HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
HRM- Шагнал урамшуулал
- 2011 / 03 / 17
ЦАЛИНГИЙН ТООЦООНЫ СИСТЕМ

Цалингийн тооцооны системийн боломжууд

  • Акт, амралт, жирэмсний амралтын мөнгө, цалингийн татварын менежментийн дагуу ажиллахаас гадна татварын хууль өөрчлөгдөхөд өөрчлөлтийн дагуу уян хатнаар ажиллах боломжтой.
  • Байгууллагын онцлогоос хамаарсан ямар ч тооцоололтой цалингийн томъёог хялбархан угсарч цалингаа хүссэн үедээ бодно
  • Цалингийн бодолтонд дурын үзүүлэлтийг хялбархан нэмж хасна
  • Цалингийн бодолтонд валютын үзүүлэлт оруулан валютаар цалин бодох боломжтой.
  • Байгууллагын дотоод шилжилт хөдөлгөөний дагуу нэг ажилтны хувьд хэдэн ч хэлтэс дээр цалин бодох боломжтой.
  • Амралтын хуваарь, төлөвлөгөө, баярын өдрүүдийг тохируулах боломжтой
  • Акт, амралтын мөнгө бодоход өмнөх саруудын нийт цалин автоматаар бөглөгдөнө
  • НДШ, ХАОАТатварын тооцоог өссөн дүнгээс бодож зөрүүг тооцно
  • Excel, Word, XML, HTML, PDF форматаар өгөгдлийг экспортлоно
  • MS Excel, XML форматаар өгөгдлийг импортлоно
  • Цалингийн мэдээг ажилтнуудад и-мэйлээр болон мессежээр илгээх боломжтой.
  • НДШ-ийн дэвтэр дээр цалингийн мэдээг хэвлэнэ
  • Санхүүгийн системрүү хэлтэс тасгуудын цалингийн мэдээг автоматаар гүйлгээ хийх болон санхүүгийн системээс ажилтнуудтай холбоотой авлагын тооцоог цалин бодолтонд татах боломжтой.
  • Нийгмийн даатгалын вэбээр авдаг экселийн файлыг програмаас гаргах боломжтой.
  • Сар бүрийн банкруу өгдөг цалингийн мэдээний эксел загварыг гаргах боломжтой.
  • Хэрэглэгч хүссэн тайлангаа  хүссэн үзүүлэлтүүдээр угсран авах боломжтой.
  • НДШ, ХАОАТ-ын тайлан болон бусад хэрэгцээт тайланг хурдан хугацаанд шуурхай гаргаж өгөнө.

Системийн  модулиуд

1.      Цалингийн бодолт

Энэ модуль нь цалингийн системийн бүх мэдээллийг нэгтгэн цалингийн бодолтыг хийдэг, нягтлангийн ажиллах үндсэн модуль юм. Цалингийн загварыг хүссэн хэлбэрээрээ үүсгэн шаардлагатай үедээ хэзээ ч цалингаа бодож болохоос гадна дараах боломжуудтай.

  • Эксел рүү мэдээллээ экспортлоно
  • Байгууллагадаа тохирсон шинэ загварууд үүсгэнэ
  • Тухайн цалин бодолтонд ашиглах үзүүлэлтүүдээ хүссэнээрээ нэмж хасна
  • Авлага татна

2.      Цалингийн жагсаалт

өнгөрсөн саруудын цалингийн бодолтын түүхийг нэгдсэн байдлаар харуулах бөгөөд хэлтэс, огноо, ажилтнаар зэрэг шүүлт, хайлтын тусламжтайгаар шаардлагатай мэдээллээ сонгон үзэх боломжтой.

3.      Цалингийн гүйлгээ

Бодогдсон цалингийн дүнгээр санхүүгийн систем рүү хийх гүйлгээг нэг удаа тохируулж өгснөөр нэг үйлдлээ олон дахин хийх, алдаатай хийх зэрэг нэмэлт ажлуудаас зайлсхийж чадна.

4.      Актны мөнгө бодох

Ажилтан өвдсөн үед байгууллагаас болон нийгмийн даатгалаас олгох тэтгэмжийг эмнэлгийн хуудасны дугаар, өвчтэй байсан хугацааг оруулснаар автоматаар бодогдох ба хянаж шалган цалингийн бодолтонд тусгана. Актны мөнгийг бодоход шаардагдах өмнөх 3 сарын нийт цалин болон ажилласан хоног автоматаар бөглөгдөнө.

  • Актны мөнгө бодох
  • Актны мөнгөний жагсаалт
  • Актны мөнгөний хувь

5.      Амралтын мөнгө бодох

Хүний нөөцийн програмд бүртгэгдсэн амралтын тушаалыг үндэслэн сүүлийн 12 сарын цалингийн дунджийг ашиглан Монгол улсын хөдөлмөрийн хуулийн дагуу амралтын хоногт тохирох цалинг бодох ба амралтын мөнгийг бодоход шаардлагатай өмнөх саруудын нийт цалин болон ажилласан хоногийн мэдээлэл автоматаар бөглөгдөнө.

  • Амралтын мөнгө бодох
  • Амралтын мөнгөний жагсаалт
  • Амралтын мөнгөний хувь

6.      Жирэмсний мөнгө бодох

Монгол улсын хөдөлмөрийн хуулийн дагуу жирэмсэн болон амаржсан эхчүүдэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн цалинтай амралт олгоно.

