HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2011 / 03 / 23
АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨВЛӨЛТ(L2)
Байгууллагын менежерүүд ажиллагсдын албан тушаалын төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг хариуцлагыг хүлээдэг. Нэг талаас тэдгээр нь албан тушаалын төлөвлөлтийн талаар байгууллагын дээд түвшний удирдлагуудад мэдээлэх, хэрэгжилтийг хангах үүргийг гүйцэтгэдэг байна. Нөгөө талаас менежерүүд ажиллагсдад албан тушаалын үйл явцын талаар мэдээлэх, ажиллагсад энэ үйл явцын үр дүнгийн талаар үнэлэхэд нь дэмжлэг үзүүлэх үүргийг гүйцэтгэдэг байна. Гэвч байгууллагын ихэнх менежерүүд албан тушаалын төлөвлөлтөд зөвлөх үүрэгтэй гэдгийг сайтар ойлгодоггүй байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд менежерүүдийн ур чадварыг энэ чиглэлд хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Байгууллагын менежерүүд албан тушаалын төлөвлөлтөд мэдээлэгч, зөвлөх, зохион байгуулагч, үнэлэгч, дүгнэлт гаргагч, зуучлагч, дэмжигчийн үүргийг гүйцэтгэдэг байна.
    Байгууллагын албан тушаалын төлөвлөгөө болон сонголтыг ажиллагсадтай холбож хөгжүүлэх үүрэг хариуцлагыг хүлээдэг байна. Байгууллага нь ажиллагсад өмнөө тавьсан албан тушаалын зорилгодоо хүрэхэд боломжит арга замыг тодорхойлоход зөвлөх үүргийг гүйцэтгэдэг. Хүний нөөцийн хэлтэс нь шинэ ажлын талаар ажиллагсдад мэдээлэхэд хариуцлагыг хүлээдэг байна. Хүний нөөцийн мэргэжилтнүүд байгууллагын менежерүүд болон ажиллагсадтай нягт хамтран ажиллаж албан тушаалуудын талаар тодорхой мэдээлэл авэх, тэдгээрийн хоорондын холбоог сайтар ойлгох шаардлагатай. Албан тушаалын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд байгууллага нь албан тушаалыг хөгжүүлэх орчин нөхцлийг бүрдүүлсэн байх нь чухал.
    Албан тушаалын төлөвлөгөө гэдэг нь хувь хүний нөхцөл байдалд шинжилгээ хийж албан тушаалын зорилтыг тодорхойлох, эдгээр зорилтыг хэрэгжүүлэх арга хэрэгслийг хөгжүүлэх төлөвлөгөө юм. Албан тушаалын төлөвлөгөө нь дараах үе шатаас тогтдог байна.
- Ажилтан албан тушаалын зорилго, чадвар, сонирхлоо үнэлэх.
Олон ажиллагсад албан тушаалын төлөвлөгөө, сонирхол, чадвараа шинжилж байгууллага дахь албан тушаалын боломжийг үнэлдэг байна. Байгууллагын зүгээс хувь хүний үнэлгээг дэмжих бүтцийг бий болгодог. Албан тушаалын төлөвлөгөө нь тухайн ажилтнаас нэмэлт сургалт болон ур чадварыг шаарддаг байна. Хувь хүний үнэлгээ нь давуу талыг тогтоох, хувийн ур чадвар ба санхүүгийн нөөцийн боломжийг хөгжүүлэх бодит байдалд үндэслэсэн байх нь чухал.
- Байгууллагын талаас ажиллагсдын чадавхийг үнэлэх.
Байгууллага ажилтныг үнэлэхийн тулд мэдээллийн боломжит эх үүсвэрийг ашигладаг байна. Ажилтныг үнэлэхэд тогтмол хэрэглэдэг нөөц нь гүйцэтгэлийг үнэлэх үйл явц юм. Түүнчлэн ажилтны мэдлэг, туршлага, боловсролын талаархи мэдээлэл ажилтныг үнэлэхэд чухал үүрэгтэй. Ажилтныг үнэлэхэд янз бүрийн мэдээллийн эх үүсвэрийг ашиглах нь зөвхөн нэг эх үүсвэрээс хамааралтай байх асуудлыг шийдэх сайн талтай. Энэ байдал нь байгууллагын үнэлгээний системын тэнцвэрт байдлыг хангах ач холбогдолтой. Байгууллагын хүний нөөцийн хэлтэс болон менежерүүд хувь хүнийг байгууллагын зүгээс үнэлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.
• Албан тушаалын сонголт болон байгууллагын баломжийг холбох.
    Албан тушаалын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд хувь хүний сонголт ба байгууллагын боломжийг холбох нь чухал. Ажлын сул орон тоог сурталчлах нь ажиллагсдад албан тушаалын сонголтын талаар мэдэхэд ач тустай. АжилтнЫ гуйцэтгэлийг дүгнэх системын үр дүнд байгууллага нь албан тушаалын боломжийг тодорхойлж урьдчилан мэдээлэх нь чухал. Туүнчлэн байгууллагын албан тушаалын талаар урьдчилан таамаглахад хүний нөөцийн төлөвлөлт чухал үүрэгтэй.
• Апбан тушаалын зорилго, төлөвлөгөөгхэрэгжүүлэхэд зөвлөгөө өгөх.
Зөвлөгөө егнө гэдэг нь албан тушаалын төлөвлөлтийн үйл явцын янз бүрийн үе шатуудыг нэгтгэх үйл ажиллагаа юм. Ажилтныг удирдаж байгаа менежерүүд, хүний нөөцийн мэргэжилтэн, түүнчлэн тэдгээр нь хамтран ажиллаж албан тушаалын зөвлөгөө өгөх үйл ажиллагааг гүйцэтгэдэг байна. Байгууллагын хүний нөөцийн хэлтэсээс бэлтгэсэн холбогдох орц болон мэдээлэлд үндэслэн ажилтныг удирдаж байгаа менежерууд зөвлөх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Ажилтныг шууд удирдаж байгаа менежерүүд компаний үйл ажиллагааны талаар сайч мэддэг, практик туршлагын давуу талтай байдаг учраас байгууллагын албан тушаалын боломжийг бодитоор үнэлэх чадвартай байдаг. Ажиллагсдын арга барилд хийх судалгаа, сургалт нь албан тушаалын зөвлөгөөг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой.
• Албан тушаалд хүрэх.
    Албан тушаалд хүрнэ гэдэг нь ирээдуйд өндөр түвшний ажлыг гүйцэтгэх чадварыг олж авахадхувь нэмэр үзүүлэх боловсрол, сургалт, ажлын туршлагыг албан ба албан бусаар хөгжүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогддог байна. Албан тушаалд хүрнэ гэдэг нь байгууллагын нэг ажлаас нөгөө ажилд шилжихэд шаардагдах онцлог чадварыг хөгжуулэхэд чиглэсэн арга техник юм. Албан тушаалд хүрнэ гэдэг нь ажлын шинжилгээ, ажлын тодорхойлолт, ажлуудыг нэгтгэж булэглэх, албан тушаалд хүрэхтэй холбоотой мэдээлэл, мэдээллийн эрэлт ба нийлүүлзлт, гүйцэтгэлийг үнэлэх гэсэн үйл ажиллагаанаас бүрддэг байна.

   
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
-2023 / 02 / 15
1. Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ. 2. Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага - Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
HR Фото