HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.50%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.67%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.50%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.33%
HRM-Хөдөлмөрийн эрх зүй
- 2011 / 06 / 30
Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцийн 111 дүгээр зөвлөмж

Гишүүн улс бүр дараахь заалтыг хэрэглэхийг Бага Хурлаас санал болгож байна:

I. Тодорхойлолт

1.(1) Энэхүү зөвлөмжийн зорилгоор “алагчилах” гэсэн нэр томьёо нь:

(а) арьс үндэс, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үндэс угсаа буюу нийгмийн гаралд үндэслэн ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг үгүйсгэх, эсхүл зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдэл;

(b) ажил олгогч, ажилчдыг төлөөлөх байгууллага буй тохиолдолд тус байгууллагууд болон холбогдох бусад байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр гишүүн улсад тогтоосон ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг үгүйсгэх буюу зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох бусад үйлдэл.

(2) Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэсэн ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг “алагчилах” хэмээх ойлголтод хамааруулахгүй.

(3) Энэхүү зөвлөмжийн зорилгоор “ажил мэргэжил”, “хөдөлмөр эрхлэлт” гэсэн нэр томьёо нь мэргэжлийн сургалт, тодорхой ажлын байр, ажлаар хангагдах боломж, хийж гүйцэтгэх ажлын нөхцлийн асуудлыг хамаарна.

II. Бодлого боловсруулах болон түүнийг хэрэглэх

2. Гишүүн улс бүр ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтэд алагчилахаас урьдчилан сэргийлэх үндэсний бодлогыг боловсруулна. Энэхүү бодлого нь хууль тогтоомж болон ажил олгогч, ажилчдыг төлөөлөх байгууллагын хооронд байгуулсан хамтын хэлэлцээр, эсхүл үндэсний нөхцөл, практикт тохирох бусад аргаар хэрэгжих бөгөөд түүнд дараахь зарчмыг тусгасан байвал зохино:

(а) ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтэд тэгш боломж, хандлагыг дэмжихийг нийтийг хамарсан асуудал болгох;

(b) хүн бүрт дараахь зүйлийн хувьд тэгш эрх, хандлага олгож, алагчилахгүй байх:

(i) мэргэжлийн чиг баримжаа болон ажлын байрны үйлчилгээ үзүүлэх;

(ii) тухайн сургалт, ажилд хувь хүн тохирох эсэхэд үндэслэн сонголтынх нь дагуу ажил олгож, сургалтад хамруулах;

(iii) хувь хүний зан, туршлага, чадвар болон зүтгэлээс шалтгаалан албан тушаал дэвшүүлэх;

(iv) ажлаас хугацаанаас өмнө халахгүй байх баталгаагаар хангах;

(v) адил хөдөлмөрт тэгш шан хөлс олгох;

(vi) ажлын цаг, амралтын цаг, жил тутмын цалинтай амралт, ажил мэргэжлийн аюулгүй байдал болон эрүүл мэндийн арга хэмжээ, түүнчлэн хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор авахаар заасан бусад нийгмийн халамжийн арга хэмжээ, урамшуулал, тэтгэмжийг оролцуулан хөдөлмөрлөх нөхцлөөр хангах;

(c) засгийн газрын байгууллагууд бүх үйл ажиллагаандаа хөдөлмөр эрхлэлтэд алагчилахгүй байх бодлогыг баримтална.

(d) ажил олгогч аливаа хүнийг ажилд авах, сургалтад хамруулах, албан тушаал дэвшүүлэх болон ажлын байрыг хадгалах, эсхүл ажлын нөхцлийг тодорхойлохдоо алагчилах аливаа үйлдлийг гаргахгүй буюу дэмжихгүй бөгөөд энэхүү зарчмыг хэрэгжүүлэхэд аливаа хүн, байгууллага ажил олгогчтой хамтран шууд болон шууд бусаар саад учруулах, эсхүл зөрчиж болохгүй.

