Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
Гишүүдийн булан
- 2011 / 05 / 15
Багаар ажиллах төлөвлөгөөг зохиоход “SWOT”-ын арга түгээмэл хэрэглэгддэг
 Албан ёсны бус бүлгийг хийж буй зүйлийг удирдлага хянан шалгаж болохгүй. Ийм бүлгийн гишүүд бие биенээ сайн ойлголцож хамтран ажиллаж улмаар багийн ажлын үзүүлэлтийг дээшлүүлдэг сайн талтай тул багийг бүрдүүлэхдээ аль болох албан ёсны бус бүлэг болж чадахуйц хүмүүсийг цуглуулвал үр дүнтэй байдаг. Энэ нь багийг удирдаж байгаа хүн буюу удирдлагын асуудал юм. Нэгэнт удирдлагын тухай ярьж эхэлсэн тул багаар ажиллахад удирлага ямар зарчмыг баримталвал зохихыг авч үзье. Үүнд:
1. Удирдлагын үүрэгт ордоггүй ажлыг удирдлага бага хийх
2. Удирдах ёстой ажлын төрөл цөөн байх
3. Гишүүдээс хэлсэн бодол, дэвшүүлсэн санааг дангаар няцаахгүй байх, учир нь аливаа асуудлыг шүүн хэлэлцэх нь дан ганц удирдлагын бус бүлгийн үүрэг байх ёстой
4. Бүлгийн анхаарлыг байгууллагын зорилгод төвлөрүүлж, тогтоосон цагийн хуваарийг баримтлах
5. Хувь хүмүүс бус байгууллагын зорилго дээр төвлөрөх. Багийг анх бүрдүүлэхэд гишүүдийн хувийн байдлыг анхаарах нь зүйтэй боловч нэгэнт баг бүрдээд ажил үүргээ гүйцэтгэж байгаа тохиолдолд байгууллагын зорилго дээр төвлөрөх нь зүйтэй юм
6. Багийн гишүүдийн болоод багийн хүрсэн амжилтыг удирдлага тодорхой мэдэж түүнд нь тохирсон үүрэг даалгавар өгч байх ёстой. Ийнхүү хувь хүн болон бүлгийн чадварт тохирохгүй хүнд үүрэг даалгавар өгөх нь тухайн гишүүн ажил үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч цаг алдан, багийн ажлын бүтээмжийг бууруулдаг улмаар гишүүн дарамтанд орж ажиллах хүсэлгүй болон багаас гарахад ч хүрж болзошгүй Багт шинээр гишүүн авч болох хэдий ч шинэ хүнтэй дасан зохицож хамтран ажилладаг болохын тулд дахин цаг алддаг байна. Гэхдээ багийн гишүүдийн чадварыг байнга дээшлүүлж байх шаардлагатай бөгөөд ингэснээр түүнд нь тохирсон үүрэг даалгавар өгч багийн нийт бүтээмж дээшилнэ
7. Шаардлагагүй бол багийн бүтэц болоод ажил үүргийн хуваарьт өөрчлөлт бага хийх
8. Даалгаврын гүйцэтгэлээр хувь хүнийг урамшуулах
9. Эцэст нь хянах ёстой ажил байнга давтагддаг, тогтмолжсон, энгийн байвал зүгээр байдаг.

Харин одоо багийг гишүүд ямар зарчмыг баримталвал зохихыг авч үзье
1. Ажилтнууд байрлалын хувьд ойр ажилладаг, ашиг сонирхлын хувьд нэг байвал сайн.
2. Технологи сайн ашиглах, бие биендээ технологи нэвтрүүлэх
3. Асуудлыг шийдвэрлэхэд бүх гишүүд оролцох
4. Хувийн сул тал дутагдлаа мэдэж түүнийгээ бүлгээс хол байлгах
5. Хувийн шинжтэй маргааныг цаг алдалгүй зогсоохыг эрмэлзэж байх
6. Хоорондоо өрсөлдөхийн оронд хамтран ажиллах
7. Харилцах, нэвтрэлцэх, хэл амаа ололцох чадвараа сайжруулах. Үүнд харилцааны соёл эзэмших, хэлний мэдлэгээ сайжруулах гэх мэт асуудал хамаарна.
8. Шахаж шаардуулахгүйгээр өөрсдийн санаачилгаар ажилладаг байх
9. Бүлгийн ажил үүрэгт шаардагсдан техникийн туршлага мэдлэгтэй байх
10. Үүрэг даалгавар авч ажиллах хүсэлтэй байх
Бүлгийн удирдлага болоод гишүүдийн тухай яригдсан тул одоо баг хэрхэн ажиллах, асуудлыг ямар аргаар шийдвэрлэвэл зохимжтой талаар яръя.

