Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
Гишүүдийн булан
- 2011 / 04 / 13
ЗАНГИАНЫ СОНГОЛТ

Тэр тусмаа зангиагаа өмссөн цамцтайгаа өнгө хослуулж, эсвэл өнгийг нь уусгаж зүүх нь "моод" болсон. Хурц, тод өнгөтэй зангиа ч бас хоцрогдоогүй. Эрчүүд зуны улиралд цайвар ногоон, цэнхэр, цагаан өнгийн цамц ихэвчлэн өмсдөг. Харин намар ягаан, шаргал зэрэг завсрын өнгийг тод зангиатай хослуулан өмсөх нь элбэг. Ийм өнгийн цамц, зангиа гэгээлэг харагдуулахаас гадна эрч хүч, жавхаалаг байдлыг бэлэгддэг байна. Эрвээхэй зангиаг тэр бүр зүүгээд байх нь ховор. Өнгөний хувьд ихэнхдээ нэг л өнгөөр дагнадаг. Харин урлаг соёлын арга хэмжээнд сонгодог урлагийн дуучин, эрэгтэй бүжигчид ихэвчлэн зүүдэг байна. Тэмдэглэлт баяр ёслолын үеэр бүсгүйчүүд найз залуу, ханьдаа бэлэг дурсгах гэдэг. Эрчүүдэд аваад өгчих зүйл тэр бүр олон байдаггүй ч сонголтоо хийх мөчид эргэлздэг. Үнэртэй ус, асаагуур, хэтэвч зэргээс хэтрэхгүй. Тэгвэл зангиаг цамцтай цуг бэлэглэх нь хамгийн тохиромжтой гэнэ. Эрчүүдийн зарим нь костьюм өмсөж, зангиа зүүхээс татгалздаг. Тэд зангиа зангидаж чадахгүй ч байх тохиолдол байдаг. Ер нь эрчүүд зангиагаа ажилдаа явахаасаа өмнө эзэгтэй нараар зангидуулаад гарахыг хүсдэг аж. Зангиаг олон янзаар зангидах арга бий. Тэр бүгдийг сураад авахад илүүдэхгүй.

Зангиа сонгохыг нүднийхээ өнгийг тодруулах боломж гэж үзэгтүн. Жишээ нь: Сааралдуу нүдтэй хүнд завсрын саарал, хөх өнгийн зангианууд зохидог байхад бор нүд хүнд бараан зангиа сайхан харагдана. Зангианы загвар яаж ч эргэсэн төв өнгийн, гөлгөр биш даавуугаар хийсэн зангиа сонгож авах нь хэзээд оновчтой байдаг. Улаан зангиа нь хэтэрхий анхаарал татдаг. Харилцагч тань эхлээд тод өнгийн зангиан дээр нүд нь тусч байвал ямар олиг байхав. Ажил хэрэгч эрчүүдэд час улаан зангиа зохимжтой биш.

Эх суралж: асуу.мн

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #423 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/04/01-04/22) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/10_240422
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #0401 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/09_240419 (24/04/10-04/19)
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #422 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/03/04-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/08_240329
- 2024 / 04 / 22
-2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #421 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/26-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/07_240329
-2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
-2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
HR Фото