HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.50%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.67%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.50%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.33%
HRM- Сургалт хөгжил
- 2011 / 04 / 01
ГАДНАХ БАЙДАЛ ЧИНЬ СҮЙРЛИЙН ШАЛТГААН БОЛОХ БИЙ
"Хоолны чанар бол том нууц биш ээ. Түүнийг хэн ч хийчихэж чадна, хэмээн махны наймаачны гэрт төрж Нью-Йоркийн нийтийн хоолны арван газрын эзэн болсон Оттоманели баталж байна. Түүний нууц нь хоолныхоо амт чанараас гадна гаднах үзэмжинд нь маш их анхаарал тавьдагт байдаг.
    "Mc Donald’s" гамбургерын бусад худалдагч нарыг живүүлж чаддаг гол шалтгаануудын нэг нь сүлжээнийхээ ресторан нэг бүрт ариун цэврийн өндөр стандартыг хангаж чаддагт байдаг. Бусад компаниуд эсвэл энэ бүхэнд нэг их анхаарал тавьдагтүй юм уу, эсвэл ресторан нэг бүрээ хянаад байж чаддагүй юм уу, энэ бүхэн үр дүнд нь нөлөөлдөг. Америкчууд хоол гэсэн ямар ч зүйлийг тэвчээд өнгөрч чадна, харин нойлын өрөөнд юм л болгон ариун цэврийн цаас дуусчихаад байвал, эсвэл балиар хогийн сав нүдэнд тусаад байх юм бол та бараг л түүх болж үлдлээ гэсэн үг. Үндэсний сагсан бөмбөгийн Холбооны "Minnesota Timberwolves" клубыг бэлнээр нь 32,5 сая доллараар худалдаж авсан Марв Вулфенсон Харви Ратнер нар бизнесээ ариун цэвэр дээр тулгуурлан явуулсан бөгөөд одоо 150 талбайтай теннисны клубуудын сүлжээг эзэмшиж байна. Тэдний аль ч клубт хоолоо шууд шалан дээр тавиад идэж болно. Бүр хувцас солих өрөөнд хүртэл. Зүгээр л ажилчиддаа нэг загварын ажлын хувцас өмсгөж, байгууллагадаа тогтмол ариун цэвэр, сайн гэрэлтүүлэг, сайхан ааш хангасан байхад зарим компаниуд, ялангуяа хэрэглэгч нартай шууд ажилладаг нь тааруухан бараа, хангалтгүй ур чадвартай ажилчидтай байсан ч болоод л байдаг. Хэн ч ноорхой хувцастай хүн ажиллуулдаггүй. Хэн тийм хүнээс юм худалдаж авах юм?
    Аз болж "Өмссөнөөр нь угтан авч, ухаанаар нь гаргаж өгдөг" гэсэн ардын мэргэн ухаан байдаг. Та хэзээ ч бүх ажилчдынхаа нэгэн адил цог хийморьтой харагдаж болно. Ирвин Рейн, Филип Котлер, Мартин Столлер нарын "Хэрхэн товойж харагдах вэ" гэдэг номд "Имиж юунаас бүрддэг вэ?" гэсэн бүлэг байдаг. Тэнд зохиогчид нь :
    - Таны гаднах төрх байдал,
    - Таны нэр,
    - Таны дуу хоолой,
    - Таны биеэ авч явж байгаа байдал,
    Тэгээд эцэст нь таны хэлэх гэсэн үгсийн утга - гэж тоочсон байдаг.
    Хэрэв та утсаар ярьж наймаа хийдэг бол "биений чинь хөдөлгөөний хэл " гэснийг дарчихаж болно . Хэрэв бараагаа шуудангаар зардаг бол "дуу хоолой", "бие авч явах байдал" гэдгийг хасчихаж болно. Гэвч ямар ч байдалд таны гаднах дүр төрх зар сурталчилгаагаар илэрч байна уу, аль эсвэл захиа бичих хэв маяг, эсвэл хувцсаар чинь илэрч байна уу, олны дундаас таныг онцолж өгдөг.
    Амьдрал бол ээлжит шалгалт шүүлэг биш. Хэлэх гэж байгаа зүйлийнхээ гол утга гэсэн сүүлчийн зүйлд хүрэхээсээ өмнө бусад зүйлүүдийг нь эзэмшээгүй л бол та унана.
    Танаар хэн ч үйлчлүүлэхийг хүсэхгүй.
    Эцсийн бүлэгт бид эхнэр юмуу нөхрөө яаж сонгож авдаг билээ дээ? Хэзээ сүүлийн удаа эхнэр тань таныг ухаантай болохоор чинь л гэрлэсэн юм гэж хэлж байсан бэ?

Эх сурвалж: асуу.мн

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 09 / 30
21-р зууныг манлайлан авч явах өв тэгш иргэдийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд “Бүх талын боловсрол олгох 5 талт зарчим” чухал юм.
Сургалтын үйл ажиллагааг удирдах үйл явц нь түүний хэрэгцээг тодорхойлохоос эхэлдэг. Сургалтын хөтөлбөр нь 3 үндсэн үе шаттай байдаг.
- 2023 / 02 / 15
Үнэн хэрэг дээрээ коуч-менежмент бол бидний аль эртнээс мэддэг байсан манлайллын ардчилсан хэв загвар мөн билээ. Ингэхэд ер нь энэхүү аргын учир утга юунд оршиж байна вэ? Товчоор хариулахад коуч-менежментийн гол утга учир нь зааварчилгаа болон бодлого шийдвэрлэхийн оронд асуудал дэвшүүлэхэд оршдог.
- 2022 / 08 / 27
-2022 / 05 / 19
Сургуульд заадаггүй дараах чадваруудыг яаж эзэмших вэ? Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагтай.
-2022 / 05 / 11
Facilitation гэдэг ажлыг хялбарчлах, мөн нь (ажиллагаа, үйл явц зэргийг) түргэсгэх гэсэн утгатай, аливаа нэг төвийг сахисан байр суурьнаас хэсэг бүлэг хүмүүсийн явуулж буй үйл ажиллагаа буюу процесст оролцон тухайн үйл ажиллагааны зорилгыг амжилттай биелүүлэх ажиллагааг түргэсгэн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлдлийг хэлнэ.
-2022 / 04 / 12
Танай байгууллагад сургалт хөгжлийн санаачилга бүрэн гүйцэд хэрэгжиж чадахгүй байна уу? Энэ тохиолдол зөвхөн сургалтын загвар бус гүйцэтгэл дээр төвлөрөх хэрэгтэй.
HR Фото