(e) хамтын хэлэлцээ болон аж үйлдвэрийн харилцаанд талууд ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтэд тэгш эрх, хандлагатай байх зарчмыг хүндэтгэх бөгөөд хамтын хэлэлцээрт ажилд орох, сургалтад хамрагдах, албан тушаал дэвших болон ажлын байрыг хадгалах, эсхүл ажлын нөхцлийн хувьд алагчилах шинж бүхий заалт оруулахгүй байхыг хангана.

(f) ажил олгогч болон ажилчдын байгууллага нь ажилд авах, гишүүнчлэлийг хадгалах болон байгууллагын үйл ажиллагаанд оролцох асуудал дээр ялгавартай хандах аливаа үйл ажиллагааг явуулахгүй байна.

3. Гишүүн улс бүр:

(а) алагчилахгүй байх зарчмыг:

(i) төрийн байгууллагын шууд хяналтад байх ажлын хувьд;

(ii) төрийн байгууллагын удирдлагад буй мэргэжлийн чиг баримжаа, сургалт болон ажлын байрны үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагаанд хэрэглэхийг хангах;

(b) бусад ажил болон мэргэжлийн чиг баримжаа, мэргэжлийн сургалт болон ажлын байрны үйлчилгээний тухайд хэрэгжих боломжтой болон шаардлагатай үед дараахь аргаар тэдгээрийн хэрэгжилтийг дэмжих:

(i) дээрх зарчмын хэрэгжилтийг хангах үүднээс төрийн өмчит, эсхүл төрийн хяналтад буй улс, хөдөө болон орон нутгийн төрийн байгууллага, эсхүл агентлаг, үйлдвэрлэл, аж үйлдвэрийн газрыг хөхиүлэн дэмжих;

(ii) дээрх зарчмыг хэрэгжүүлж байгаагаас шалтгаалан төрийн сангаас төсөв олгох гэрээ байгуулахыг зөвшөөрөх;

(iii) дээрх зарчмыг хэрэгжүүлж байгаагаас шалтгаалан сургалтын байгууллагад тэтгэмж, хөдөлмөр эрхлэлтийн хувийн алба, эсхүл мэргэжлийн чиг баримжаа өгдөг байгууллагад тусгай зөвшөөрөл олгох.

4. Бодлогын хэрэгжилтийг улсын болон хувийн хэвшлийн хөдөлмөр эрхлэлтийн салбарт дэмжих зорилгоор ажил олгогч болон ажилчдыг төлөөлөх байгууллага байгаа бол тэдгээрийн болон бусад сонирхсон байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн зөвлөгөө өгөх хороодын тусламжийг зохих тохиолдолд авах агентлагыг байгуулах бөгөөд энэхүү агентлаг нь, тухайлбал:

(а) алагчилахгүй байх зарчмыг нийтийн зүгээс ойлгож, хүлээн авахыг дэмжихэд хэрэгжихүйц арга хэмжээг авах;

(b) бодлого хэрэгжихгүй байгаа тухай гомдлыг хүлээж авах, шалгах болон судлах, шаардлагатай тохиолдолд зөвшилцөх замаар тус бодлоготой нийцэхгүй байгаа аливаа практикийг засах;

(c) зөвшилцлийн замаар үр дүнтэй шийдвэрлэж чадахгүй байгаа аливаа гомдлыг дахин хянаж, алагчилах практикийн илрэлийг засах аргын талаар үзэл бодлоо илэрхийлж, шийдвэр гаргана.

5. Гишүүн улс бүр дээрх бодлогод үл нийцэх аливаа хуульчилсан заалтыг хүчингүй болгох, ийм төрлийн захиргааны зааварчилгаа, дадлыг өөрчлөнө.

6. Бодлогыг хэрэгжүүлэх нь нас, хүйс, хөдөлмөрийн чадваргүй байдал болон гэр бүлийн үүрэг хариуцлага, эсхүл нийгэм, соёлын байдлаас шалтгаалан онцгойлон хамгаалуулах, халамжлуулах хүмүүсийн хэрэгцээг хангах зорилгоор авч буй аливаа тусгай арга хэмжээнд сөргөөр нөлөөлөхгүй.

