 (L2)
Шинжээчдийн олж мэдсэн зүйлс
Сэтгэл судлаач Алберт Мехрабайн таны юу хэлсэн тань чухал биш харин түүнийг хэрхэн яаж хэлсэн нь маш чухал гэдгийг олж илрүүлжээ. Тэрээр 1960 оны үед харилцааны талаар судлаачидтай холбоо тогтоон тэднээс харилцаанд хэрэглэгдэж буй үг нь тухайн илгээгдэж буй мэдээллийн өчүүхэн хэсэг буюу зөвхөн 7 хувийг эзэлдэг үлдсэн хэсэг нь нүүрний хөдөлгөөн, харц, дууны өнгө, аман бус харилцаа буюу дохион хэрэгсэлээр илэрдэг гэдгийг олж мэдсэн байна.

Гэхдээ жинхэнэ амьдрал дээр ажлын байранд эдгээр нь үнэхээр хамааралтай гэж үү? Мэдээж хэрэг өнөө үед техник технологи хөгжихийн хэрээр хүмүүс харилцаандаа үүнийг ашигладаг. Утсаар ярих, цахим шуудан илгээх, факс явуулах зэрэгт бидний суудалдаа зөв суусан байдал, инээмсэглэх байгаа зэрэг нь ер хамааралгүй.

Ажил хэргийг гэрээсээ хийдэг, хүмүүстэй тэр бүр харилцаанд ороод байдаггүй хүмүүст энэ дохионы хэл түүний хэрэглэгдэх байдал, чухал болох нь хамааралгүй. Тэд зөвхөн өөрсөдийн өмнөх ажлаа л хийх гэж хичээнэ. Тэдний өмнөх ажилд тэдний бусдад хэрхэн харагдаж байгаа, бусад хүмүүс тэдэнд хэрхэн харагдаж байгаа з зэрэг нь огт хамаагүй мэт.
Гэхдээ зарим ажилчид харилцагчидтай нүүр тулан уулзах, ярилцах хэрэгтэй болдог бөгөөд эдгээр хүмүүст болон тэдний харилцаанд энэхүү дохионы хэл болон дохионы хэлний хэрэгсэлүүд гол үүрэг гүйцэтгэдэг гэж “Бие ярьдаг” номын зохиогч Жуди Жеймс хэлсэн байдаг.: ‘Хэрхэн зөв үйлдэл хийх, хэрхэн өөрийн эргэн тойронд буй хүмүүсийг мэдрэх, хэрхэн эдгээрээс өөрийн оролцоог нэмэгдүүлэх талаар энэхүү зохиолч болох болохгүй үйлдлүүдийн тухай дараахи зүйлсийг тодорхойлжээ.:

Гараа цээжиндээ зөрүүлсэн байдал нь сонирхолгүй, өөрийгөө хамгаалах мэт байдалтай харагдуулдаг
Хөлийн өсгий дээр эргэлдэх нь ямар таагүй байгаа буюу хүүхэд мэт харагдуулна Сандлын түшлэг налан суух нь залхуурсан, эсвэл сэтгэл тавгүй байгааг илэрхийлнэ Мөрөө хавчих нь тухайн ямар нэгэн мэдээлэлд итгэхгүй байх, хэдийгээр өөрөө тухайн мэдээллийг хийсэн ч түүндээ итгэлгүй байгааг илэрхийлдэг.
Чихээрээ оролдох  нь та ямар нэгэн шийдвэр гаргах гэж зүтгэж буйг илэрхийлдэг. Үсээрээ байн байн оролдох нь таны тайван бус буйг илэрхийлэхээс гадна мөн харилцагч хүнээ хүндэтгэн үзэхгүй байгааг илэрхийлдэг.
Хүзүүгээ дуугаргах, хүзүүгээ илэх зэрэг хөдөлгөөн нь таныг ямар нэгэн байдлаар стрест орсонг илэрхийлдэг.
Гараа атгах нь таныг ямар нэгэн зүйлд санаа зовсоныг илэрхийлнэ
Хөлөө дэвслэх нь тэвчээргүй байгаан илрэл
Үзгээрээ оролдох нь уйтгартай байгаагийн шинж

Урвуу үзэлтэнүүд
Дохионы хэл нь харилцааны нэгээхэн хэсэг бөгөөд харилцаа нь өөрөө өнөөдрийн энэ нийгэмд амжилт гаргах, амжилттай ажиллахад шаардагдах чадамжийн нэгээхэн хэсэг юм гэж Менежментийн нийгэмлэгийн ажилтан онцлон хэлсэн байна. Дээрхээс үзэхэд дохионы хэлний чухал болох талаар болон түүнийг ойлгоход түвэгтэй байдаг талаар онцлон тэмдэглэсэн байна. ‘Хэдийгээр дохионы хэлний талаар олон хүн мэддэггүй ч гэсэн зарим мэдэх нэгэн нь түүнийг ойлгож утгыг нь тайлах гэж хичээдэггүй. Тэд зөвхөн өөрийхөө өмнөх ажлаа хэрхэн хийх талаар бодож байдаг.

Дохионы хэл ялалт байгуулна гэж үү?
Сайхан харагдаж, сайхан сонсогдох: Эдийн засгийн өсөлт, түүний үзүүлэлтийн талаар мэдээлэлд дурдсанаар үйлчилгээний байгууллагын өсөлт, байгууллагын ашиг зэрэгт тодорхой зарим нэгэн дохионы хэл асар их үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд маш их хэрэглэгдэх болсон талаар дурджээ. Энэ төрлийн байгууллага болон үйлчилгээний газруудын ажилтнуудын гүйцэтгэж буй үйлдэл зэрэг нь тухайн байгууллагын амжилт болон брэндийн тухай ойлголттой салашгүй холбоотой болжээ. Дээрхи мэдээлэлд дурдсанаар бол харагдах, сонсогдох байдал нь хэн нэгний дадлага болон чадамжаас илүү тооцогдох болжээ.

Н.Баярхүү

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
-2023 / 02 / 15
1. Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ. 2. Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага - Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
HR Фото