HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.59%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.03%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.59%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.79%
HRM- Гүйцэтгэлийн үнэлгээ
- 2011 / 05 / 10
Ажлын гүйцэтгэлийг үнэлэх арга (L2)
- ажлын стандартыг тогтоох;
 - эссэ бичиж тайлагнах арга;
 - онцгой нөхцлийг дүгнэх;
 - график үнэлгээний арга;
 - хяналтын хуудас бөглөх;
 - арга барилыг үнэлэх арга;
 - үүрэг хариуцлагыг үнэлж сонгох арга;
 - харьцуулсан үнэлгээний гэх мэт аргуудыг ашигладаг байна.

 Хүний нөөцийн менежментэд зорилтоор удирдах болон эссэ бичиж ажлаа тайлагнах аргууд хамгийн түгээмэл хэрэглэгддэг байна.

Зорилтоор удирдах арга. Энэ арга нь байгууллагын мэргэжилтэй ажилтан болон менежерүүдийн үйл ажиллагааг хэмжихэд өргөн ашиглагдах ба гүйцэтгэлийн үр дүнгийн менежмент гэж нэрлэгддэг. Энэ аргад үр дүнгээр удирдах, гүйцэтгэлийн менежмент, ажлын төлөвлөлт ба хөтөлбөрийг боловсруулах арга хамаардаг. Зорилтоор удирдах арга нь байгууллагын бүх түвшинд зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэдэг байна. Энэ аргын үед байгууллагын болон ажиллагсдын цаашид гүйцэтгэх зорилтуудыг боловсруулдаг. Зорилтоор удирдах аргын үндэс нь менежер болон ажиллагсдын гүйцэтгэх зорилтуудыг тодорхойлж, тэдгээрийн гүйцэтгэлийг үнэлэхийн тулд зорилтыг стандарт болгон ашигладаг байна. Зорилт нь тоогоор илэрхийлэгддэг, хэмжигддэг, хугацаатай, хүрэх боломжтой байх шаардлагатай. Түүнчлэн зорилтыг товч тодорхой бичгээр илэрхийлсэн байх нь чухал.

     Зорилт нь гүйцэтгэлийн болон хувь хүнийг хөгжүүлэх гэсэн хэлбэртэй байдаг. Гүйцэтгэлийн зорилт нь ажлын үүрэг даалгавартай холбоотой, хувь хүний зорилт нь мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг байна. Гүйцэтгэлийн зорилт нь ажлыг гүйцэтгэх арга, асуудлыг шийдэх, шинийг санаачлах зорилт гэсэн хэлбэрээр ангилагддаг. Ажлыг гүйцэтгэх аргатай холбоотой зорилт нь ажилтанд ажлыг гүйцэтгэхэд шаардагдах гүйцэтгэлийн үл өөрчлөгдөх, дахин давтагдах үйлдлүүдтэй холбоотойгоор тодорхойлогддог байна.

 Асуудлыг шийдэхэд чиглэсэн зорилт нь байгууллагын хэвийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг хангахад чиглэдэг байна. Шинийг санаачлах зорилт гэдэг нь үйлдвэрлэлийн шинэ үйл явцыг нэвтрүүлэх, шинэ бүтээгдхүүн, үйлчилгээг бүтээх замаар байгууллагыг цаашид хөгжүүлэхэд чиглэсэн зорилт юм. Ажилтны гүйцэтгэлийг зорилтоор удирдах үйл явц нь дараах үйлдлээс тогтдог байна.

- Ажилтны гүйцэтгэх зорилтыг тодорхой тогтоож томъёолох.
- Зорилтод хүрэх арга замыг тогтоосон үйлдлийн төлөвлөгөөг боловсруулах.
- Ажилтанд үйлдлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зөвшөөрлийг өгөх.
- Хүрсэн зорилтыг хэмжих.
- Залруулах үйлдэл, арга хэмжээг авах.
- Залруулах үйлдэл, арга хэмжээг авах.
- Цаашдын шинэ зорилтыг томъёолох.

 Зорилтоор удирдах аргын үед ажилтныг гүйцэтгэлийн зорилтыг томъёолох үйл явцад оролцуулах шаардлагатай. Гүйцэтгэлийн төлөвлөгөөг хөгжүүлэхийн түлд ажилтны идэвхтэй оролцоо ихээхэн чухал. Иймээс зорилтоор удирдах аргыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд менежер болон ажиллагсад ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор зорилт болон үйлдлийн төлөвлөгөөг хэлэлцэх шаардлагатай. Зорилтоор удирдах аргын давуу тал нь зорилтыг томъёолох үйл явцад ажилллагсдын оролцоо их байдгаараа онцлогтой. Сайтар томъёолсон бодит зорилт нь зорилтыг томъёолох үйл явцад ажиллагсдын оролцоог нэмэгдүүлж, үүрэг даапгаврын хэрэгжилтийг өндөр түвшинд хангах боломжтой учраас давуу талтай. Тодорхой, хэмжигддэг, бодит зорилтыг томъёолсноороо зорилтоор удирдах арга нь ажилтанд өөрийн гүйцэтгэлээ сайтар хянах боломжийг бүрдүүлдэг учраас давуу талтай. Зорилтоор удирдах арга нь ажилтны гүйцэтгэлийг сайжруулж үр ашгийг дээшлүүлдэг учраас давуу талтай юм.

