HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.73%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.09%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.73%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.45%
HRM-Ажлын байрны шинжилгээ
- 2010 / 09 / 02
Нягтлан бодогчид ямар үүрэгтэй вэ?
Удирдлагын нягтлан бодогчдын институтийн захирал Л.Отгонбаяртай ярилцлаа.

-Байгууллага бүр заа­вал нягтлан бодогч эсвэл санхүүгийн ажилтантай байх ёстой юу?
-Байгууллага бол хүний олонлог, хөрөнгийн төвлөрөл юм. Хүн эсвэл хөрөнгө нэмэг­дэхийн хэрээр хэн нэгэн нь тэднийг бүртгэж, хариуцаж, хянаж, хамгаалж байх хэрэг­тэй болдог.

Үүнээс үүдээд л нягтлан бодогч гэдэг хүний ажлын байрны тодорхойлолт үүссэн болов уу. Хэрвээ байгууллагад нягтлан бодогч, санхүүгийн ажилтан байхгүй бол хэдий хэмжээний орлого олж байгааг, зардал нь зөв бүртгэгдсэн эсэх, хөрөнгүүд нь хянагдаж байгаад итгэл үнэмшилтэй байхад хүндрэл гардаг. Зөвхөн өнгөрсөн үйл ажиллагааны мэдээллийг ху­римтлуулан бүртгэж, санхүү­гийн тайланг гаргах төдийх­нөөр нягтлан бодогчийн үүрэг, хариуцлагыг хязгаарлах нь тухайн байгууллагын хувьд өрсөлдөх чадварыг сулруул­даг. Улс орны хэмжээнд авч үзэхэд санхүүгийн боловсон хүчний ур чадвар, мэдлэг боловсролоос хамаарсан ур чадварын сульдалт, өрсөл­дөө­ний хомсдлыг бий болгож байна.

-Нягтлан бодогчдыг тай­­лан гаргадаг л хүмүүс гэж ойлгодог. Тэднээс удирд­лагын шийдвэр гар­галтын талаар юу ч хүсээд нэмэргүй. Санаа авмаар мэдээлэл өгч чаддаггүй гэж миний нэг танил захирал ярьдаг. Энэ талаар юу гэх вэ?
-Захирал, дарга нарын байнга хүсэн хүлээж байдаг мэдээллийн хэрэгцээг хэр хангаж байгаа бол гэдэгт шүүмжлэлтэй хандах цаг болсон. Байгууллагын удирд­лагад нягтлан бодогч, сан­хүү­гийн ажилтнууд хэрэгтэй мэдээллүүдийг бэлтгэж өгч чадаж байна уу гэж судалгаа хийхэд бараг 100 хувь үгүй, ийм зүйлийг хийж чадах сан­хүү­гийн ажилтантай болмоор байна гэж удирдлагууд дуу алдан хариулт өгсөн байгаа юм.

-Хэрэгтэй мэдээлэл гэ­дэгт яг юу багтаж байгаа вэ?
-Мөнгөний ханш уналт, ажилгүйдэл, эдийн засгийн өсөлт, бууралтын үр дүн байгууллагад хэрхэн яаж нөлөөлөх талаар нягтлан бо­догч нар хэр зэрэг мэдлэг, туршлагатай эсэх. Бараа, ажил, үйлчилгээний, өрсөлдө­хүйц үнэ бүрдэлт, эрэлт ний­лүүлэлтийн зах зээлийн тэнц­вэрийн талаар эзэд, захир­луудад мэдээлэл өгч чадах эсэх. Олон улсын худалдаа арилжаа эрхэлдэг байгуул­ла­гуу­дад шаард­лага­тай худал­дааны давуу тал, саад бэрх­шээл, гадаад валю­тын хан­шийн зөрүү, гэрээ хэлэлцээ­рүүдийн талаар хэр мэдлэг­тэй эсэх. Бизнесийн дотоод орчны давуу болон сул та­лууд, тэдгээрийн байгуул­ла­гад учруулж байгаа сөрөг тал, эрсдлийн талаар удирд­лагад зөвлөгөө өгч чадах эсэх гээд олон зүйл багтана.

-Нягтлан бодогчид энэ бүхнийг хийх чадвартай байх ёстой юу?
-Тийм ээ. Үүнээс гадна байгууллагын хөрөнгийн оновч­­той бүтэц, цаашид оруу­­­лах хөрөнгө оруулалтын бод­логын талаар даргадаа зөвлөгөө өгдөг байх хэрэгтэй. Бай­гууллагад учирч болзош­гүй бүх төрлийн эрсдлээс эз­нээс илүүтэйгээр мэргэж­лийн талаасаа санаа зовж, гарах хамгийн үр дүнтэй аргыг нь боловсруулж өгөх чадварыг эзэмших ёстой.
Нягтлан бодогч, санхүү­гийн ажилтан хүн гадаад бо­лон дотоод аудитын талаар маш сайн мэдлэгтэй байх ёстой шүү.

