HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.59%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.03%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.59%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.79%
HRM - Судалгаа, тоон үзүүлэлтүүд
- 2011 / 05 / 09
Өчигдөр 175,5 мянган иргэн 880,7 сая төгрөгийн ажил хийжээ
Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн бямба гарагийн амралтын өдрийг “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгохоор тогтсон билээ.

НХХЯ-аас нэг өдрийг эрүүл, аюулгүй орчин бий болгох, хот сум суурингаа цэцэрлэгжүүлж, тохижуулах, дэд бүтцийг нь сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх, соёлын дурсгалт газруудыг сэргээн засварлах зэргээр бүтээн байгуулалтын орон даяар бүтээлчээр хэвшүүлэн хэрэгжүүлж, цаашдаа үндэсний бүтээмжийн хөдөлгөөн болгон өрнүүлэхийг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалсан.

“Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-ийн хүрээнд үндэсний хэмжээнд зохион байгуулах ажлын чиглэлийг гаргаж, холбогдох төрийн байгууллага, аж ахуйн нэгж, нийгмийн түншүүдэд хүргүүлсэн.

Нийслэл хотод энэ өдөр өөрсдийн амьдарч буй орчин тойрноо цэвэрлэх, тохижуулах, мод тарих зэрэг ажлуудыг иргэд аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд идэвхтэй өрнүүлж байна. Харин аймаг орон нутагт орон нутгийн чанартай зам, даваа засах, аймаг, сум хоорондын замын тэмдэглээг сайжруулах, хөдөө орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагын хаягжилтыг сайжруулах, жигдрүүлэх, орчин тойрноо тохижуулах зэрэг ажлуудыг хийжээ.
“Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-өөр аймаг орон нутагт 3220 аж ахуйн нэгж байгууллагын 120,535 мянган хүн 495,2 сая төгрөгийн, Улаанбаатар хотод яамд болон нийслэлийн төр захиргааны байгууллага, хувийн хэвшлийн 1299 байгууллагын 55,069 хүн 385,4 сая төгрөгийн ажил буюу улсын хэмжээнд нийт 4519 байгууллагын 175,604 хүн 880,7 сая төгрөгийн цэцэрлэгжүүлэлт, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгээний ажил хийж гүйцэтгэсэн тухай НХХЯ-аас мэдээллээ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 03 / 08
Ажилтнуудыг хянах, гүйцэтгэлийг үнэлэх зэрэг чадваруудыг эзэмшүүлж, байгууллагын зорилгыг биелүүлэхэд нь хүний нөөцийн алба хамтрагчийн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Үүний тулд хүний нөөцийн алба нэгдсэн уулзалт, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах шаардлагатай..
“Карьер ахих боломжоор авьяастнуудыг татах нь” нийтлэл, тайланд ажил горилогчдын 74% нь шинэ ажилд орохдоо карьер ахих боломжийг маш чухал үзүүлэлт гэж үздэг гэж бичжээ. Мөн ихэнх байгууллагууд (78%) хилийн чанад дахь салбар руу томилогдохыг албан тушаал ахихтай адилтгаж үздэг байна.
- 2022 / 02 / 27
Эмэгтэйчүүдийг удирдах түвшний албан тушаалд томилох нь бага байна. Учир нь эмэгтэй, эрэгтэй ажилтны аль аль нь эрэгтэй удирдлагатай байхыг илүү дээр гэж үзсээр байна.
- 2022 / 02 / 26
-2022 / 02 / 21
Бага ажиллаж, өндөр цалин авсанаар хүмүүсийн ажил, амьдралын тэнцвэртэй байдал бий болсон ч энэ нь тэднийг баярлуулаагүйг судалгаагаар тогтоожээ.
-2021 / 05 / 01
Та хэр их ажил амжуулж байгаа тань хамаагүй бөгөөд таныг оройтож ирснээр тань л дүгнэх юм. Энэ нь шудрага бус санагдаж байгаа биз, үгүй гэж үү? Судлаачид судалгааны үеэр “morning bias” гэх зүйлийг олж нээсэн байна.
-2021 / 03 / 24
Ажилтнуудын 55% нь удирдлагаасаа “баярлалаа” гэх үг сонсох нь тэднийг сэтгэл хангалуун байхад нөлөөлдөг гэжээ. Сонирхолтой нь тэдний 28% нь бэлгийн карт эсвэл байгууллагын шагнал байсан ч олон нийтэд ажлаа сайн хийгдсэн гэж хүлээн зөвшөөрөгдөх нь тэднийг аз жаргалтай болгодог гэсэн байна.
HR Фото