МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.32%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.53%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.35%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.73%
HRM-Хөдөлмөрийн эрх зүй
- 2011 / 07 / 04
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай
Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэгэмжийн тухай хууль”-аар зохьцуулах бөгөөд дор дурдсан цэргийн албан хаагч авах эрхтэй.
1)    Зэвсэгт хүчний жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч,байлдагч
2)    Хилийн цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч,байлдагч
3)    Дотоодын  цэргийн жинхэнэ офицер, ахлагч, түрүүч,байлдагч
4)    Тагнуулын байгууллагын генерал, офицер, ахлагч,
5)    Цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч,байлдагч
6)    Дайчилгааны  сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн
7)    Гал түймэртэй тэмцэх байгууллагын албан хаагч
Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлсөнд дараах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг оруулан тооцно. Үүнд:
a)    Төрийн албаны тухай хуулийн 28,2,3-т заасан цалин хөлс болон бусад хууль тогтоомжийн дагуу олгогдох нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал
b)    Цэргийн байгууллагаас цэргийн албан хаагчид олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого
c)    Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д, 5 хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан сарын тоонд тус тус хувааж тодорхойлно. Нэг удаагийн тэтгэмж олгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг “С” хэсэгт заасны дагуу тодорхойлно. Цэргийн албан хаагчийн алба хааж байсан анги, салбарын холбогдох албан тушаалтан нь цэргийн албан хаагчийн цалин хөлсийг үнэн зөв тодорхойлох үүрэгтэй.
Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх
Зэвсэгт хүчин,  хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, гал, хорих байгууллагад 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй, 20-иос доошгүй жил алба хаасан эмэгтэй, байлдааны нийсдэг тэрэгний  нисгэгчээр 23-аас доошгүй жил, байлдааны тийрэлтэт сөнөөгч онгоцны жинхэнэ нисгэгчээр 20-оос доошгүй жил алба хаасан генерал, офицер, ахлагч, байлдагч нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Дээр заасан хугацааг хангаагүй болон 10-аас доошгүй жил цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагад  алба хаасан цэргийн албан хаагч дор  дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.
a)    Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр
b)    Биеийн эрүүл мэндээр
c)    Цэргийн алба хаах нас хэтэрсний улмаас

Цэргийн алба хаасны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл

•    Цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин хөлсний 80 хувиар тогтооно. /2009 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “ Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 60 хувийг 80 хувь болгож нэмсэн./
•    Цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээ нь засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна.
•    Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн дааатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас1,5 хувиар бодож, нэмэгдэл олгоно. /Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулахдаа  1,0 хувийг 1,5 хувь болгож нэмсэн./
•   
Тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох

Дор дурдсан  тохиолдолд цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно.
1)    Авч байгаа тэтгэврийг ньтогтооход баримталсан:
  •     Шимтгэл төлсөн хугацаа өөрчлөгдөх үндэслэлтэй болсон ньтогтоогдож, тэтгэвэр авагч өөрөө хүсэлтээ гаргасан бол
  •     Хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож, тэтгэвэр авагч өөрөө хүсэлт гаргасан бол
  •     Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөрчлөгдсөн бол
  •     Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо өөрчлөгдсөн бол
  •     Тэтгэвэр  тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч өөрөө хүсэлтээ гаргасан бол Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-наас өмнө авсан бол мөн сарын 01-ний өдрөөс, тухайн сарын 15-ны өдрөөс хойш авсан бол дараа сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно.
Тэтгэвэр авагч нь тэтгэвэр тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний өөрчлөлтийн талаар нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр нь мэдэгдэх үүрэгтэй. Тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно. Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан, тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг “нийгмийн даатгалын үндэсний зөвлөл”-ийн саналыг үндэслэн засгийн газар тогтооно.

Мэдээллийг бэлтгэсэн: Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл,
арга зүй хариуцсан мэргэжилтэн, нийгмийн даатгалын улсын байцаагч И.ГОНЧИГ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 04 / 20
Ажил эрхэлтийг зогсоох нь ажил олгогч болон менежерийн хувьд шийдвэрлэхэд төвөгтэй асуудлуудын нэг бөгөөд энэ нь бизнесийн чухал хэсгийн нэг юм. Хэрэв ажил олгогч энэ асуудалд анхааралтай хандахгүй бол ажлаас халах процессын явцад гаргасан алдаанууд тань хуулийн байгууллагын өмнө таны эсрэг зэвсэг болно.
Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.
- 2016 / 04 / 15

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр  Улаанбаатар хот
НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ
НЭГДYГЭЭР БYЛЭГ. Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
- 2012 / 03 / 10
-2011 / 11 / 28
Гэрээгээр олгосон хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого, Тогтмол бус үйл ажиллагааны орлогод хувь хүний орлогын албан татварын жилийн 84000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх үү?   
Хувь хүний орлогын албан татварын хуулийн 24.1-т заасан хөнгөлөлтийг зөвхөн тус хуулийн 11.1.1-11.1.6-д заасан орлогод үзүүлнэ гэж заасан.
-2011 / 09 / 16
Нийтээр амрах баярын өдөр ажилласны болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны, илvv цагаар ажилласны нэмэгдлийн доод хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон байдаг. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтанг нөхөн амруулаагvй бол дундаж цалин хөлсийг 2,0 дахин, илvv цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтанг нөхөн амруулаагvй бол тvvнд 1,5 дахин, тvvнээс дээш хэмжээгээр нэмэгдvvлсэн цалин хөлс олгох ёстой. Хуулиар доод хэмжээг нь тогтоосон нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр нэмэгдvvлэн олгож болно. Харин хуульд заасан хэмжээнээс доогуур хэмжээгээр тогтоож болохгvй.
-2011 / 06 / 30
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий бага хурал нь, Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1958 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Женев хотноо зарлан хуралдуулсан дөчин хоёр дугаар чуулганаараа, Чуулганы хэлэлцэх асуудлын дөрөв дэх зүйл болох ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтэд алагчилахгүй байхтай холбоотой тодорхой саналыг батлахаар шийдвэрлэж, эдгээр саналыг Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай 1958 оны Конвенцийн нэмэлт болгон зөвлөмжийн хэлбэрээр батлахаар тогтож, нэг мянга есөн зуун тавин найман оны зургаадугаар сарын хорин тавны энэ өдөр доорхи зөвлөмжийг Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай 1958 оны зөвлөмж хэмээн нэрлэхээр тохиролцон батлав.
HR Фото