HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.73%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.09%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.73%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.45%
HRM - Судалгаа, тоон үзүүлэлтүүд
- 2011 / 06 / 15
Хүн ам зүйн бодлого улсын хөгжлийг тодорхойлно
Анх 1918 онд хүн амын тооллого хийгдэхэд манай улс 647.500 хүнтэй байжээ. Харин 93 жилийн дараа буюу 2011 онд 2.754.685 хүн амтай болжээ. Улмаар ирэх 2016 онд гурван саяд хүрнэ  гэсэн урьдчилсан тооцоо ч гараад байгаа юм. "Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ" уриан дор зохион байгуулсан хүн амын тооллогын бодит тоо ийнхүү гарлаа. Одоогоор эх орондоо амьдарч байгаа хоёр сая 631.117 иргэн бий гэнэ. Харин гадаадад 107.140 иргэн оршин сууж буй мэдээлэл байна. Хүн ам, орон сууцны тооллогын дүн гарахыг хүлээж байлаа. Гэвч энэ удаагийн тооллогоор гурван саяд хараахан хүрээгүй ч чихэнд чимэгтэй мэдээ бас байна. Суурин хүн 
амын тоонд тулгуурлан дүгнэхэд, тодруулбал, хүн амынхаа тоог арван жилийн өмнөхтэй харьцуулахад 1.4 функтээр өссөн үзүүлэлт гарсан байна. Энэ нь жилд хүн амын тоо 381 мянгаар нэмэгдэж байгаа гэсэн үг. 

Энэ жилийн тооллогын дүнд хүйсийн харьцаа ч зохих түвшинд байгааг тооллогод оролцсон мэргэжилтнүүд хэлж байна. Одоогоор Монгол Улсын хүн амын 49.5 хувийг эрэгтэй, 50.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа аж. өөрөөр хэлбэл, хүйсийн харьцаа 98.1 хувьтай гарчээ. Мөн Монгол Улсын хүн амын дийлэнх буюу 69.5 хувийг 15-64 насныхан эзэлж байна. үүнээс харахад манай улсын хүн амын зонхилох хэсгийг өсвөр үеийнхэн болон залуус эзэлж байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын хүн амын дийлэнх нь хөдөлмөрийн насныхан байна.

Тооллогоор 70-аас дээш насныхан 3.7 хувийг эзэлж байгаа нь тогтоогджээ. Харин 0-4 насныхан 27.3 хувийг эзэлж буй нь тийм ч чамлалттай тоо бас биш юм. Гэвч монголчууд энэ удаад "Монгол Улсын хүн ам гурван саяд хүрсэн байна байх" хэмээн тооллогын дүнг чих тавин хүлээж байсан. Ямартай ч тооллогын дүн гарч хүн амын тоо гурван саяд хүрч чадсангүй. Гэвч чамлахаар чанга атга гэдэг шүү дээ. Нэг үеэ бодвол Монголын хүн амын өсөлт идэвхжиж байгаа. үүнийг идэвхжүүлэх шат дараатай ажлуудыг ч төр засгаас явуулж байна. Тухайлбал, Монгол Улс хүн амаа өсгөхийн тулд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд "Эхийн алдар" одон олгож, мөнгө дагалдуулан өгч байгаа. Энэ онд гэр бүл хүүхдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд төсвийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан "Эхийн алдар" одонгийн мөнгийг нэмэхээр болсон.

Мөн эхчүүдийн нэг хоёрдугаар одонг хүртэх хүүхдийн тоонд өөрчлөлт оруулав. өмнө нь 5-8 хүүхэдтэй эхэд хоёрдугаар зэргийн одон, наймаас дээш хүүхэдтэй бол нэгдүгээр зэргийн одон олгодог байсан бол эдүгээ 4-6 хүүхэдтэй бол хоёрдугаар зэргийн, зургаагаас дээш бол нэгдүгээр зэргийн одон олгож байхаар тогтсон билээ. Хоёрдугаар зэргийн одонтой эхчүүд жилд 50 мянга, нэгдүгээр зэргийн одонтой бол 100 мянган төгрөгийг төрөөс дэмжлэг болгон үзүүлдэг байв. Харин энэ жилээс одонгийн мөнгийг тус бүрт нь хоёр дахин өсгөж байгааг хүн амын өсөлтдөө анхаарч байгаагийн жишээ гэлтэй. Энэ жил нийт 130 мянган эх "Эхийн алдар" одон авна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр одон олгох ажил эхэлсэн. Гэвч "Эхийн алдар" одонг дагалдах мөнгө нь адилгүй байна гэх хэл ам гарсан. Энэ талаар тодруулахад "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонг 40, хоёрдугаар зэргийн одонг 20 мянган төгрөг дагалдаж байгаа юм байна. Хүн ам ихтэй байна гэдэг нь улсын ДНБ баян байна гэсэн үг. Хүн амыг өсгөх асуудал нь төрийн бодлого, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Тиймээс шинээр гэр бүл бологсод, хүүхдэд олгох тэтгэлэг, төрөлтийг төр засгаас дэмжих хэрэгтэй юм. Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэдэг. Ер нь улс орны хүн амаа өсгөх бодлого улсын хөгжлийг тодорхойлдог хэмээн ярьдаг нь ор хоосон үг ч бас биш бололтой.

Ж.Тагтаа

Эх сурвалж: Нийслэл таймс

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 03 / 08
Ажилтнуудыг хянах, гүйцэтгэлийг үнэлэх зэрэг чадваруудыг эзэмшүүлж, байгууллагын зорилгыг биелүүлэхэд нь хүний нөөцийн алба хамтрагчийн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Үүний тулд хүний нөөцийн алба нэгдсэн уулзалт, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах шаардлагатай..
“Карьер ахих боломжоор авьяастнуудыг татах нь” нийтлэл, тайланд ажил горилогчдын 74% нь шинэ ажилд орохдоо карьер ахих боломжийг маш чухал үзүүлэлт гэж үздэг гэж бичжээ. Мөн ихэнх байгууллагууд (78%) хилийн чанад дахь салбар руу томилогдохыг албан тушаал ахихтай адилтгаж үздэг байна.
- 2022 / 02 / 27
Эмэгтэйчүүдийг удирдах түвшний албан тушаалд томилох нь бага байна. Учир нь эмэгтэй, эрэгтэй ажилтны аль аль нь эрэгтэй удирдлагатай байхыг илүү дээр гэж үзсээр байна.
- 2022 / 02 / 26
-2022 / 02 / 21
Бага ажиллаж, өндөр цалин авсанаар хүмүүсийн ажил, амьдралын тэнцвэртэй байдал бий болсон ч энэ нь тэднийг баярлуулаагүйг судалгаагаар тогтоожээ.
-2021 / 05 / 01
Та хэр их ажил амжуулж байгаа тань хамаагүй бөгөөд таныг оройтож ирснээр тань л дүгнэх юм. Энэ нь шудрага бус санагдаж байгаа биз, үгүй гэж үү? Судлаачид судалгааны үеэр “morning bias” гэх зүйлийг олж нээсэн байна.
-2021 / 03 / 24
Ажилтнуудын 55% нь удирдлагаасаа “баярлалаа” гэх үг сонсох нь тэднийг сэтгэл хангалуун байхад нөлөөлдөг гэжээ. Сонирхолтой нь тэдний 28% нь бэлгийн карт эсвэл байгууллагын шагнал байсан ч олон нийтэд ажлаа сайн хийгдсэн гэж хүлээн зөвшөөрөгдөх нь тэднийг аз жаргалтай болгодог гэсэн байна.
HR Фото