Багаар ажиллах төлөвлөгөөг зохиоход “SWOT”-ын арга түгээмэл хэрэглэгддэг. SWOT гэдэг нь S – Strengths – давуу тал, W – Weaknesses – сул тал, O – Opperbunities – боломж, T – Threats – эрсдэл товчилсон үгнүүдийн эхний үсгүүдийн нийлбэр юм.

S - Асуудлыг шийдвэрлэхэд баг ямар давуу талтай болохоо бичнэ
W - Асуудлыг шийдвэрлэхэд баг ямар сул талтай болохоо бичнэ
O - Баг давуу талаа ашигласнаар ямар үр дүнд хүрч болохоо бичнэ
T - Ажиллах явцад ямар эрсдэл гарч болохыг бичнэ

Ийнхүү бичсэний дараа ажиллах явцдаа ямагт сул талаа давуу тал, эрсдлэлээ боломж болгохын төлөө эрмэлзэх хэрэгтэй бөгөөд яваандаа сул тал, эрсдэл гэсэн хүснэгтэнд бичсэн зүйл багасч давуу тал, боломж гэсэн хүснэгтэн дэх бичсэн зүйл ихэссэн байвал зохино
Багийн ажлын хамгийн дээд. доод үзүүлэлтийг гаргаж хэрэв хувь хүн хүлээн зөвшөөрөгдсөн доод хэмжээнээс доогуур үзүүлэлт гаргавал ажлын үзүүлэлтээ сайжруулахыг шаарддаг байх хэрэгтэй. Учир нь тийм хүмүүс бүлгийн нийт үзүүлэлтийг бууруулдаг. Мөн ажлын зөвшөөрөгдсөн үзүүлэлтээс дээгүүр ажилласан ажилтан бусдыгаа муу харагдуулдаг, бас өөрөө нэр төр хөөцөлдөгч гэж тооцогдоно. Бүлгийн ажлын үзүүлэлтийн хязгаар буюу дээд, доод үзүүлэлтийг байнга зэрэг сайжруулах шаардлагатай. Зөвхөн дээд үзүүлэлтийг сайжруулвал багийн гишүүд доод үзүүлэлтээс буурахгүй л бол түүний хэмжээнд ажиллаж болдог тул багийн үзүүлэлт сайжрахгүй. Эсрэгээрээ ганцхан доод үзүүлэлтийг сайжруулвал нэгэнт дээд үзүүлэлтийг давуулан ажиллах шаардлагагүй тул багийн ажлын үзүүлэлт сайжрахгүй нь мэдээж юм.
Асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухайд юуны өмнө асуудлыг ардчиллын замаар шийдэх шаардлагатай бөгөөд эцсийн шийдвэрт санал тэнцүүлэхгүйн тулд бүлэг сондгой тооны гишүүдтэй байвал амар байдаг. Багаар ажиллаж байгаа хүмүүс асуудлыг шийдвэрлэхэдээ дэлхий дахинд хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга болох номинал аргыг хэрэглэдэг.

Номинал арга:
1. Багийн гишүүн тус бүр асуудлыг шийдвэрлэх аль болохоор олон оновчтой хувилбар боловсруулна. Ингэхдээ багийн гишүүд хоорондоо ярилцдаггүй.
2. Тодорхой хугацааны дараа /ерөнхийдөө хагас цаг/ багийн гишүүд өөрсдийн саналыг танилцуулна.
3. Танилцуулж байгаа хүнийг шүүмжлэхгүйгээр санаагаа бүрэн илэрхийлж гаргах боломж олгоно. Зайлшгүй шүүмлэх тохиолдолд хувь хүнийг бус санааг нь шүүмжилнэ.
4. Гишүүн бүрийн санааг бусад гишүүд бичиж тэмдэглэн авна.
5. Бүх гишүүдийн санаа бодлыг сонссоны дараа бичсэн санаануудаа хэлэлцэнэ.
6. Үүний дараа эдгээр саналыг хүн бүр ач холбогдлоор нь зэрэглэнэ. Зэрэглэл олгох ажлыг бичгээр нууцаар хийдэг.
7. Эцэст нь гишүүн бүрийн дунджаар хамгийн өндөр зэрэглэл авсан хувилбараар асуудлыг шийдвэрлэдэг

Н.Аригу

Эх сурвалж: масс.мн

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #423 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/04/01-04/22) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/10_240422
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #0401 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/09_240419 (24/04/10-04/19)
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #422 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/03/04-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/08_240329
- 2024 / 04 / 22
-2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #421 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/26-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/07_240329
-2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
-2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
HR Фото