HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.77%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.50%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.39%
HRM- Дасан зохицол
- 2010 / 04 / 12
Ашиг сонирхолын зөрчил
Энэ эмхтгэл нь ерөнхий удирдамж болох бөгөөд ажилтнууд энэ эмхтгэлээс  магадлах шаардлагатай асуудлуудаа үйл ажиллагааны хүлээн зөвшөөрөгдөх стандарт хэмжээтэй нийцэж буй эсэхийг тодруулах боломжтой.
Гадны байгууллага хувь хүмүүстэй хийж байгаа яриа хэлэлцээрт оролцож байгаа ажилтнуудын үйл ажиллагаанд /Компанийн нэр/ -ийн удирдах түвшний тушаалтан хяналт тавих бөгөөд ажилтан нь гэнэтийн орлого, эд зүйл дээр тулгуурлан аливаа асуудлыг шийдвэрлэж болохгүй.  Гэнэтийн орлого, эд зүйлс гэдэг нь тухайн ажилтанд зориулсан ямар нэг бэлэг, бүтээгдэхүүний урамшуулал, тусгай хангамж үйлчилгээ, огцом үнэ буулгалт зэргийг хэлнэ.
/Компанийн нэр/ -ийн явуулж буй бизнесийн үйл ажиллагаанд оролцож буй ажилтан нь тухайн ажлын эцсийн шийдвэр гаргах болон шийдвэрт нөлөөлөх албан тушаал дээр байгаа үед өөрийн болон хамаатан садан, найз нөхдийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн асуудлийг шийдвэрлэх боломжтой болдог. Энэ үед ажилтан ажил олгогчийн дунд зөрчил үүсдэг.
 Ажилтан гадны харилцагчидтай харилцаа холбоотой ашиг сонирхлын зөрчилд хүргэх асуудал үүсээгүй тохиолдолд үйл ажиллагааг хэвийн гэж үзнэ. Гэвч гэрээ хэлэлцээр, худалдаа, түрээс гэх мэт үйл ажиллагаанд оролцож байгаа ажилтанд ашиг сонирхлийн зөрчил үүсч магадгүй байвал энэ талаар /Компанийн нэр/ -ийн тухайн асуудлыг хариуцсан албаны хүнд хэлж ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй . Энэ нь /Компанийн нэр/ компани болон харилцагч байгууллага хоорондын шудрага бус үйлдлүүдээс хамгаална.

Үргэлжлэлийг "HR BOOK" хүний нөөцийн цуврал №01 (Шинэ ажилтаны гарын авлага) -с үзнэ үү.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2021 / 07 / 30
Шинэ ажилтнууд гэдэг нь ажилд орсоны эхний 1-3 сарыг дадлагажих хугацаагаар ажиллаж байгаа ажилтнууд бөгөөд энэ хугацаанд уг ажилтан тухайн албан тушаалд тэнцэж байгаа эсэхийг тодорхойлно.
Харвардын Их Сургуулийн туслах профессор Франчеко Жино “Бид хувь хүний онцлог, зан төлвийг таньж, ажлын байрандаа өөрийн чадамжаас илүү зүйл бий болгох боломжоор хангах юм бол тэд ажилдаа илүү сэтгэл хангалуун байж илүү их их гүйцэтгэл сайтай ажиллах болно” гэжээ.
- 2021 / 07 / 21
Хүн хэдий чинээ нүдэнд дулаахан байна, төдий чинээ богино хугацаанд шинэ хамт олонтойгоо сайхан харьцааг тогтоож чаддаг. Энэ үед анхны сэтгэгдэл хамгийн тогтвортойгоор үлддэгийг анхаараарай.
- 2021 / 07 / 19
-2020 / 02 / 15
"Ажил үүрэг даалгах төлөвлөгөө"-г 1-2 долоо хоног хэрэглэж, ажил үүрэг бүр (чухал буюу хар бор ажлын аль нь) таны цагийг хэрхэн авч байгааг тодорхойл. Та амархан даалгаж болох зарим ажилд маш их цаг зарцуулдагаа олж мэдэж болно.
-2020 / 02 / 14
Хамтран ажиллаж байгаа хүмүүсдээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бусдыг хүндлэнэ гэдэг харилцааны маш чухал хэсэг юм. Тэгвэл Хүндэтгэл гэж юу вэ? Хүндэтгэл нь маш олон янзын хэлбэрээр илэрдэг. Эдгээрээс хэдэн жишээ дурьдвал : Хамтран зүтгэгч нөхөддөө хүндэтгэлтэй хандан хувийн үзэл бодол, зан чанарын хувьд танаас өөр хүн гэдгийг нь харгалзан үзэх нь чухал. Энэ ялгаа нь эхэндээ жижиг зүйл мэт санагддаг цаашдаа ямар үр нөлөөтэй байх нь хэрхэн зөв шийдэл гаргахаас хамаарна. Хүмүүсийн үзэл бодлыг ялгаатай байдлыг хүлээн авч хүндэтгэлтэй хандсанаар та сайн үр дүнд хүрч шилдэг ажилтан болоход нэг алхам ойртон очлоо гэсэн үг.
-2020 / 02 / 09
Ажлын байрны эерэг хандлагатай соёл бол аливаа байгууллагыг амжилтанд хүргэх гол бүрэлдэхүүн хэсэг юм. Зөв соёлыг байгууллагадаа нутагшуулах нь олон учир шалтгаантай. Ёс суртахууны төлөв байдлаас эхлүүлээд байгууллагадаа эерэг чиг хандлагатай соёлыг бий болгосноор байгууллага эрүүл, баттай оршин тогтнож чадах бөгөөд ажилтнууд бие биенээ дарамтлах, ялгаварлан гадуурхах гэх мэт сөрөг хандлага бага байх болно.
HR Фото