HRM / ХНМ
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
9.49%
Үнэнч байдал
19.77%
Өрсөлдөх чадвар
20.08%
Бусадтай нийцэх байдал
23.74%
Гадагшаа чанар
0.58%
Ёс суртахуун
20.56%
Өөдрөг үзэл
5.78%
Байгууллагын соёл
- 2010 / 10 / 06
Зорилго тодорхойгүй газар матаас их
Тууштай бай
Хүн болгоны сонсохыг хүссэн зүйл ярьснаар хүмүүсийн итгэл хүндлэлийг олж чадах нь юу л бол. Илэн далангүй, тууштай байж, найз нөхдийн дунд маргаан үл ойлголцол гарсан нөхцөлд маргасан талуудыг илэн далангүй ярилцахыг санал болгох замаар зоригтой шийддэг байх хэрэгтэй.

Хүмүүсийн амжилтыг үнэлж бай
Амжилт ололтын араас явахдаа бусдын амжилтыг олж харан үнэлдэг байх хэрэгтэй. Чухал төслийг амжилттай шийдсэн, албан тушаал ахисан гээд ойр дотны хүмүүсийнхээ ололт амжилт бүрийг үнэлэн тэмдэглэх замаар цаад хүнээ хүндэтгэж, үнэлж явдгаа харуулах хэрэгтэй.

Байдлыг өөр өнцгөөс харж сур
Ямар ч хүнд ажлаас гадна ар гэр, хувийн сонирхол, бэрхшээл гээд олон зүйл байдаг гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй. Хэрэв ажилтнуудын тань өмнө хүндрэл бэрхшээл тулгарвал ойлгож, асуудлыг тэдний өнцгөөс харж, туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хичээх нь зүйтэй. Ажилтнууддаа хөрөнгө оруулалт хийх, боломжийн хирээр албан хаачиддаа зориулсан сургалт дамжаа зохион байгуулж байх хэрэгтэй. Мэргэжил дээшлүүлэх боломж олгосноор та хүнийг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн сацуу өөрт нь тийм боломж олгосон хүний хувьд хүндлэл, итгэл олж байгаа хэрэг юм.

Хаалт
Аль нэг компанид матаас газар авах нь компанийн дотоод уур амьсгал, зорилгоос бүрэн хамаарна. Албан хаагчид ээлж ээлжээр орж ирээд нэг нэгнээ газар доор ортол нь муулаад байгаа бол компанийн хэвтээ холбоосын систем ажиллахгүй байна гэсэн үг. Хэрэв компанийн дотоод уур амьсгал нааштай, өмнөө тавьсан зорилго нь тодорхой үр дүнд хүрэхийг илүүд үзэж байвал хүн дээшээ гүйж “алтан хошуу“ өргөхийн оронд шүүмжлэлээ нөгөө хүндээ шууд хэлж, цаад хүн нь ч гэсэн зохих ёсоор хүлээн авах байсан. Ажил хэрэгтэй холбоотой шүүмжлэл ямар ч ач холбогдолгүй болоод ирэхээр үнэн худал мэдэгдэхгүй зүйлээр матах нь хавьгүй хялбар болдог. Энэ нь удирдлагаас бүх зүйл хамаарна гэсэн үг.

Удирдлага таагүй мэдээ дуулгасан хүнд хамаг уураа гаргадагггүй байх ёстой. Маш олон тохиолдолд компанид тулгараад байгаа асуудлын талаар мэдээлсэн ажилтан хариуцлага алдсан хэмээн загнуулж гэмгүй байж хэлмэгддэг. Ингэж эртний хаад шиг таагүй мэдээ авчирсан элчийн толгойг цавчаад байвал тулгарсан асуудлын талаар илээр ярилцах хүн ховор болно. Улмаар ажлын талаар бодитой шүүмжлэл гарахгүй тос дотроосоо өтөх боломжийг бүрдүүлж өгнө.

Ажилтнууддаа хөрөнгө оруулалт хий
Ажлын газар, найз нөхдийн дунд хэрхэн бусдын хүндлэл хүлээж нэр төртэй явах талаар олон талын зөвлөгөө бий. Тэдгээрээс ямар ч нөхцөлд тохирох энгийн зөвлөгөөг танд санал болгож байна. Хүмүүс таныг хүндэлж үгийг тань анхааралтай сонсоосой гэж хүсэж байгаа бол бусдыг хүндлэж сурах хэрэгтэй. Хүн өдөр болгон ажиглаж мэдэрч байгаа зан авирыг өөрөө ч мэдэлгүй хуулбарлан хэрэглэсэн байх нь цөөнгүй. Тиймээс итгэлийг нь олох хүмүүсийнхээ үгийг анхааралтай сонсоход бэлэн байх хэрэгтэй. Тэдний санал бодол таны хувьд чухал гэдгийг мэдрүүл.

