Зөвлөх үйлчилгээ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
Manpower.mn
- 2011 / 07 / 09
БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
1.СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

Бүртгэл явагдах хугацаа: 2011 оны 7 дугаар сарын 26,27,28-ны өдрүүдэд (3 өдөр)                                                                                                
Бүртгэх цаг: 09:00-13:00, 14:00-18:00 (ажлын цагаар)                                  
Бүртгэх газар: Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд (Байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай)

Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:
-Бүртгэлийн маягт (бүртгэх газраас олгоно)
Бүртгүүлэгчид тодорхой дугаар бүхий нэг л бүртгэлийн маягт олгогдох ба буруу бичсэн тохиолдолд цайруулагч тууз ашиглан засварыг хийнэ.
Бүртгэлийн маягт дахин олгогдохгүй болно.
Бүртгэлийн маягт дээр овог нэрийг англи хэл дээр зөв гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх шаардлагатай. Зөрсөн тохиолдолд БНСУ-ын хууль зүйн яам, Солонгосын Хүний нөөц, хөгжлийн алба нь БНСУ-д нэвтрүүлэхээс татгалздаг болохыг анхаарна уу.
-Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, хуулбарын хамт
Гадаад паспорт, гадаад паспортгүй бол иргэний үнэмлэхээр бүртгэнэ.
Иргэний үнэмлэхээр бүртгүүлж байгаа тохиолдолд овог нэрийг англи хэл дээр бичсэн бичилтийг хавсаргасан байх шаардлагатай. (Гадаад паспорт дээр бичигдэх хэлбэрээр)
-3,5 х 4,5 см хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)
Фото зургийг фотошоп зэрэг тусгай программ ашиглан засвар хийж болохгүй, гадаад паспортны зурагнаас зөрүүгүй байвал зохино.
-Шалгалтын хураамж төлсөн баримт
Шалгалтын хураамж: 30.000  төгрөг
Шалгалтын хураамжийг Хадгаламж банкны 10210022222 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авч ирнэ. (Баримтын эх хувийг авчрах ба хуулбарыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу)
Хүлээн авагч байгууллага: ХХҮГ
Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгэл явагдах хугацаанд бүртгүүлэхээс татгалзах, бүртгэлд хамрагдаж чадаагүй тохиолдолд шалгалтын хураамжийг бүрэн буцаан авч болно. (Гэхдээ нөхөн бүртгэхгүй болно)

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага: 18-39 настай байх (1971 оны 9-р сарын 05-аас 1993 оны 9-р сарын 4-ний өдрийн хооронд төрсөн байх)
Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

2.СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ
     
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах өдөр, хугацаа:
Улаанбаатар хотод 2011 оны 9 дүгээр сарын 3, 4-ний өдөр зохион байгуулна. (10:30-11:40 цагт 1-р ээлж, 15:00-16:10 цагт 2-р ээлж)
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх өдөр, цаг, газрыг бүртгүүлэгч тус бүрээр 2011 оны 8 дугаар сарын 18 өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зарлалын самбар болонwww.hh.gov.mn , Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn вебсайтаар дамжуулан зарлан мэдээлнэ.
Бүх шалгуулагч заасан хугацаанд (1-р ээлж 09:30, 2-р ээлж 14:00 цагт), заасан шалгалтын газар, өрөөнд бэлэн байх ёстой.

Шалгалтанд ороход шаардагдах баримт бичиг, зүйлс:
Шалгалтанд орох хуудас (бүртгүүлсэн өдөр бүртгэсэн газраас олгоно)
Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх
Шалгуулагчийн гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх нь бүртгүүлэх үедээ хуулбарыг нь өгсөн гадаад паспорт буюу иргэний үнэмлэхтэй адил байх ёстой
Хар өнгийн тосон болон үзгэн бал
Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхээ авчраагүй бүртгүүлэгчийг шалгалтанд оруулахгүй.

Шалгалтын бүтэц:

Асуултын бүтэц
Асуултын тоо
 Нийт оноо
 Хугацаа
 Сонсох  25  100  30 минут
 Унших  25  100  40 минут
 Нийт  50 200
 70 минут


Сонсох болон унших шалгалтын хооронд завсарлага байхгүй, шууд үргэлжлэн явагдана.

Шалгалт авах, дүнг зарлах:
Шалгалт авах, дүнг гаргах ажлыг солонгосын талаас томилогдсон шалгалтын комисс гүйцэтгэнэ. 80-аас дээш  оноо авсан шалгуулагчдаас хамгийн өндөр онооны дүнгээр нь байр эзлүүлэн жагсааж, эхний 3000 /гурван мянга/ шалгуулагчийг тэнцүүлнэ. Хамгийн дээд оноо 200 байна. Энэ онд зөвхөн үйлдвэрийн салбарт ажилчин авах захиалга ирсэн болно.

