HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
HRM- Гүйцэтгэлийн үнэлгээ
- 2010 / 05 / 18
Байгууллагын стратегийг хэрэгжүүлэгч BSC (Balanced Score Card) - L2
Оршил
Тэртээ 150 жилийн өмнө Лорд Келвин гэгч “Хэрэв та өөрийн хэлж буй зүйлээ ямар нэгэн хэмжигдэхүүнээр эсвэл тоогоор илэрхийлж чадах юм бол таныг хэлж буй зүйлийнхээ талаар юм мэдэж байна гэж тооцож болох, хэрэв үгүй бол таны мэдлэгт эргэлзээ төрж байна” гэж хэмжигдэхүүний хүч чадал, мөн чанарын талаар тодорхойлон хэлсэн байдаг.
“Бид одоо Үйлдвэрлэлийн үе, Мэдээллийн үеийн шилжилтийн үед байна эсвэл энэхүү шилжилт нь өнгөрдгөө өнгөрч Мэдээллийн эринд нэгэнт хөл нийлүүлэн алхалж байна” гэсэн олон тайлбарыг судлаачид тавьдаг.
Үйлдвэрлэлийн үеийн оргил хэсэг болох 1850-иас 1975 оны үеүүдэд компаниуд нь эдийн засаг, зах зээлээс хир хэмжээгээр капитал цуглуулж чадсанаараа амжилт нь тодорхойлогдож улмаар байгууллагын зорилго, зорилтын гүйцэтгэл, хяналтын систем нь ч түүндээ зохицсон байдлаар хийгдэж энэ нь улмаар санхүүгийн хяналтын системийг хөгжүүлсэн гэхэд хилсдэхгүй. Санхүүгийн хяналтын системийг сайн хөгжүүлсөн компаниудаас General Motors, DuPont, Matsushita, General Electric зэрэг компаниуд тухайн үедээ дээгүүрт ордог байсан нь амжилтынх нь түлхүүр болсон бөлгөө.

Санхүүгийн хэмжигдэхүүнүүд болох Хөрөнгийн өгөөж, орлого, ашиг зэрэг нь тухайн хөрөнгө оруулагчдад компаний аль бизнес тайлант хугацаанд орлого ашиг өндөр байж санхүүгийн болоод капиталын хувьд өсөлттэй, өгөөжтэй байна, аль бизнес нь эсрэгээрээ байсан гэдгийг нарийн харуулдаг гэдгийг бизнес эрхлэгч хэнбугайгаас ч асуусан харуулна. Харин Мэдээллийн эринд энэ хэмжигдэхүүн нь гологдох хандлагатай!!! Яагаад гэвэл энэхүү эринд компаниудын хувьд зөвхөн санхүүгийн үзүүлэлтүүд бус Intangible assets буюу биет бус хөрөнгө гэгчийг тооцох, хэмжих зайлшгүй шаардлага гарч ирж байна. Цаашлаад энэ “хөрөнгө” нь компаний зорилго, зорилт, стратегид чухал байр суурь эзлэх болж байгууллага зорилго зорилтоо үнэхээр биелүүлж үү үгүй юу? гүйцэтгэлээ сайжруулж уу үгүй юу? гэдэгт дээрх үзүүлэлтийг хир хэмжиж чадсанаар тодорхойлогдох болж байна.
Саяхан NASDAQ дахь компаниудын дунд явуулсан судалгаагаар компаниудын нийт хөрөнгөний 75%-иас илүү хувийг дээрх “гайхал” биет бус хөрөнгүүд эзэлсэн байгаа нь компаниуд энэ хэсэгт анхаарал хандуулах цаг болсныг илтгэсэн.
Байдал нэгэнт ийм болсон нөхцөлд бидний тавьж буй стратегиуд хир оносон болох, тавьсан стратегаа биелүүлж чадаж байгаа эсэх эргэлзээ төрүүлэх нь дамжиггүй.
Стратеги нь компани хөрөнгө оруулагчдаа байнгын үр ашгийг хэрхэн авчрахыг заасан байдаг. Гэтэл амьдрал дээр стратегийг томьёолох, гүйцэтгэх, хэмжих зэрэгт маш их алдаа гардгийг судлаачид тогтоож дараах үр дүнг гаргажэ


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 19
Байгууллагын хүний нөөцийн удирдлага гэдэг бол ажилтныг бүрдүүлэх, элсүүлэх, чиглүүлэх, сургах, гүйцэтгэлийг үнэлэх, шагнаж урамшуулах, зохистой цалин хөлс тогтоох, албан тушаал дэвшүүлэх зэргийг хамааруулан ойлгохоос гадна удирдлагын чиг үүргийн дагуу төлөвлөх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах асуудал багтана.
Системийг амжилттай болоход нөлөөлөх гол зүйл бол тухайн системийн зорилго, үйл явц, үр дүнг байгууллага даяараа зөв ойлгох явдал юм. Тиймээс харилцаа нь ӨГАС-ийн амжилтанд чухал нөлөөтэй юм.
- 2021 / 02 / 16
Өндөр бүтээмжтэй ажлын систем/ӨГАС/ гэдэг нь байууллага дотор ажилтныг илүү их оролцоотой, хариуцлагатай болгох хэд хэдэн менежментийн практикт өгсөн нэршил юм. Жорж В.Боландер өндөр гүйцэтгэлтэй ажлын системийг “Энэ бол ажилтны мэдлэг, ур чадвар , сэтгэл, уян хатан байдлыг дээд цэгт нь хүргэх хүний нөөцийн практик, ажлын бүтэц, үйл явцын нийлмэл“ гэж хамгийн оновчтой тайлбарласан байдаг.
- 2021 / 02 / 13
-2021 / 02 / 03
Гүйцэтгэлийн үнэлгээний удирдлагыг оновчтой нэвтрүүлэхэд нэн тэргүүнд юун анхаарах хэрэгтэй вэ?
-2020 / 02 / 10
Цалингийн програмыг сонгоход анхаарах хэрэгтэй хамгийн чухал 10 хүчин зүйлсийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
-2020 / 02 / 08
Заримдаа бид ядарч байсан ч ажилдаа шамдан хөдөлмөрлөдөг. Үүний адил та өөрийн гүйцэтгэлийн үнэлгээндээ ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй. Тэгвэл та гүйцэтгэлийн үнэлгээний хуралд өөрийгөө бүрэн илэрхийлэх боломжтой болох юм. Санхүүгийн жилийн эцэс ойртож байгаа тул та ч бас гүйцэтгэлээ тайлагнан түүнийгээ үнэлүүлэх цаг ойртож байна гэдгийг санаарай. Магадгүй таны өнгөрсөн жилийн зорилго, зорилтоо бичиж байсан үе саяхан мэт санагдавч ямар зорилго бичсэнээ аль хэдийн мартаад, юун дээр тэмдэглээд хаашаа хийсэнээ санахгүй байж ч болно. Гэхдээ та жил бүр л хийдэг энэ ажлаасаа айх хэрэггүй. Гүйцэтгэлийн үнэлгээнд сайн оролцох хэдэн зөвлөгөөг танд өгье.
HR Фото