МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
21.85%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
29.44%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.87%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.80%
HRM- Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт
- 2011 / 07 / 03
Байгууллагын хүний нөөц бүрдүүлэлт

 Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.

 Хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа нь нийгмийн халамж болон хөдөлмөрийн хууль болон бусад хуулийн зохицуулалттай тохирч байх, тэдгээрийг даган мөрдөхөд чиглэсэн байвал зохино. Ингэхлээр бүрдүүлэлт нь хуулийн дагуу зөв цагт нь зөв байранд нь зөв хүмүүсийг олж авахаД ашиглагддаг хүний нөөцийн менежментийн нэг чухал чиг үүрэг юм. Бүрдүүлэлтийн үндсэн зорилго бол чадварлаг мэргэшсэн ажил горилогчдыг байгууллагынхаа нэрийн өмнөөс олж цуглуулж өөртөө татах явдал байдаг.

 Хүний нөөцийг бүрдүүлэх үйл явц бол шинээр хүн ажилд авах хамгийн анхны алхам юм. Энэ үйл явц нь гадаад, дотоод эх үүсвэрээс ажилд орохыг хүсэгчдийг цуглуулах, бүртгэх, өргөдөл бөглүүлэх, судлах зэрэг үйл ажиллагааг багтаадаг. Харин сонголт нь бүрдүүлэлтийн дараагийн алхам бөгөөд орохыг хүсэгчдээс тухайн ажлын байрны шаардлагьгг хангах мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай хүмүүсийг шалгаруулж авах, нэлээд хариуцлагатай ажил байдаг.

 Байгууллагын хэрэгцээт ажил, мэргэжлийн төрөлд гадаад орчинд гарч буй өөрчлөлтүүд ихээхэн нөлөөлдөг. Тухайлбал, дэлхийн улс оронд, тэр тусмаа орчин цагийн Монгол оронд компьютерийн нарийн мэдлэг, чадвар бүхий мэргэжилтнүүд байгууллага бүхэнд хэрэгцээтэй болж байна. Үүнээс гадна суудлын автомашины болон гар утасны засварын ажилтнууд ч өргөн хэрэгцээтэй байгааг орчны өөрчлөлттэй холбон тайлбарлаж болох юм. Мөн түүнчлэн дээр өгүүлснээр хуулийн зохицуулалтууд чухал нөлөөлөгч хүчин зүйлийн нэг мөн.

Хүний нөөцийн бүрдүүлэлт хүний нөөцийн менежментийн бүхий л аспектуудтай холбоотой ба хамгийн чухал гурван зүйлийн уялдаа холбоог тайлбарлая.

1.       Хүний нөөцийн төлөвлөлт.

Стратегийн бүрдүүлэлтийн хөтөлбөр хийхэд өргөтгөсөн төлөвлөлт шаардлагатай болдог. Бүрдүүлэлтийн хөтөлбөр нь байгууллагын төлөвлөлтийн гурван бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хийгддэг: 

1)     
байгууллагын зорилго, ирээдүйд үйлдвэрлэн гаргах бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ, хөгжлийн төвшин, бүтэц, байршил зэргийг тодорхойлдог стратегийн бизнес төлөвлөлт,

2)     
төрөл бүрийн төвшинд юу хийгдсэн байх ёстойг онцгойлон зааж өгдөг ажил үүргийн төлөвлөлт, 3) байгууллагын шаардлагатай байгаа болон ирээдүйд шаардагдах ажлын төрлүүд, түүнд тохирох ажил горилогчдод тавигдах мэдлэг, ур чадвар, чадавх зэргийг тодорхойлж өгдөг.

Төлөвлөлтийн энэ гурван бүрэлдэхүүн хэсгүүд нь хоорондоо харилцан холбоотой ба хичнээн хүн ажилд авах, түүний тулд хэдэн хүн цуглуулсан байх ёстойг тодорхойлоход зайлшгүй шаардлагатай байдаг.

2.       Ажлын шинжилгээ.

Ажлын шинжилгээ нь хүний нөөцийн бүрдүүлэлтэд бас чухал байдаг, учир нь байгууллагын хэрэгцээт ажил, тухайн албан тушаалд шаардагдах мэргэжлийн мэдлэг, ур чадвар, чадавхийг нарийн тодорхойлоход тусалдаг.

Дотоод болон гадаад бурдүүлэлтийн аль ч тохиолдолд тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага, цалингийн зэрэглэл зэргийг маш тодорхой болгосны дараа энэ тухай мэдээллийг тарааж эхлэх нь зүйтэй юм.