-Таныхаар бол ийм чад­вартай нягтлан бодогчид байна уу?
-Нягтлан бодогч, санхүү­гийн ажилтнуудын хамгийн чухал нэг үүрэг бол захирал, дарга, удирдлагуудын шийд­вэр гаргахад туслалцаа үзүүлж, мэдээллээр хангаж, байнга зөвлөгөө өгч байх явдал. Гэтэл зөвлөгөө өгөх ажлаа бараг хийдэггүй нь дээрх судалгаагаар харагдаж байна. Яагаад хийхгүй байна вэ гэ­хээр ганцхан хариулт өгдөг. Чадахгүй, мэдэхгүй учраас хийхгүй байгаа юм. Тиймээс бид үүнд хариулт өгөх зорил­гоор дэлхийн 100 гаруй оронд салбартай удирд­лагын нягтлан бодогчдын институтийн үйл ажиллагааг Монгол Улсад явуулах зорил­гоор 2003 онд Монголын Удирд­лагын нягтлан бодогч­дын институтийг бай­гуул­сан. Таван жил гаруйн хугацаанд судалсан, суралц­сан хичээ­лийн хөтөлбөр мате­риал дээр тулгуурлаж мэргэш­сэн удирд­лагын нягтлан бо­догч, мэргэшсэн санхүүгийн мене­жер бэлтгэх сургалтаа явуулж эхлээд байна.

Д.Ариун

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 06 / 14
Мэргэжлийн хяналтын байгууллага нь шинээр үүсгэн байгуулж байгаа болон ажлын байрны зориулалт, байршлыг өөрчилсөн тухай бүрт тэр байр үйлдвэрлэл, үйлчилгээний болон аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг заавал хянаж дүгнэлт гаргах ёстой байдаг. Энэ нь ажлын байрны хэвийн нөхцөлийг бүрдүүлж, технологийн урсгал дамжлагыг зөв зохион байгуулан, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тус болох ач холбогдолтой юм.
Нансийн (Франц) их сургуулийн биологийн лабораторийн судлаач Дидье Дезор хархнуудын сэлэлтийг судлах зорилгоор нэг торонд 6 харх байрлуулжээ. Тус торноос гарах ганц гарц устай бассейнруу хүргэх бөгөөд сэлж байж хүнс, хоолтой тавцанд хүрнэ.Туршилтын явцад харх болгон өөрийн хүнсэнд сэлэхгүй байгаа нь ажиглагдаж. Нэг ёсны ажил үүргийн хуваарь явагдсан байна.
- 2009 / 08 / 23
Албан тушаалын / ажлын байрны / зорилго
Компанийн хууль эрх зүйн асуудлаар компанийг төлөөлөх, компанийн бизнесийн үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг хангана.
Албан тушаалын үндсэн үүрэг
  • Толгой болон охин компаниудын дүрэм боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх, хуралд хэлэлцүүлэх
  • Захирлуудын зөвлөл, удирдах зөвлөл, ерөнхий захирал, гүйцэтгэх захирлын гаргасан тогтоол, тушаал, шийдвэрүүдийн эрх зүйн үндэслэлийг хянах
- 2009 / 06 / 23
-2009 / 07 / 06
Үнэн зөв ажлын байрны тодорхойлолт нь ангилсан зар, ажлын байрны зар, бусад ажилд авах ажилд зайлшгүй шаардлагатай юм. Энэ нь таны  ямар авъяас чадвар хайж байгааг тодруулж, таны зарыг хамгийн чадвартай нэр дэвшигчийг татах шинж чанарууд дээр төвлөрүүлдэг.
-2009 / 05 / 20
 Албан тушаалын  зорилго
Харьяалагдаж буй компанийн нягтлан бодох бүртгэлийг Олон улсын бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох тайлан, балансыг хугацаандаа гаргахад нь ерөнхий нягтлан бодогчдоо туслах

Албан тушаалын үндсэн үүрэг
-    Анхан шатны бүртгэл хөтлөлт, баримт боловсруулалтыг  цаг тухайд нь үнэн зөв хэрэгжүүлэх
-    Компанийн хэмжээнд НББ-ийг стандартын дагуу үр ашигтай хөтлөх
-2009 / 05 / 02
 Байгууллагын  зорилго, зорилт, үүрэг, бүтэц зохион байгуулалттай уялдсан тухайн ажлын байранд хийгдэх ажил, үүрэг, ажлын байрны үндсэн зорилго, түүнд тавигдах шаардлага, уялдаа холбоо, эрх мэдэл, ажлын нөхцөл, хангамж, ажлын хэрэгсэл, гүйцэтгэлийн шалгуур үнэлэмж, шагнал урамшуулал, хүлээх хариуцлага зэргийг иж бүрэн авч үзэж тодорхойлсон баримт бичиг юм.
Товчоор хэлбэл ажлын байранд биелүүлэх үндсэн зорилтыг тусгасан баримт бичиг мөн.

Бид цаашид Та бүхнийгээ хүсэлтийн дагуу АЖЛЫН БАЙРНЫ ТОДОХОЙЛОЛТ-уудыг нийтэлж байхаар боллоо. Өөрт шаардлагатай байгаа тодорхойлолтын жагсаалтаа илгээнэ үү.


HR Фото