HR plus карт
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
20.40%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
31.33%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.72%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.50%
HRM- Байгууллагын соёл
- 2011 / 05 / 10
Ажилд соёлыг яаж сурах вэ? (L1)
1.    Дурсамжийн арга:
Генри Фордыг Ford Motor-ын захирагч байх үед өөрийнхөө гүйцэтгэх үүргийг сануулсан. Энэ байшин дээр байгаа нэр бол миний нэр гэсэн үгийг мэдэхгүй хүн тэнд байгаагүй юм. Энэ бол Генри Форд энэ компанийг удирдаж байна гэсэн үг юм. Мөн ЯВМ-ийн ажилчид нэгэн түүхийг ярьдаг. ЯВМ-ийн хүчирхэг захирагч Ватсоны үед үйлдвэрийн аюулгүйн шалгагч нэгэн бүсгүй ажиллаж байжээ. Тэр бүсгүй өөрийн бүсэд нэвтрэн орох хүмүүсээс тусгай үнэмлэх шаарддаг байв. Нэгэн удаа Ватсон бусад ойрын хүмүүсийн хамт тэр бүсгүйн хянаж байсан бүсэд орохоор ирэх үед түүнээс баримт бичигээ үзүүлэхийг хүсчээ. Wilsong -ийн бүсэд орох ногоон үнэмлэх байхгүй байсан тул тэр хэдийгээр түүнийг таньж байсан ч оруулсангүй. Вилсон араг буюу буцан явж зохих үнэмлэхийг авчирчээ. Энэ нь ЯВМ-ийн ажилчдад: Чи хэн ч байсан дүрэм журамд захирагдана гэсэн ойлголтыг өгчээ. Тиймэрхүү маягийн дурсамж их байдаг. Голдуу номлолыг үндэслэгчдийн тухайн зөрчигдсөн дүрэм, гэнэт баяжсан, ажиллах хүч цөөрсөн зэрэг зүйлүүд байдаг.
2.    Ес журмын арга:
Энэ нь байгууллагын гол үнэ цэнийг илрүүлж улам хүчтэй болгох, ямар зорилго чухал, ямар хүмүүс хэрэгтэй зэрэг үйл ажиллагааны дэс дараалсан Давталт юм. Колледжийн багш нар албан тушаалаа олж авах явцдаа ёс журмын шалгалтанд өртдөг. Тэд 6 жил туршилтын журмаар ажилладаг. Дараа нь үргэлжлүүлэн ажиллах уу, нэг жилийн ёс төдий гэрээ байгуулах уу зэрэг асуудал гарч ирдэг. Албан тушаалаа олж авахад яах вэ? Энэ нь институт салбарт багшлах чадварыг шаарддаг. Энэ шаардлага бусад газар зохицохгүй. Албан тушаалын орон тооны шийдвэр нь албан тушаалд очих хүмүүсээс юу хийж чадаж байна, зохицож чадаж байна уу, үгүй юу гэдгийг харна. Сайтар нийгэмчлэгдэж чадсан нь өөрсдийнхөө албан тушаалын төлөө айлтгүй болно. Жил болгон, зуу зуун багш ажилгүй болдог. Нэг талаар багшлах ур чадвартай холбоотой. Гэвч ихэнхдээ багш нарын тухайн шийдвэр нь маш чухал гэж үзсэн салбарт нь сайн хийгддэггүй. Хичээл заах гэж олон цаг зориулсан гадаад орчноо хангаж чадсан хүмүүс судалгааны ба олон нийтийн ажлыг үл хайхарвал албан тушаалаа алдаж баларсан. Овтой багш бол туршилтынхаа үед колледжид ямар харьцаа, зан байдал шаардагдаж байгааг олж гадаад тэр шаардлагыг нь биелүүлж чаддаг.
3.    Билэг тэмдэгийн арга:
Калифорнийн Tardem Computer-ийн захиргаа өөрийн сагсан бөмбөгийн талбай, усан сан, бүжгийн талбай, ёслолын танхимтай. Баасан гариг бүрийн 14.30-д ажилчид компаний өв болж үлдсэн эдгээр газруудад ирцгээдэг. Тэд албан ёсны бус корпораци, үүнийгээ Tardem-ын үнэ цэнэ, нээлттэй эрх тэгш гэж тайлбарладаг. Зарим компани дээд удирдлагаа Лимузин машинаар хангаж агаараар аялах болбол хязгааргүй ашиглах корпорацийн онгоцтой байдаг. Зарим нь машин онгоц ашиглахдаа компаний мөнгөөр төлж бусдаас авдаг. Гэхдээ энэ бүгд нь төлбөл тооцоотой үйлчлүүлэгч маягаар ханддаг. Дээрхи зүйл нь материалын билэг тэмдгийн хэдэн жишээ юм. Мөн байгууллагын үзүүлэнгүүдийг мебель төхөөрөмж, хувцас зэрэг зүйлүүд орно.