Шалгалтын дүнг 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зарлалын самбар болон www.hh.gov.mn вебсайт, Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтголцооны  http://www.eps.go.kr, Монгол улс дахь БНСУ-ын Хүний нөөц, хөгжлийн хэрэг эрхлэх газрын  http://www.hrdkorea.or.kr зэрэг вебсайтуудаар дамжуулан зарлан мэдээлнэ.

Шалгалтанд тэнцэгсдэд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн батламж бичгийг дүнг зарласны дараа 2011 оны 09 сарын 30-ны өдрөөс хойш  Хөдөлмөрийн төв бирж  дээр олгоно.

Шалгалтанд тэнцэгсдийн шалгалтын онооны хүчинтэй хугацаа шалгалтын дүнг зарласанаас хойш 2 жил буюу 2011 оны 9-р сарын 19-нөөс 2013 оны 9-р сарын 18-ний өдөр хүртэл хүчинтэй байна.

Анхаарах зүйлс:
Дээр зааснаас өөр бал, харандаа зэргээр шалгалтын хариултын хуудсыг бөглөсөн, засвар хийсэн, цайруулах туузаар болон штрихээр зассан тохиолдолд хариултыг буруу гэж тооцно.

Шалгуулагчдад зөвхөн нэг л удаа шалгалтын хариултын хуудас олгогдох бөгөөд засвар хийх, дахин олгох боломжгүй.

Шалгалтын өдөр шалгуулагч гар утас, хуурцагт тоглуулагч, PDA8, MP3 тоглуулагч, электрон толь болон бусад шалгалтыг хуурамчаар өгөхөд ашиглаж болзошгүй электрон хэрэгсэл авч орохыг хатуу хориглоно.

Дээр дурьдсан эд зүйлсийг авч орсон болон шалгалтыг өгөх явцдаа шударга бусаар хариултыг бөглөхийг оролдох, хууран мэхлэх оролдлого хийх тохиолдолд тухайн шалгалтыг хүчингүйд тооцон дахин шалгалт өгөх эрхийг 2 жилээр хязгаарлах арга хэмжээ авна.

"Бүртгүүлж өгнө, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд оруулж тэнцүүлж өгнө" гэсэн хувь хунд хууран мэхлэгдэж, өөрийгөө хохироохгүй байхыг анхааруулж байна.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцэх нь Солонгост ажиллах баталгаа болохгүй. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдийн дараагийн шалгуур нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ байдаг. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн ч эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй /Элэгний В,С вирус, ДОХ, тэмбүү, сүрьеэ/ бол таны нэр БНСУ-ын хөдөлмөрийн биржид байршихгүйгээс гадна шалгалтын болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээний хураамж буцаан олгогдохгүй болно.

БНСУ-ын хөдөлмөрийн биржид нэрээ байршуулснаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах баталгаа болохгүй бөгөөд зөвхөн солонгосын ажил олгогч таныг сонгосон тохиолдолд хөдөлмөрлөх эрх үүснэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7012-1285 утас болон www.hudulmur.mn, www.monkor.net вэбсайтаас авч болно. Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, “Номун хотхон” 39-р байр (Орос 3-р сургуулийн зүүн талд шинээр баригдсан 13 давхар ногоон саарал байрны хойшоо харсан орц)

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР, ХӨДӨЛМӨРИЙН ТӨВ БИРЖ


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2021 / 08 / 24
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нээлттэй ажлын байр зарлаж байна.
Дэмжигч болон гишүүн байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлтийн мэдээллийг ТӨЛБӨРГҮЙ нийтлэнэ, ТҮГЭЭНЭ.
- 2021 / 07 / 26
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Компанийн хүний нөөцийн болон албан хэрэг хөтлөлтийн хариуцах
- 2021 / 07 / 24
-2021 / 07 / 21
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хүний нөөцийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх, хянах, сайжруулах, байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх
-2021 / 07 / 21
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Бараа бүтээгдэхүүний таниулах сурталчилгаа хийх, харилцагчийн судалгаа гаргах, харилцагчийн тоог нэмэгдүүлэх. Борлуулалтын суваг нээх
-2021 / 03 / 12
Мэргэжилдээ дуртай, цаашид өсөж хөгжих хүсэл эрмэлзэлтэй, багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, эерэг хандлагатай залуусыг ажилд урьж байна.
HR Фото