HR plus карт
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
20.46%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
31.05%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.86%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.58%
Хүний нөөцийн менежер
- 2011 / 06 / 20
Хэрхэн эртэч хүн болох вэ?
1. Огцом  өөрчлөлт битгий хий.
Өглөө босдог цагаасаа бага багаар 5,10,15 минутны өмнө сэрүүлгээ тавьж сэрэх. Хэдэд босохоор төлөвлөсөн тэр цаг хүртлээ өдөр болгон минут минутаар ахиулах.

2. Эрт унтах
Магадгvй чи над шиг оройтож унтдаг нэгэн байж болно.
Өглөө эрт босох дадал сурч байх хугацаандаа орой унтдагаа үргэжлүүлэх юм бол чиний бие чинь дийлэхгүй, өдөржингөө мангуурч, нойр хүрч, ядрах учир бууж өгөх талтай.  Тиймээс хүссэн хүсээгүй хэдэн минутны өмнө сэрсэн яг тэр минутныхаа өмнө орондоо орж унтахыг оролд. Нойр чинь бүүр хүрэхгvй байвал орондоо ном уншаарай.

3. Сэрүүлэгтэй цагаа орноосоо хол тавь.
Сэрэнгүүтээ ШУУД босоод сэрүүлгээ унтраах.

4. Бүрэн гүйцэд сэрэх.
Сэрүүлгээ унтраангуутаа шууд О-ийн өрөө рүү орж нүүр гар, шүдээ угаах  эсвэл сайхан цоглог дуу тавьж өөрийгөө бүрэн сэргээх.

5. Нойр хүрч байна гэсэн бодол битгий бод.
Нойр хүрч байна, орондоо буцаад орох юмсан, ядарч байна, муу унтлаа, дэндvүү эрт юмаа гэх мэтийн бодол битгий бод. Ингэж бодоод байвал эрт босож сурахгүй. Түүний оронд эрт босох боломжийг өгсөнд, сайхан өглөөг өгч байгаад талархах.

6. Эрт босох болсон шалтгаанаа гаргах.
Эрт босох шалтгаан чинь юу вэ, яагаад эрт босох болов гэдэг шалтгаанаа гаргах. Мөн  эрт боссон тэр хугацаандаа юу хийх вэ гэдгээ мэдсэн байх нь маш чухал. Түүнийгээ хий! Үр дүнгээ хараад чамд улам их урам зориг өгч, амтанд нь орох болно. Эрт боссон тэр цагаа ашиглаж чадаагүй, ач тусыг нь мэдрээгүй бол эрт босох нь дэмий мэт санагдаж, бууж өгөх болно.

7. Эрт босох гайхамшгийг өөртөө мэдрүүлэх.
- Амттай өглөөний унд бэлтгэх
- Талархлын үгээ бичих
- Бясалгал хийх
- Ганцаардал цагийг гаргах
- Мандах нарыг харах
- Дасгал хийх
- Хүүхэдтэйгээ илүү цаг өнгөрөөх

- Өдрийнхөө төлөвлөгөөг гаргах зэрэг үйлдэл хийснээр чамд хэмжээлшгvй их хүч, энерги, баяр баясгаланг олж авах боломжийг өгдөг учир давуу талтай.

Хэрвээ энэ бүгдийг мөрдөж чадвал чи ЭРТЭЧ ХҮН болжээ!

Амжилт хүсье!


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 06 / 09
Захирал хариу хэлэлгүй, хэтэвчнээсээ 6000 доллар гаргаж залууд өгөөд “Ажил хийснийхэн төлөө энд байгаа хүмүүсд цалин өгдөг болохоос дэмий зогсож, сайхан харагдсаныхан төлөө биш! Наад 3 сарын цалингаа аваад эндээс яв, иргэж битгий ирээрэй” гэж хэлэв. Залуу эргэж ч харалгүй хурдан яваад өгөв. Энэхүү явдлыг ажиглаж байгаа хэдэн ажилчдаа хараад, захирал “Компанид байгаа бүх хүнд энэ асуудал хамаатай шүү” гэж нэлээн ууртай хэлэв.
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой. Хүн өдөр бүр өөрийн амьдрал, ажил, сургууль, хүнтэй харьцах харилцаандаа эерэг, сөрөг, тааламжтай, тааламжгүй хандлага гаргаж байдаг. Хандлага нь өдөр бүр хурдан өөрчлөгдөж хувирдаг зүйл биш. “Би ажилдаа дуртай” гэх нь уг хүний ажилдаа хандах хандлагыг илэрхийлнэ.
- 2016 / 06 / 07
Орчин үед зохион байгуулалтын болон байгууллагын удирдлагын хүрээнд өндөр мэргэшсэн ажилтнуудын эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн. Захиргаа, аж ахуйн салбарт, мөн санхүүгийн болон эдийн засгийн чухал асуудлыг шийдвэрлэхэд менежерүүд улам их нөлөөтэй болж бие дааж эхэлж байна. Жишээлбэл, хүний нөөцийн менежерийн ажил бол маш олон талтай, сайтар зохион байгуулагдсан байхыг шаарддаг.
- 2016 / 06 / 07
-2016 / 04 / 24
Статистикчдын тооцоолсноор өнөөдөр 17-20 мянган мэргэшил байгаа гэнэ. Энэ тоо өдөр тутам хэдэн арваараа өсдөг аж. Хүн төрлөхтөн урьд хэзээ ч байгаагүй олон салбарласан хөдөлмөрийн хуваарьт хуваагдсан нь өнөөгийн шинжлэх ухаан, технологийн хурдан өсөлтөөс болж буй хэрэг. Өдгөөгөөс 250 жилийн өмнө Адам Смит тооцолохдоо Англид зөвхөн зүү үйлдвэрлэхэд 18 мэргэжил ордог байжээ. Энэ бол үйлдвэржилтийн их хувьсгал дөнгөж эхэлж байх үе.
-2016 / 04 / 18
Сургуульд заадаггүй дараахь чадваруудыг яаж эзэмших вэ? Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагтай. Олон аргаар өөрийн ур чадвараа хөгжүүлж болно хамгийн гол нь та сэтгэл гаргах хэрэгтэй та өөрийн ур чадвараа хөгжүүлж дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчин болохын тулд яг одооноос эхлэхийг зөвлөж байна.
-2013 / 06 / 29
Аливаа баялаг бүтээгч, амар тайван аз жаргалын эх үндэс нь хүн өөрөө гэдгийг бид ухамсарлаад удаагүй байна. Хүн төрлөхтөн аз жаргалыг хайхдаа худалдаа, газар тариалан, дайн байлдаан, эв нэгдэл, үйлдвэрлэл, зар сурталчилгаа, мэдээлэл технологи гэх зэргээр санхүү, мөнгө төгрөг нь “Аз жаргал” гэж сэтгэдэг байсан бол өнөөдөр бид “Хүн өөрөө баялаг” гэдгийг мэдэрсэн юм.


HR Фото