Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.73%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.09%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.73%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.45%
Гишүүдийн булан
- 2012 / 07 / 01
Халуунд ажлаа хэрхэн хийх вэ
Сүүлийн үед УБ хотод маань байнга л 30 хэм давсан халуун болж байгаа учраас эргэн тойрны хүмүүс маань халуунаас болж хэрхэн ажиллах сонирхолгүй болж байгаа тухайгаа ярилцах болсон учраас өөрийн хийсэн зарим нэг ажиглалтуудыг хуваалцахаар шийдлээ. Ер нь дэлхийн ихэнх улсуудаас олон зүйлээрээ манай улс ялгардаг л даа. Зарим нэг нь зөв байдаг ч зарим нэг нь үнэхээр гайхмаар тэнэг зүйлс ч байх нь элбэг. Гадны зарим нэг орнуудад ажлын цагийг нь өглөөний 5-6 ийн хооронд
эхлүүлээд үдээс хойш л тараачихдаг. Хамгийн том жишээ бол Хятад.

 Тэднийг хүний олноор хөгжөөд байна манайхан өөрсдийгөө хаацайлдаг. Тэд бол үнэхээр хөдөлмөрч хүмүүс шүү дээ. Бүх зүйлсийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцож зохицуулж байдаг. Өглөө эрт босч ажилдаа явахад ядаж л нарны илч тийм хүчтэй биш байх тул алхаад ирсэн ч биеийн тамираа давхар хийчихэж болж л байгаа байхгүй юу.

Манайд гэхдээ үүнийг нийтэд нь л хэвшүүлэхгүй бол бүтэхгүй л дээ. Гэхдээ таны одоо хийж буй ажил тань бусдаас хамааралгүй бол үүнийг нэг хэрэгжүүлээд үзээрэй. Бүтээмж тань ч өндөр гарах болно гэдэг итгэлтэй байна. Хамгийн гол зүйл бол ажилтан тань цагаа яаж өнгөрөөхөө мэдэхгүй хий хоосон оффисын зай бөглөж суух хэрэг байхгүй. Хийх ёстой ажлаа өглөө 6 с эхлээд 14 цаг гэхэд бүх зүйлээ дуусгачихдаг байхад л болоод явчихаж байгаам. Зуны дулаан цагт манайхан ихээр паариддаг. Тийм хүмүүст бол энэ зөвлөгөө лоолой л доо. Тэд юун өглөө босох, юун ажлын бүтээмж, тэр талаар ярих ч хэрэг байхгүй. Тэгээд маргааш нь муухай царайлаад өдрийн халуун нарнаар ажилдаа ирчихээд гадаа халуун байна гэж гомдоллоно. Европын зарим нэг орнуудад ч гэсэн 16 цагаас хойш ажилладаг хүн бараг олдохгүй байх. Гэхдээ дээр дурьдсанчлан энэ нь мэдээж таны ажлын онцлогоос хамаарна. Сайтдаа өмнө нь бичиж байсан дуг хийлтийг хэрэгжүүлээд, өглөө эрт босоод, ажиллаж байхдаа алчуур норгоод хүзүүгээрээ ороож суувал таны ажлын бүтээмж, дур хүсэл сэргэнэ гэдэгт итгэлтэй байна. Ажилд тань амжилт хүсье.

www.hantulga.com

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
- 2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #420 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/19-03/08) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/04_240308
- 2024 / 03 / 07
-2024 / 02 / 21
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #419 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2023/01/22-02/16) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/01_240216
-2024 / 02 / 21
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #418 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/01/15-02/02) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/01_240202
-2024 / 02 / 13
Эрхэм харилцагч, төгсөгч, хамтрагч танд төрсөн өдрийн өдрийн мэнд хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
HR Фото