Ажлын стандартыг тогтоох арга.

Энэ нь гарцын хүлээсэн түвшин буюу стандартыг тогтоож, ажилтны хүрсэн түвшинг стандарттай харьцуулж гүйцэтгэлийг үнэлэх арга юм. Ажлын стандартыг тогтоох арга нь үйлдвэрлэлийн ажилтны гүйцэтгэлийг хэмжихэд байнга хэрэглэгддэг. Энэ аргын үед гарцын түвшин ба стандартыг тогтоох, ажилтны гүйцэтгэлийг стандарттай харьцуулдаг байна. Ажлын стандартыг тогтоох аргын давуу тал нь өндөр түвшинд боловсрогдсон зорилтын хүчин зүйлд үндэслэн гүйцэтгэлийг тодорхойлдогтой холбоотой. Сул тал нь янз бүрийн ангилалд хамаарах ажлын хувьд стандартыг харьцуулах нь хүндрэлтэй. Ажлын стандартыг тогтоох аргад ажлын хэсгийн дундаж үйлдвэрлэл, тусгайлан сонгогдсон хувь хүний гүйцэтгэл, цаг хугацааны шинжилгээний арга, ажлын загварчлалын арга, шинжээчийг сонгох аргууд хамаардаг байна.

Эссэ бичиж тайлагнах арга.

Энэ арга нь хувь хүний өнгөрсөн үеийн гүйцэтгэл, давуу ба сул талыг тайлан хэлбэрээр бичиж тодорхойлон үнэлэх арга юм. Эссэ бичих нийтлэг асуулт нь ажилтан өөрийн ажлын тоо ба чанарын гүйцэтгэл, мэдлэг, бусад ажиллагсадтай хамтран ажиллах чадварыг дүрслэн бичих, ажилтны сул ба давуу талыг тодорхойлоход чиглэдэг байна. Эссэ бичиж дүгнэх аргын үндсэн асуудал нь хэмжээ болон агуулгын хувьд янз бүрээр авч үздэгтэй холбоотой. Энэ аргын үед харьцуулалт хийхэд түвэгтэй байдаг. Түүнчлэн ажилтны бичих чадвар нь гүйцэтгэлийн үнэлгээнд нөлөөлөх боломжтой.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2021 / 02 / 16
Системийг амжилттай болоход нөлөөлөх гол зүйл бол тухайн системийн зорилго, үйл явц, үр дүнг байгууллага даяараа зөв ойлгох явдал юм. Тиймээс харилцаа нь ӨГАС-ийн амжилтанд чухал нөлөөтэй юм.
Өндөр бүтээмжтэй ажлын систем/ӨГАС/ гэдэг нь байууллага дотор ажилтныг илүү их оролцоотой, хариуцлагатай болгох хэд хэдэн менежментийн практикт өгсөн нэршил юм. Жорж В.Боландер өндөр гүйцэтгэлтэй ажлын системийг “Энэ бол ажилтны мэдлэг, ур чадвар , сэтгэл, уян хатан байдлыг дээд цэгт нь хүргэх хүний нөөцийн практик, ажлын бүтэц, үйл явцын нийлмэл“ гэж хамгийн оновчтой тайлбарласан байдаг.
- 2021 / 02 / 13
Гүйцэтгэлийн үнэлгээний удирдлагыг оновчтой нэвтрүүлэхэд нэн тэргүүнд юун анхаарах хэрэгтэй вэ?
- 2021 / 02 / 03
-2020 / 02 / 10
Цалингийн програмыг сонгоход анхаарах хэрэгтэй хамгийн чухал 10 хүчин зүйлсийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
-2020 / 02 / 08
Заримдаа бид ядарч байсан ч ажилдаа шамдан хөдөлмөрлөдөг. Үүний адил та өөрийн гүйцэтгэлийн үнэлгээндээ ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй. Тэгвэл та гүйцэтгэлийн үнэлгээний хуралд өөрийгөө бүрэн илэрхийлэх боломжтой болох юм. Санхүүгийн жилийн эцэс ойртож байгаа тул та ч бас гүйцэтгэлээ тайлагнан түүнийгээ үнэлүүлэх цаг ойртож байна гэдгийг санаарай. Магадгүй таны өнгөрсөн жилийн зорилго, зорилтоо бичиж байсан үе саяхан мэт санагдавч ямар зорилго бичсэнээ аль хэдийн мартаад, юун дээр тэмдэглээд хаашаа хийсэнээ санахгүй байж ч болно. Гэхдээ та жил бүр л хийдэг энэ ажлаасаа айх хэрэггүй. Гүйцэтгэлийн үнэлгээнд сайн оролцох хэдэн зөвлөгөөг танд өгье.
-2016 / 05 / 29
Хэний ухамсар ядууралд татагдаж байна, тэр хүн ядуу. Энэ хуулинд баялаг бас захирагдана. Мөнгө кате­го­риор сэтгэхгүй бол одоо яана гэхэв, ядуурлын тухай та бодох болж дээ. Харин мөнгө категориор сэтгэх чадвартай болохын тулд сэтгэх хэрэгтэй. Баялаг хуримтлуулах хэрэгт шаргуу байхын ач холбогдол нэн чухал юм. Шаргуу байхгүй бол тоглолтоо эхлэхээс өмнө хожигдоно. Шаргуу байдал ямар ч бэрхшээлийг давна.
HR Фото