Сургалт, хөгжил
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
MHRI - Гадаад сургалтын алба
- 2011 / 06 / 23
АНУ-ЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД СУРАЛЦАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР USAP –2012
Хөтөлбөрт оролцогчид 2012 оны 8-р сард АНУ-ын их дээд сургуульд элсэн тэтгэлгээр суралцахаар өргөдөл гаргах бөгөөд манай боловсролын зөвлөх ажилтнууд тодорхой хуваарийн дагуу АНУ-ын их дээд сургууль, коллежийн элсэлтийн өргөдлийн маягт бөглөх, АНУ-д суралцах мэргэжил, сургуулиа сонгох, ТОEFL, SAT элсэлтийн шалгалтанд бэлтгэх, тэтгэлэг хүсэх  маягт бөглөх талаар сар бүр сургалт, зөвлөгөө өгч ажиллах бөгөөд сургуульдаа тэнцсэн хүүхдүүдэд виз хүсэх болон АНУ-ын соёлын талаар баримжаа олгох сургалт явуулна. Эдгээр бүх сургалт, зөвлөгөө үнэ төлбөргүй бөгөөд оролцогчид манай мэдээллийн төвийyн Англи хэл дээрхи ном, сурах бичгийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.

Тэтгэлэг:
АНУ-ын их дээд сургуулиуд оролцогчийг сургуульдаа элсүүлэх, тэтгэлэг олгох болон тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо тухайн оролцогчийн ТОEFL, SAT шалгалтын дүн, өргөдлийн агуулга дээр үндэслэдэг. Олон орны чадварлаг хүүхдүүдтэй өрсөлддөг учраас сургуульд тэнцэхгүй тохиодол элбэг гардаг тул хүүхдүүд маш сайн бэлдэн өндөр оноо авч материалаа сайн бүрдүүлэх хэрэгтэй байдгийг анхаарна уу.

Тавигдах шаардлага:
•    11 жилийн сургалттай сургуулийн 10-р ангийн сурагч байх /2012 оны хавар сургуулиа төгсөх/
•    Сайнаас доошгүй дүнтэй байх (B/80/-аас дээш голч дүнтэй байх/
•    Англи хэлний өндөр мэдлэгтэй байх
/TOEFL PBT-550-аас доошгүй оноо авах чадвартай байх/
•    Сургалтын төлбөрөө өөрөө төлөх боломжгүй байх
•    Олон нийтийн  ажилд идэвхтэй оролцдог байх
•    Сар бүр Улаанбаатарт болох сургалтад ирж оролцох боломжтой байх

Бүрдүүлэх материал: /бүх материал Англи хэл дээр байна./
•    Өргөдлийн маягт
•    9-р ангийн бүтэн жилийн болон  10-р ангийн эхний хагас жилийн сурлагын дүн /сургуулийн тамга, гарын үсэгтэй байх/
•    Өргөдлийн маягтанд өгөгдсөн сэдвээр 2 зохион бичлэг бичих /үгийн тоо 300-500/
•    Ангийн эсвэл Англи хэлний багшийн тодорхойлох захидал /тусгай маягтын дагуу/
•    Эцэг эхийн ажлын болон цалингийн тодорхойлолт /монгол хэл дээр байж болно./
•    Гэр бүлиийн санхүүгийн мэдээлэл /тусгай маягтын дагуу/

дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.earcmn.org/index.php?option=com_content&task=view&id=128&Itemid=1 вэб хуудаснаас авна уу.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 03 / 31
БНСУ-н Сөүл хотод зохион байгуулагдах HRD CONFERENCE 2024 олон улсын арга хэмжээ | туршлага судлах тусгай хөтөлбөрт урьж байна.
USA | APCC (Asia Pacific Career Conference - Registration) Зөвхөн МХНИ-н гишүүд болон дэмжигчдийг Ази Номхон Далайн Ажил Мэргэжлийн Конференцид урьж байна.
- 2024 / 03 / 31
“БАЙГУУЛЛАГЫН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА БА САЙН ДУРЫН АЖИЛ” сэдэвт мэдлэг туршлага хуваалцах өдөрлөгт таныг хүрэлцэн ирэхийг урьж байна.
- 2024 / 03 / 31
-2023 / 07 / 02
БНСУ | СӨҮЛ Хотод 2023 оны 11 дүгээр сард зохион байгуулагдах GLOBAL HR FORUM 2023 - н Монгол Улсаас оролцох төлөөлөлөгчдийн АЛБАН ЁСНЫ БҮРТГЭЛ эхэллээ. Арга хэмжээнд оролцох болон бусад мэдээлэл авах бол энэхүү бүртгэлийн хуудасыг бүрэн бөглөж бидэнд илгээнэ үү!
-2022 / 12 / 22
Токиогийн Бизнес Боломж 2022 - 東京ビジネスチャンス - Хөгжлийн нууцаас суралцах хөтөлбөр Токио хотод амжилттай үргэлжилж байна.
-2022 / 11 / 05
Токиогийн Бизнес Боломж 2022 - "Хөгжлийн Нууцаас Суралцъя" туршлага судлах тусгай хөтөлбөрт хөгжлийн аялал 2022.12.12 - 15 хооронд Япон Улсад зохион байгуулагдана.
HR Фото