Лидерийн зан чанараа нуух хэрэггүй
Ямагт санаачлагатай, идэвхитэй байж ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах гэх мэтийн энгийн гэлтгүй зүйлийг бүрэн хариуцан хийж байх хэрэгтэй. Бүгдийг чимээгүй байхад ганцаараа санал гарган, эмээлгүй хэлж, туслалцаа санал болгож байх хэрэгтэй. Өөрийгөө олон талаар хөгжүүл. Байнга ном уншиж, дамжаа, курст суралц. Энэ зөвлөгөө тийм ч чухал биш санагдаж болох ч ямар ч асуулт тавьсан хариулт өгч чаддаг хүнийг л хүмүүс сонгон, онцгойлж хүндэтгэдэг гэдгийг санах хэрэгтэй.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2021 / 07 / 18
Бизнесийн харилцаа харилцаа тасралтгүй хөгжиж байгаа хэдий ч цахим шуудан буюу И-Майл ашиглалт ажил хэргийн үндсэн хэрэгсэл хэвээр байна. Цаашид ч байх буй за. Харин сүүлийн үед эзнээсээ илүү ухаантай утас гэдэг шиг албан харилцаанд ашиглаж байгаа И-Мэйл бичих соёл Монголчуудын маань хувьд асуудалтай байна.
Байгууллагын соёл гэдэг нь байгууллагын бусдаас ялагарах байгууллагын доторх гишүүдийн янз бүрийн үзэл бодлыг нэгтгэж байдаг хүчин зүйл юм. Байгууллагын соёлыг тухайн байгууллагын удирдагч тодорхойлж ажилчид нь хэрэгжүүлдэг. Байгууллагын соёл нь ажилчид хоорондын харилцаагаар илэрдэг тул байгуулагын соёл өндөр байх нь ажилчдын мэдлэг чадвар сайн байхтай холбоотой. Байгууллагын соёл гэдэг нь практик үйл ажиллагаа мэдлэг ёс заншил итгэл үнэмшлийн дүрээр хамарсан нийгмийн уламжлалт зан төлөвийг хэлнэ.
- 2011 / 01 / 23
Компьютер дээр бичиг боловсруулж суухад ч юм уу, эсвэл хэн нэгнээс файл автал үсэг буюу фонт нь танигдахгүй тэмдэгтүүдээр гарах тохиолдол бидэнд олонтаа таардаг. Энэ нь олон улсад нийтлэг мөрдөгддөг үсэг, тэмдэгтийн кодчиллын нэгдсэн систем болох UNICODE-ыг хэрэглээгүйгээс болж буй юм. Тус кодыг 1991 оноос хөгжүүлж ирсэн бөгөөд эдүгээ нэгэнт олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байгаа билээ.
- 2010 / 03 / 22
-2009 / 10 / 23
Байгууллагын соёлын мөн чанар : Байгууллагын соёлын тухай ярихаас өмнө соёл гэж юу болохыг авч үзье. Соёлын тухай маш олон тодорхойлолт байдаг бөгөөд ойролцоогоор 200 гаруй тодорхойлолт байдаг байна. Тухайлбал: Оросын эрдэмтэд " Хүний бүтээсэн үнэт зүйлсийн нийлбэр цогц бол соёл " юм гэжээ. Судлаач Д. Нарандулам "Урьд өмнө байгаль , нийгэмд байгаагүй боловч хүний оюун ухаан, гараар бүтээгдсэн хүний хэрэгцээг хангаж хөгжүүлэхэд зориулагдсан материаллаг болон оюуны үнэт зүйлсийн нийлбэр цогц юм." гэж тодорхойлжээ.





-2009 / 09 / 04
Судалгаанаас vзвэл цагийг хамгийн vр ашиггvй vрэгчдийн тоонд наймаачид ордог ба ажлын цагийн дөнгөж 20 хувьд нь vндсэн ажлаа хийдэг. Тэд өдөрт дөнгөж 2 цаг л жинхэнэ ажилчидтайгаа уулзаж ярилцдаг байна. Yлдсэн vнэт цагаа эвшээж суух, хэн нэгэнтэй чалчих, ном сонин унших, утсаар ярих, гарч орох зэргээр vрдэг ажээ.
Өөрийн болон компанийн цаг идэгчдийн жагсаалтыг менежерvvд удаалдаг ажээ. Менежерvvдийн 95 хувь нь ажлын 8 цагийн дөнгөж дөрөвт нь ажилладаг байна.
-2009 / 08 / 25
Аливаа хүний бусад хүмүүстэй хийж байгаа яриа хөөрөөний 40 орчим хувь нь маргаан байдаг гэсэн судалгааны дүн гарчээ. Маргаанд хүмүүс янз бүрээр ханддаг, тухайлбал зарим хүн хэн нэгтэй маргалдаж үг сөргөлдөж байж сэтгэл санаа ханадаг бол зарим нь ам мурийж хэн нэгтэй цэц булаалдахаас дандаа зайлсхийж явдаг. Гэхдээ өдөр тутмын амьдралдаа маргаанаас ангид байдаг хүн хорвоод үгүй билээ. Нэгэнт л маргаанаас ангид байж чадахгүйгээс хойш маргаанаас “таашаал авч сэтгэлээ онгойлгож” байх чадварыг эзэмших нь хүн болгонд хэрэгтэй.
HR Фото