 Томоохон байгууллагуудад, энэ мэдээлэл нь маш түргэн тархаж, бүрдүүлэлтэд зарцуулах хөрөнгө, цагийг хэмнэх боломжтой болгох тохиолдол цөөнгүй байдаг.

 3.      Сургалт ба хөгжил.

Хэрвээ бүрдүүлэлтийн үйл ажиллагаанууд нь өндөр мэргэшсэн ажил горилогчдыг цуглуулж чадсан тохиолдолд ажиллагчдын сургалтын хэрэгцээ бага байж болох талтай. Харин орчин үеийн зарим байгууллагуудад, эсрэгээр, огт мэргэжилгүй хүмүүсийг цуглуулан тэдэнд өөрийн хөтөлбөрийн дагуу сургалтыг явуулсаны дараагаар сонголт хийх явдал байдаг. Энэ нь олон газар ажиллаж янз бүрийн ур чадвар олж эзэмшсэн ажилчдыг өөрийн технологи, стандартад нийцүүлэхээс илүү бага цаг хугацаа, зардалтай байдаг байж ч болох юм.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 06 / 17
Зан төлөв - энэ бол хувь хүний бодит, тогтвортой сэтгэц зүйн үзэгдлийн нийлбэр цогц бөгөөд тухайн хүний хүрээлэн буй орчинд хандах хандлага, биеэ авч явах байдлаар илэрнэ. Грек хэлнээс орчуулахад " зан төлөв " гэдэг нь онцлог шинж гэсэн утгыг илэрхийлнэ.
Өргөдөл гаргагчийг ярицлагад ирэхэд нөхөрсөг, ажил хэргийн уур амьсгалтай хүлээж авна. Хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа хэлж, ярилцлагад зориулж ямар ч саадгүйгээр ярилцлага хийх цаг гаргаснаа хэлнэ. Хэрэв танд хэцүү биш бөгөөд ялгаварлан үзсэнд тооцогдож болох хувийн асуудлыг асуухгүй байж чадна гэж байгаа бол тухайн хүний сонирхол, хобби гэх зэргээр ярилцлагаа эхэлж болно.
- 2016 / 06 / 10
Сонголтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг . Бүрдүүлэлтийн үйл ажиллагаа нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2016 / 06 / 09
-2016 / 06 / 09
Хүмүүс дуртай ажлаа сайн хийдэг. Та менежер хүнийхээ хувьд хүмүүсийг яаж удирдах талдээр анхаарах ёстой. Та ажилчидадаа алхам бүрийг нь зааж, хийх үйлдэлд нь хязгаарлалт тавиад байхын оронд тэдэнд ажилдаа шийдвэр гаргаж, ажлаа өөрөө мэдэж хийх мэдлийг олгох юм бол тэд өөрт таарах тааламжтай байдлаар ажлаа сайн хийх болно. Үүний үр дүнд ажлын бүтээмж ч өндөр байж, ажилтан тань хүртэл сэтгэл хангалуун үлдэнэ.
-2016 / 04 / 23
Ажилд авах ярилцлаганд орохдоо бид хамгийн сайн талуудаа үзүүлэхийг хичээдэг. Хэдийгээр та ярилцагчтайгаа байхдаа чөлөөтэй байж, яриа үүсгэх тал дээр асуудалгүй байж болох ч зарим зүйлийг хэлэлгүй үлдээсэн нь дээр байдаг. Танд ярилцлагын үеэр хэлж болохгүй 7 зүйлийн тухай хүргэж байна.
-2016 / 04 / 15
Ажил хайж байгаа хүн ажлын ярилцлагад уригдана гэдэг нь ажилд орох хичээл зүтгэл нь амжилттай явагдаж байгааг илэрхийлж байгаа боловч өөрийгөө ажилд орох олон үе шатуудын зөвхөн нэг шатанд нь явж байгаа гэдгээ байнга санах хэрэгтэй. Үнэндээ, ажлын ярилцлага нь сонгон шалгаруулалтын нэг хэсэг боловч өөрөө маш олон үе шаттай процесс юм. Процесс гэдгийг нь тодруулбал, ярилцлагын үе шат маань яг тэд байх ёстой гэж хуульчлагдаагүй учраас ажил горилогч тухайн орохыг хүсэж буй ажлын байрны онцлогоос шалтгаалж хоероос дөрвөн үе шаттай ажлын ярилцлагад орох тохиолдол бий.
HR Фото