7. Үндэсний аюулгүй байдалд харшлах үйл ажиллагаа явуулж байна гэсэн үндэслэлээр сэжиглэгдсэн буюу энэ нь нотлогдсон этгээдийн эсрэг чиглэсэн аливаа арга хэмжээг уг этгээдийг үндэсний нөхцөл байдалд нийцүүлэн байгуулсан эрх бүхий байгууллагад хандах эрхээр хангасан тохиолдолд алагчилсан хэмээн үзэхгүй.

8. Гадаадаас шилжин суурьшсан ажилчин болон түүний гэр бүлийн гишүүдэд тэгш хандах талаар Хөдөлмөр эрхлэх зорилгоор дүрвэгсдийн тухай 1949 оны Конвенц (хянаж өөрчилсөн), хөдөлмөр эрхлэлтийн хязгаарлалтын талаар Хөдөлмөр эрхлэх зорилгоор дүрвэгсдийн тухай 1949 оны Зөвлөмжийн (хянаж өөрчилсөн) заалтыг тус тус харгалзан үзнэ.

9. Эрх бүхий байгууллагууд, ажил олгогч болон ажилчдыг төлөөлөх байгууллагууд болон зохих байгууллагууд алагчлахгүй байх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс тухайн улсын нөхцөл байдалд шаардлагатай цаашдын арга хэмжээг авах талаар байнга хамтран ажиллана.

III. Салбар бүрт авч буй алагчилах үзлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг уялдуулах

10. Ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтэд алагчилах үзэлтэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага салбар бүрт авч буй арга хэмжээг уялдуулах үүднээс бусад салбарт алагчилах үзэлтэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагатай нягт хамтран ажиллана.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 02 / 08
Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.
Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тогтоох загварыг доор үзүүлэв. Ямар нэг хүчин зүйлийг харгалзан амралтын хугацааг уртасгах нь зүйтэй гэж үзвэл түүндээ нийцүүлэн амралтын хугацааг тогтоох аргачлалыг өөрчилж болно. Гэхдээ уг аргачлал нь ялгаварлан үзсэн бус ажилтан бүрийн амралтыг тооцох нийтлэг аргачлал байна. Хэрэв энэ бодлогод томоохон өөрчлөлт хийх шаардлагтай бол хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.
- 2020 / 02 / 16
Баярын өдрүүдэд ажилтныг амраах тухай компанийн журмын загвар. Баярын өдрүүдэд ажилтан цалинтай амарч, уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нийтлэг журам байдаг. Доор дурдсан журамд Чөлөөт Баяр буюу жилд 2 өдөр нэмж амраах боломж олгох талаар санал болгосон. Хэрэв та Чөлөөт Баяр олгохыг хүсэхгүй бол уг заалтыг хасна. Хэрэв та доор дурдсан журмаас өөр журам боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй. Ажил олгогч нарын ирүүлсэн нийтлэг баярын жагсаалтыг мөн багтаасан.
- 2020 / 02 / 14
-2020 / 02 / 14
Хэрэв Талуудын гүйцэтгэсэн ажлын хэмжээ өөрчлөгдвөл, гэрээний энэ хэсэгт зохих өөрчлөлт оруулж, түүнд нийцүүлэн хамтын үйл ажиллагаа дахь өөрийн ногдох хэсгийг нарийвчлан тодорхойлно Уг мэдээлэлд зөвхөн МХНИ гишүүд болон HR Plus картын хэрэглэгч л нэвтрэх боломжтойг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-1075, 8000-1075, 90001075 дугаараас лавлана уу.
-2020 / 02 / 10
Хөдөлмөрийн гэрээг заавал байгуулах ёстой юу? Хариулт: “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж хуульчилсан баигаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд шийтгэвэр оногдуулж, хариуцлага тооцохоор хуулинд заасан ...
-2016 / 04 / 20
Ажил эрхэлтийг зогсоох нь ажил олгогч болон менежерийн хувьд шийдвэрлэхэд төвөгтэй асуудлуудын нэг бөгөөд энэ нь бизнесийн чухал хэсгийн нэг юм. Хэрэв ажил олгогч энэ асуудалд анхааралтай хандахгүй бол ажлаас халах процессын явцад гаргасан алдаанууд тань хуулийн байгууллагын өмнө таны эсрэг зэвсэг болно.
HR Фото