HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.73%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.09%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.73%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.45%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2010 / 07 / 25
Хэрхэн зөв CV (Curriculum Vitae) бэлдэх вэ? (L1)

CV-г хэрхэн зөв бэлдэх вэ?

Эхний анхаарал татдаг зүйл бол CV-гийн үзэмж. А4-ийн цаас, эх бичиг нь заавал хэвлэсэн байх хэрэгтэй /гараар бичсэн CV-г хэн ч уншихгүй/. CV-гийн эх бичиг нь нэг хуудсанд багтах ёстой бөгөөд үсэг нь уншихад боломжийн хэмжээтэй байх ёстой.  

CV-гийн хэв маягийг доорхи зүйлүүд тодорхойлох ёстой:

    * Товч байдал

    * Тодорхой байдал

    * Сонголт хийх /илүү зүйл бичих хэрэггүй/

    * Шударга байдал

CV-нд юуг заах хэрэгтэй вэ?

Хувийн мэдээлэл:  Овог нэр:

                               Төрсөн он сар:

                               Гэр бүлийн байдал:

                               Гэрийн хаяг:

                               Утас:

                               Факс:

                               e-mail:

Зорилго: Таны орохыг хүсэж байгаа ажлын байр /орон тоо/.

Суурь боловсрол: Төгссөн сургуулиудаа сүүлээс нь эхэлж бичнэ. Дунд сургуулиа бичихгүй байж болно . Сургуулийхаа нэрийг, анги ба эзэмшсэн мэргэжилээ бичнэ. Хэрэвээ та  онцгой дипломтой бол үүнийгээ заавал тэмдэглэх хэрэгтэй.

Нэмэлт боловсрол / Мэргэшлийн бэлтгэл/: Энэ хэсэгт дадлага, сургалт, бэлтгэл, семинарын нэрс орно. Таны сонгосон ажлын байртай  холбоотой л сургалтуудаа бичээрэй.

Ажлын туршлага: Энд өмнө нь ажиллаж байсан газруудаа бичнэ. Бас л төгсгөлөөс нь эхэл,эхлээд сүүлд ажиллаж байсан газраа бичээд дараа нь түүний өмнөх ажлын байр гээд л... Ажилд орсон он сар болон халлагдсан өдрийхөө он сарыг, компаний нэр, байгууллагийн үйл ажиллагааны хүрээ ба өөриихөө эрхэлж байсан албан тушаал, үндсэн чиг үүргийг  тэмдэглэж бичнэ.

Нэмэлт мэдээлэл. Энэ хэсэгт ажил олгогчийн нүдэнд таны нэр хүнд өсгөж болох бүхий л зүйлүүдийг бичнэ. Гадаад хэлний мэдлэг /гадаад хэлээ бичээд эзэмшсэн түвшинг заана/, компьютер дээр ажиллах чадвар /ажиллаж чадах программуудаа заана/, хийж гүйцэтгэж байсан томоохон гүйцэтгэлүүд, жолооний үнэмлэх, хувийн машин ба гадаад паспорттой эсэхийг бичнэ. Магадгүй та томилолт эсвэл стандарт бус ажлын цагаар ажиллах боломжтой байж болох юм. Энэ хэсэгт та өөрийн хувийн зан чанарыхаа талаар бичиж болно, жишээ нь: идэвхитэй, өөртөө ба бусдад шаардлага тавьж чаддаг, зохион байгуулах авъяастай гэх мэт. Гэхдээ энэ зүйлүүдийг дадлага дээр хэрэгжүүлнэ гэдгийг санаж яваарай.

CV-г хийсэн он сар өдөр:

Юу бичих хэрэггүй вэ?

    * Өөрийхөө бүх хөдөлмөрийн намтараа

    * Таны биеийн харьцаа

    * Ажлаасаа гарсан шалтгааныг

    * Авхыг хүсэж байгаа цалинг тодорхой заах

Ингээд,

Таны CV-ний зорилт нь таныг хэн болох, бусдаас юугаар илүү вэ гэдгийг харуулах юм.

CV-ний хамгийн гол зарчим бол таны бүх давуу талуудыг гаргах бөгөөд сул талуудыг нуух.

Нэмэлт

Энэхүү нийтлэлээс та CV-г яаж стандартын дагуу зөв хийх вэ гэдгийг ойлгосон байх.

Гэхдээ заавал ингэж бичих шаардлага байхгүй шүү гэдгийг санаж яваарай. 
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
-2023 / 02 / 15
1. Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ. 2. Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага - Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
HR Фото