  • Жирэмсний мөнгө бодох
  • Жирэмсний мөнгөний жагсаалт

 

7.      Цалингийн мэдээг и-мэйлээр илгээх

8.      Цалингийн мэдээг мессежээр илгээх

9.      Ажлын наряд

Үйлдвэрийн газрууд болон зарим хийснээр цалинждаг байгууллагад энэ модуль ашиглагдах  ба гүйцэтгэлийн норм бүхий тарифтай ажил гүйцэтгэдэг ажилтны хийсэн ажлыг очиж ажилласан хэлтэс тус бүрээр бүртгэж цалинг тооцоолно. Ажлын наряд оруулахын тулд ажлын нэр болон тарифыг (ажлын үнэлгээ) урьдчилан оруулсан байх шаардлагатай.

Системд урьдчилан тодорхойлсон маш олон тайлангийн загваууд байх бөгөөд эдгээр загварын дагуу та шаардлагатай тайлан мэдээгээ авч болох ба байгууллагынхаа онцлогоос хамаарсан нэмэлт тайлангуудыг хүссэн хэлбэрээрээ үүсгэх боломжтой:

  • Урьдчилгаа цалин
  • Сарын сүүл цалин
  • Урьдчилгаа цалин олгох хүснэгт
  • Цалингийн карт
  • НДШ-ийн тайлан
  • Жирэмсний тэтгэмжийн тайлан
  • Амралтын мөнгө бодсон тооцоо
  • Актын мөнгөний жагсаалт
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон жагсаалт г.м тайлангуудтай.

Системийг ашигласнаар гарах үр дүн

  • Акт, амралт болон татвар суутгалын хувь зэрэг үзүүлэлтүүдийг урьдчилан тохируулснаар санамсаргүй алдаа, ажлын хариуцлага алдахаас сэргийлж чадна
  • Өмнөх сарын аль нэг үзүүлэлтийг дараа сард шилжүүлэх хэрэгслийг ашигласнаар сар бүр мэдээллээ олон давтан оруулах болон зөрүү буруу шивэхгүй байх болно
  • Хувь хүний регистр, картын болон ЭМД-ийн дугаар зэрэг мэдээллийг нэг удаа оруулна
  • Амралтын өдрийн төлөвлөгөөг оруулснаар илүү цаг болон баяр ёслолын цагийн нэмэгдэл нь автомат бодогдоно
  • Ээлжийн амралтын төлөвлөгөө, хуваарь урьдчилан тохируулснаар тухайн ээлжийн амралт бодогдох ажилчдын нэрсийг мэдээлэх ба амралтын мөнгө орхиж бодохоос сэргийлнэ
  • Таны хийсэн гүйлгээг бусад хэрэглэгчид засах, устгах боломжгүй учраас бусдын хариуцлагагүй үйлдлээс өөрийгөө хамгаалж чадна
  • Цалингийн систем нь танд ажилтнуудынхаа цалинг алдаагүй зөв тооцолох, хэрэгцээт тайлан балансыг төвөггүй авахад тань туслана.
  • Таны цаг хугацааг хэмнэж, санамсаргүй алдаа гаргах, ажлын хариуцлага алдахаас урьдчилан сэргийлэхэд туслана.
  • Цалингаа цагт нь тавих, ажилтнуудын сэтгэл ханамжийг өндөрт байлгах, үргүй зардлыг бууруулахад тань туслана.

Холбогдон ажилладаг системүүд

  • Санхүү, НББ-ийн Даймонд систем
  • Цаг бүртгэлийн систем
  • Хүний нөөцийн удирдлага, төлөвлөлтийн систем

Эх сурвалж: http://ibi.mn/
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 08 / 27
Шилдэг менежерүүд шагнал урамшуулалыг "инженер", "стратегич" болон "борлуулагч"-ийн гэсэн гурван чухал үүргийг онцгойлон анхаарах ёстой.
Зохиолч Кевин Крузын ажилтнуудыг бага эсвэл огт зардал гаргахгүй шагнах, сайшаан магтах 25 аргыг танилцуулж байна.
- 2022 / 02 / 28
Ажилтнуудын хувьд цалин хөлс нь байгууллагын зорилго, стратегийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн урамшуулагч хүчирхэг хэрэгсэл байдаг. Учир нь цалин хөлсний хэмжээ нь ажилчдын үзэл бодол, хөдөлмөрлөх зан төлөвт асар их нөлөөлдөг.
- 2021 / 07 / 28
-2018 / 08 / 11
Шагнагдаж байсан шагналууд /оны дараалал баримтлан бичих бөгөөд Яамны бусад шагналаар шагнагдсан бол түүний хуулбарыг заавал хавсаргана./
-2018 / 08 / 11
Материалыг үнэн зөв, стандартын дагуу бөглөсөн тохиолдолд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдэд уламжлах болно. Материалыг нүхтэй хавтасанд хийж, цэвэр нямбай бүрдүүлж хүлээлгэн өгнө /нааж үдэж, цоолж болохгүй/.
-2018 / 08 / 11
МОНГОЛ УЛСЫН ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХҮНИЙ АНКЕТ, ТОДОРХОЙЛОЛТЫН МАЯГТ
HR Фото