HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
Хүний нөөцийн менежер
- 2010 / 09 / 02
Топ менежерүүд ямар шалтгаанаас болж нас бардаг вэ?


Эрсдэл
Зүрх. Зүрхний шигдээс бол Карошийн синдромын (“хэт их ажилласнаас болж нас барах”) үед үхэлд хүргэх гол шалтгаан болдог. Долоо хоногт 60 цаг ажиллах дуртай хүмүүс, эсвэл шөнө дөлөөр байнга ажилладаг бол зүрхний шигдээс болох магадлал хамгийн өндөр байна. Гэнэтийн үхлийн гол шалтгаан зүрхний шигдээс байдаг.
Ходоод гэдэс.
“Оффисын” гаралтай хоол боловсруулалтын хямрал, ходоодны шархны гол шалтгаан нь хоолны дэглэм алдагдахад оршино. Тодруулбал өглөөний цай ууж амждагггүй, өдрийн хоол идэх цаг зав гардаггүй, харин орой идэх хүсэлгүй болдог.  Мөн ажлын дэглэм байнга өөрчлөгдөхөд сөрөг үр дагавар их байдаг. Ажил таслалтын гол шалтгаан “цочирсон гэдэсний синдром” болдог. Хүн их цугларсан арга хэмжээнд оролцохоос зайлсхийж, ажил үүргээ гүйцэтгэж чадахаа больж, сэтгэл санааны гутралд орж, тамхи татаж, архи ууж, эсвэл сэргээш эм хэрэглэж  эхэлдэг. Үүнээс үүсэх мансуурлын байдал  ажлын хэт их идэвхи нь яваандаа нойргүйдэл, параноя өвчин юунд ч үл итгэх байдал болон ямар ч шалтгаангүй зэрлэг авирлах зэргээр солигддог. Дашрамд дурьдахад идэвхжүүлэгч эмүүд тайвшруулах эмүүдтэй, эсвэл ханиадны эм, хамрын дусаалгын найрлаганд ордог эфедрин болон декстрометорфантай холилдвол үхэлд хүргэх аюултай. Сэргээш эмийг уухаа гэнэт зогсоовол амархан ядарч, нойр хүрч, өвдөлт өгөх болон дарангуйллын байдалд ордог. Мөн  бие махбодиос фторыг хөөн гаргадаг тул шүд гэмтдэг.
Хурдац болон хэмнэл
Байнга хэт их ажиллах нөхцөлд 7 хоногийн дотор дасан зохицож болно. Хамгийн хэцүү нь ажлын дэглэм байнга өөрчлөгдөх болон шөнийн ээлжийн ажилд дасах байдаг. Өөрийгөө хүчилвэл бие махбодийн биохэмнэл алдагдаж их ядаргаанд орж, нойргүйдэлтэй болох магадлалтай.
Бие махбодийн үйл ажиллагаа болгон (тэр дундаа унтах, сэрүүн байх нь) хоногийн циклийн тодорхой нэгэн хэсэгт хамааралтай байдаг. Хүний хувьд энэхүү цикл 23-25 цаг байдаг бөгөөд заримдаа гадаад орчны цочрол болох хэт их гэрэлтүүлэг, эсвэл бидний уураг тархин дахь биологийн цагаас хамаарч байдаг.
Ажлын хэт их ачаалал нь биохэмнэлийг “эвдэж” даралт хэлбэлзэх, судасны цохилтын хэмнэл алдагдах, мөн хоол боловсруулах системийн хямралыг үүсгэдэг. Дааврын өөрчлөлтийн тухай эмчээс мэдэж, ажлын чанар муудсан тухай даргаасаа сонсох болно. Судалгаанаас үзэхэд 8 цаг тасралтгүй ажилласны дараа гаргах алдааны тоо огцом нэмэгдэж, харин 9 цагийн дараа үйлдвэрийн осол, гэмтлийн тоо олширдог нь нотлогдсон.
Ажлын байран дээрээ долоо хоногийн турш алсын зайны гүйлт хийсний дараа амралтын өдрүүдээр нөхөж унтаж авна гэвэл нойрны дутууг яасан ч нөхөж чадахгүй билээ. Өдрийн цагаар унтахад саад их байдаг. (жишээ нь: гэрэл, гадны дуу шуугиан г.м), иймээс өөрийн биохэмнэлийг хямруулснаар та долоо хоног бүр унтлагын 5-7 цаг алддаг, өөрөө хэлбэл жилд 312 цаг болж бараг 2 долоо хоногийн амралттай тэнцэх хугацааг алдана гэсэн үг юм.
Биологийн цаг, гадаад орчны цочрол болон ухамсарт үйл ажиллагаа нь хоорондоо зөрчөөгүй байхад л хүн хамгийн ихээр амарч чаддаг.
Өөрөөр хэлбэл өдөр нь үр бүтээлтэй ажиллаж, шөнө нь бүтэн нойртой хонож хэт их ажиллахгүй байх хэрэгтэй.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 06 / 29
Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Үнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгүй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхүү л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дүр эсгэгчид.
Гэхдээ гоёыг бvтээж дүрийг бvтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа амин зүрх нь менежер л байдаг. Мөн орчин үед захирал бүрийг эзэн, босс бүрийг сайн менежер байхыг шаардаж байна. Yгүй дээ л сайн менежер туслахгүй бол удахгүй бизнес үйл ажиллагаа чад хийнэ. Энэ бол ёстой нөгөө зах зээлийн нийгмийн нүцгэн үнэн.
Expires компаний хүний нөөцийн бүрдүүлэлтийн ахлах ажилтан Брюс Ровлес. Тэр энэ салбарт 14 жил ажиллаж байгаа бөгөөд www.recruitfiles.com  -ыг хөтлөн явуулж, ажилтан сонгон шалгаруулж авахтай холбоотой өөрийн бүхий л  туршлагаа хуваалцдаг аж.
- 2013 / 01 / 15