4.    Хэл
 Олон байгууллага нэгжид соёл ба дэд соёлын гишүүдийг тодорхойлохын тулд өөрийн хэлтэй. Хэлийг сурснаар гишүүд нь соёлыг хүлээн зөвшөөрснөө илтгэх бөгөөд түүнийг цаашид оршин тогтноход тусалдаг. Хэл нь байгууллагын дотор хүчинтэй байх бөгөөд тухайн байгууллагын үйл ажилалгаануудыг явцуугаар томъёолсон шинжтэй, багаж, албан газар, гол хүмүүс, хангамж, заншил, бүтээгдхүүн зэрэг бизнесийн холбогдолтой зүйлээ тодорхойлох өвөрмөц нэрийг байнга хөгжүүлж байдаг. Шинэ ажилчдад эхлээд этгээд үг хэллэг мэт санагддаг боловч ойролцоогоор зургаан сарын дараа мэргэжлийнхэз онцлог хэллэгт, суралцчихдаг бөгөөд тэдний хэлнийх нь нэг хэсэг болчихдог.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 04 / 24
Амьдралд өөрсдийгөө ганцаардмал, бүр орь ганцаар юм шиг төсөөлөх үе олонтаа тохиолддог. Бидний ихэнх нь ямар ч үед найз руугаа утасдаад “Би танайд одоо очлоо” гэж чөлөөтэй хэлж чаддаггүй. Эсвэл танайд өнөө орой хоол идье гэх ч юм уу, ер нь ийм зүйлийг хэлэх нь байтугай төсөөлөх ч үгүй хүмүүс байдаг. Амьдралд тохиолддог хувийн, гэр бүлийн, ажил төрлийн, нийгмийн гээд сэтгэл бухимдуулсан олон асуудлаар чин сэтгэлээсээ ярилцах, биднийг үнэн сэтгэлээсээ элэгсэг дотно сонсож чадах, хувь тавиланг минь хуваалцах найз нөхөд хайдаг ч тийм амар олддоггүй...
Хамгийн сайн ажилтан болохын тулд та дараах 5 нууцыг мэдэх хэрэгтэй. Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ өглөө бүр ажлын шинэ өдрийн эхэнд сайхан мэндэлж бай. Ихэнх тохиолдолд хүмүүсийг харж байхад хоорондоо мэндлэхдээ ”Сайн уу?”, ”Юу байна?”, “Сонин юу байна?” гэх мэт хэт энгийн, ёс төдий мэндчилдэг. Нүүр дүүрэн инээмсэглэн мэндлэхэд ямар ч хүнд сайхан сэтгэгдэл төрнө. Тиймээс хэцүү үед ч, завгүй байсан ч хамтран ажилладаг нөхөдтэйгээ чин сэтгэлээсээ мэндэлж хэвших хэрэгтэй. Ингэснээр та илүү сэтгэл хангалуун үр дүнтэй ажиллах болно. Мөн хамтран ажилладаг хүмүүс тань танд сэтгэл хангалуун байж, шинэ боломжууд нээгдэх болно. Түүнчлэн таны талаар сөрөг сэтгэгдэл, мэдээлэл тархах магадлал буурч,ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө.
- 2016 / 04 / 19
LinkedIn-ийн 20 профайл тутмын нэгийг хүний нөөцийн бүрдүүлэлтийн менежерүүд эзэмшдэг байна. Судалгаанаас үзэхэд LinkedIn дэх компаниудын 80% нь уг сайтыг бүрдүүлэлтийн нэг арга хэрэгсэл болгон ашигладаг тухай үзүүлэлт гарчээ. Нэмж хэлэхэд Oracle-ийн санхүүгийн ахлах ажилтан Jeff Epstein өөрийн LinkedIn профайлыг ашиглан чадварлаг ажилчдыг хидхантинг хийж чадсан байна. LinkedIn-ийн энэхүү амжилтыг бид бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар хийх боломж бий юу? Танд дараах аргыг санал болгож байна. Та ч бас туршаад үзээрэй!
- 2016 / 04 / 15
-2016 / 04 / 03
5S арга нь алхам алхамаар үйл ажиллагаандаа дэг журмыг тогтоох ба бүтээмж нэмэгдүүлэх болон чанарыг сайжруулахдаа хүн бүрийн идэвх санаачлагад тулгуурлан ажлыг орчин нөхцлийг байнга тасралтгүй сайжруулах арга юм. 5S нь хүн бүр ажлын байрандаа эрүүл тав тухтай, бүтээлтэй ажиллаж амьдрахын эхлэл болдог. Энэ нь бүтээмж дээшлүүлэх үндэс суурь юм. 5S гэдэг нь” С “ үсгээр эхэлсэн Япон үг юм .
-2016 / 03 / 31
Ажилтнуудынхаа гүйцэтгэлийг үнэлэхдээ менежерүүд бүгдэд нь ижил 100% үнэлгээ өгч болохгүй гэнэ. Жэк Уэлчийн зарчим шүү. Цалин эсвэл бонус юу юугүй бодогдох гээд гэнэт хүмүүсээ үнэлэх ёстойгоо менежер санана. Энэ үед хамгийн хялбар шийдэл бол бүгдэд нь 95-100 хооронд үнэлгээ өгч хэнийг ч гомдоолгүйгээр асуудлаас эвтэйхэн мултрах байдаг. Хэнд ч муу үнэлгээ өгөөгүй болохоор хэн ч гомдохгүй гэж хүмүүс ихэнхидээ боддог.
-2016 / 03 / 30
Залуу ажилтнууд дэвшин ажиллахын тулд худал ярьж, товч намтраа худал бөглөж байгаа нь ажлын байрны ёс зүй хэмээх ойлголт үлэмж хэмжээнд унаж буйг харуулж байна. Энэ байдал зөвхөн манайд ч бус барууны улс орнуудад ч асуудал болоод байгаа юм байна. Их Британийн “Манлайлал болон Удирдлагын институт”-ын мэдээллээр менежерүүдийн 72% нь ажилтнууд өөрсдийн алдаагаа нуухын тулд худал хэлж, мөн тооны хүмүүс хамтран ажиллагсдаа ажлаа хялбарчлан шаардлага хангахгүй гүйцэтгэж байна гэж мэдүүлдэг аж. Судалгаанд оролцсон 1,600 менежерүүдийн 68% нь хүмүүс багийнхаа гишүүдийг араар нь муулж байхыг харсан гэсэн байна.
HR Фото