HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.58%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
26.32%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
14.04%
Байгууллагын соёл
- 2010 / 03 / 22
Компьютерт бичиг, баримт боловсруулах бүх нийтийн нэгдсэн стандарт мөрдөж ажиллахыг уриалж байна.
Тиймээс ч Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас энэ кодыг 2005 онд үндэсний MNS 5552:2005 стандартаар баталсан юм.
Хэдийгээр таван жилийн өмнө энэхүү стандарт батлагдсан ч заавал дагаж мөрдөх журмаар хэрэгжих байсан ч зарим байгууллага, хувь хүмүүсийн хэрэглээнд фонт, шрифтийн хүндрэл гарсаар л байна. Энэ нь үндэсний стандартын тухай мэдээлэл хомс, ийм стандарт батлагдсаныг сонсож дуулаагүй, хэрэглэж байгаа компьютер нь программ хангамжийн хувьд UNICODE хэрэглэх шаардлагад нийцээгүй, хуучирчихсан байх зэрэг олон шалтгаантай холбоотой. Ийм байдал нь цаашид мэдээллийн нэгдсэн орчин бүрдүүлэх, өөр хоорондоо ямар ч хөрвүүлэлтгүйгээр бичиг баримт солилцоход бэрхшээл учруулж буй.

Иймд “Цахим засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн № 44 дүгээр тогтоол гарч, 2005 онд батлагдсан дээрх стандартыг бүх төрийн байгууллагын албан хэрэгт мөрдөхийг үүрэг болгож байгаа тул төрийн бүх байгууллага, мөн тэдгээрийн орон нутаг дахь салбар байгууллага, хувийн хэвшлийн компаниуд өөрийн албан хэрэг, мэдээллийн систем, өгөгдлийн санд мөрдөж улмаар бүх нийтээр хэрэглэхийг уриалж байна.

 
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 08
Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих. Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.
Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж тэдний санал бодлыг авч оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
- 2023 / 10 / 01
Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой.
- 2023 / 07 / 26
-2023 / 07 / 23
Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид хэрэглэгч болон худалдан авагчдынхаа эрэлтийг хангахын тулд ажил хэргийн шаардлагыг хангах ёстой. Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд ийнхүү хувь нэмрээ оруулах нэгэн арга зам нь сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм.
-2022 / 11 / 07
Үйл ажиллагааны ёс зүйн шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
-2022 / 11 / 07
Үйлчилгээний болон нийт ажилтнуудад ажлын байранд хориглох зүйлс ба шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
HR Фото