Аливаа бизнесийг хийхийн тулд өөрийн зан характерийг зөв тодорхойлж, үүнээс үүдэлтэйгээр ямар төрлийн ажилд хамгийн тохиромжтой болохыг эртхэн тодорхойлох нь зүйтэй. Дараах тайлбаруудаас өөрт хамгийн тохиромжтойг олж авч дүгнэлт хийж шинэ бизнест өөрийн эзлэх байр суурийг зөв тодорхойлж, цаашид амжилттай бизнес эрхлэхийн тулд хэрхэн баг бүрдүүлэх буюу өөрөө алдаа гаргахаас нь өмнө түүнийгээ залруулах боломжийг ашиглах хэрэгтэй.

- 2012 / 11 / 25
-2012 / 05 / 13
Хаана ажлын ачаалал бага, бүтээлч бус хүмүүсийн бөөгнөрөл байна тэнд хамгийн их хов живээр ажлаа хийдэг  гэсэн бичигдээгүй хууль байдаг. Энэ нь бидний эргэн тойронд байгаа бодит жишээгээр үргэлж батлагдаж байдаг билээ. Энэ агуулгыг сонирхолтойгоор илэрхийлсэн Гомбосүрэнгийн Галбадрахын нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. Өмнө бид Г.Галбадрахын боловсролын системын талаарх нийлэлтийг өөрийнх нь зөвшөөрсөний дагуу бүрэн эхээр хүргэж байсан билээ.
-2011 / 07 / 16
Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр
    * Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажилыг гардан хийдэг хүмүүс.
    * White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг.
    * Gold collar : Энэхүү ангилалыг Blue White хоёрыг бодвол ховорхон хэрэглэгддэг. Маркетингийг олон нийт рүү хандуулахад хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлнэ.
    * Diamond collar гэсэн ангилалтай байдаг.
-2011 / 07 / 04
Даяаршиж байгаа нийгэмд хэлгүй бол хөлгүй гэж их ярих болжээ. Бодоод үзэхээр үнэнч юм шиг. Гэхдээ хэтэрхий их туйлширч байгаа юм бишүү. Гадаад хэлнийг сурах хэрэгтэй гэж амтай болгон нь үг уралдан захиж хэлэх юм. Тэр хэлний хэрэгцээг нь хангах гээд өчнөөн олон гадаад хэлний тодотголтой сургууль, дамжаанууд үүд хаалгаа нээн хэдэн арван бор төгрөг халаасандаа хийсэн шиг маадгар сууна. Гэхдээ тэр сургууль, дамжааны нь үр дүн хаана гараад, гийгүүлээд байгааг нь сайн мэдэхгүй л юм. Хэл сурна гэдэг бол хувь хүний өөрийн хүсэл сонирхол, мэрийлт, чармайлт, хэрэгцээ шаардлагатай холбоотой биз. Тэрнээс биш албадан сургадаг зүйл биш гэдэгт итгэж суух юм. Дургүйд хүчгүй гэдэг биздээ.
HR Фото