HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.59%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.03%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.59%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.79%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2011 / 05 / 10
Хүний нөөцийн сонголт (L1)
Ажил горилогчдын талаар найдвартай, үндэслэл сайтай мэдээлэл олж авахын тулд сонголтын олон янзын арга техникийг ашигладаг. Ж нь: өргөдлийн маягт бөглүүлэх,намтрыг нь бичүүлэх, боловсрол ба туршлагыг нь үнэлэх, бичгийн тест авах, ярилцлага авах гэх мэт.
    Сонголтын эхний шат: Өргөдлийн маягтуудтай танилцаж тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгөх
    Сонголтын 2 дахь үе шат: Нэр дэвшигчийн талаархи мэдээллийг нарийвчлан судалж, боловсруулалт хийж, ярилцах асуултуудыг бэлдэх
    Сонголтын 3 дахь үе шат: Ярилцлага
    - өмнө нь сайтар бэлтгэсэн асуултуудын загвараар
    - сулавтар хэлбэржүүлсэн байдлаар
    - тусгайлан бэлтгээгүй байдлаар
    Ярилцалгын зорилго нь ажил горилогчийн хувийн болон ажил хэргийн чанарын талаар шаардлагатай мэдээллийг цуглуулж, мэдээллийг шалгахад оршино.
    “В” хэлбэрийн ярилцалгыг байгууллагын хүний нөөцийн албаны мэргэжилтэн болон нэр дэвшигчийн ажлын баййрны харьяа удирдлагыэ хэлтэс, албаны төлөөлөгч явуулна. Ярилцлага явуулахдаа:
    - өмнө бэлтгэсэн ярилцалгын төлөвлөгөөтэй байх
    - ярилцлагын эхэнд нэр дэвшигчид тохиолдож болох дарамтыг арилгах
    - бодит байх, нэр дэвшигчийн тухай анхны сэтгэгдлийг анхааралдаа авахгүй байхыг эрмэлзэх, дүгнэлтийг ярилцлага дууссаны дараа хийх.
    Ярилцлагын явцад нэр дэвшигчийн гадаад байдал (хувьцасны загвар, биеэ барих чадвар, бие бялдар), зан байдлын соёл (дохио зангаа, нүүрний хөдөлгөөн, ааш маяг) хэл яриа соёл (санал бодлоо илэрхийлэх чадвар) сонсох чадвар, ярилцлагыг явуулах ерөнхий стратеги (идэвхи сонирхолтой байдал, ярилцагчаас хамаарах байдал, өөртөө илтгэхгүй байх, бие даасан байдал, түрэмгийлэл) зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гэхдээ нэр дэвшигчид мэдэгдэхгүйгээр ажиллах, үнэлгээ өгөх нь түүнийг сандралд оруулахгүй байх нь чухал.
    Сонголтын 4 дэхь үе шат: Мэргэшлийн шаарлага тодорхой ажлын байр, албан тушаалын ажил үүргийн шаардлагад ажилтан мэргэжлийн шинжээрээ тохирох явдал. Үүнд:
Мэргэжлийн мэдлэг
    - Мэргэжлийн ерөнхий мэдлэг
    - Ажил үүргийн хуваарьт багтдаг чиг үүргүүдийг ямар ч аюулгүй гүйцэтгэхэд шаарлаглах мэдлэг, чадвар, туршлага
Ажил хэрэгч чанар
    - Сахилга баттай хариуцлагатай байх
    - үнэнч, шударга байх
    - нэр хүндтэй байх
    - санаачлагатай байх
    - зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэлтэй байх
    - бие даасан шийдэтгий байх
    Бие хүний хувийн болон сэтгэлзүйн шинж чанарууд
    - идэвхжүүлэлтийн чиглэл
    - оюун санааны хөгжлийн түвшин
    - сэтгэл хөдлөл болон мэдрэл – сэтгэцийн тогтвортой байдал
    - анхаарал (хэмжээ тогтвортой байдал,хуваарилалт өөр зүйлд анхаарал шилжих байдал)
    - ой тогтоолт (удаан хугацааны шуурхай)
    - сэтгэлгээ (сэтгэн бодох үйл ажиллагааны онцлог, суралцах чадвар)
    - согтууруулах зүйлд дуртай эсэх
Бие сэтгэл зүйн чанар
    - тэсвэр хатуужилтай ажиллах чадвар
    Эдгээр ийг үнэлэхдээ шалгалт,экспертийн үнэлгээ, сэтгэл зүйн сорилт, тусгай багажийн хэмжилт зэрэг аргуудыг ашигладаг.
    Сонголтын 5 дахь шат: Төгсгөлийн ярилцлагаар ирээдүйн гүйцэтгэх ажил үүрэг, авах цалин хөлс, эдлэх хөнгөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч цаашид энэ байгууллагад ажиллах эсэхээ шийдэхэд тус дөхөм үзүүлнэ.
    Сонголтын 6 дахь үе шат: Эмнэлгийн үзлэгт оруулах
    Сонголтын 7 дахь үе шат: Ажилд авах тухай шийдвэр гаргалт. Ажлын байранд тэнцэх хамгийн сайн нэр дэвшигчийг эцсийн байдлаар сонгож, ажил авах тухай албан ёсны шийдвэр гарч, тодорхой ажил, албан тушаалд томилно.
    Гүйцэтгэлийн үнэлгээ: Шинээр сонгогдсон ажиллагчдын ажлын гүйцэтгэл ямар байна вэ гэдгээс сонголт чанартай хийгдсэн эсэхийг шууд үнэлж болно.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
-2023 / 02 / 15
1. Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ. 2. Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага - Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
HR Фото