МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
20.53%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
30.98%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.84%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.60%
HRM- Дасан зохицол
- 2011 / 07 / 15
Баг бүрдүүлэх нь (L1)

Сайн баг нь:
  • Зорилго болоод зорилтуудыг ойлгодог,хүлээн зөвшөөрдөг.
  • Үүрэг болоод хүлээх үүргээ сайтар ухамсарладаг.
  • Хүн бүр өөрийн хийх ёстой хийхээс гадна бусдынхаа хийж байгаад хамжилцан туслах ёстойг харилцан зөвшөөрдөг.
  • Гишүүд нь бие биетэйгээ илэн далангүй харилцаж, бусдынхаа санаа бодлыг сонсдог.
  • Итгэлцлийн уур амьсгал бүрдсэн байх тул гишүүд санаа бодол, санал зөвшөөрөхгүй байгаа зүйлс, сэтгэлийн байдал зэргээ илэрхийлэх боломжтой.
  • Багт үр нөлөө үзүүлэх асуудлаар шийдвэр гаргахад бүхий л гишүүд оролцдог.
  • Багийн ахлагч нь алсын харааг боловсруулах, зорилго болоод ажил үүргийг тодорхой болгох, багийг хөгжүүлэхэд учирч болзошгүй саад бэрхшээлийг арилгах чадвартай.
  • Баг хамтаараа суралцаж, сурч мэдсэнээ ажилдаа ашигладаг байна.
Баг анхандаа жинхэнэ баг болон бүрэлдэх нь тун ховор байдаг.Үүнд хугацаа хэрэгтэйгээс гадна дээрх шинж төлөвийг өөртөө шингээсэн жинхэнэ баг болон төлөвшихөд заримдаа хэдэн жил ч шаардагдах нь бий. Албан байгууллагын зарим нэгж газар дээрх шинж төлвөөс заримыг нь эзэмшсэн байдаг ч зөвхөн баг л бүгдийг нь өөртөө агуулж чаддаг ажээ.Өөрийн гишүүдийн харилцан адилгүй зүйлсийг зохицуулж, шилдэг арга хэлбэрээр ашигладаг багийг хамгийн үр нөлөөтэй баг хэмээн нэрлэх боломжтойг судалгаа харуулжээ.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2012 / 07 / 03
Шинж ажилд орсон бол... Арай гэж шинэ, сонирхолтой, дажгүй цалинтай ажил олов уу? Шинэ хамт олонтой хэрхэн зохицох бол, элдэв эвгүй зүйлд орооцолдчих вий, ажилдаа алдаа гаргачих вий гэж хэн бүхэн санаа нь зовдог. Судалгаанаас харахад шинэковуудын 20% нь шинэ хамт олонд шингэж чадаагүйгээс ажлаасаа гардаг. Ямар ч хамт олны дунд “амь гарахад” тань туслах хэдэн дүрмийг мэдэж аваад хэрэгжүүлбэл танд айх зүйл байхгүй болно.
Багаар ажиллах нь ярвигтай нөхцөл байдлыг шийдвэрлэхэд шаардлагатай уян хатан байдлыг бий болгохоос гадна мотивац, суралцах үйл, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх бөгөөд эдгээр нь эргээд гүйцэтгэлийг сайжруулдаг байна. Багийн ажлын гүйцэтгэл нь бие даан ажиллаж буй хувь хүмүүсийнхээ хэзээд хол илүү байдаг ажээ.Дэлхийн улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй улсын болоод хувийн байгууллагууд гол төлөв эдийн засгийн учир шалтгаанаар бүхий л түвшинд ажиллаж буй хүн хүчнийхээ тоог цөөлж байгаагаас үлдсэн хүмүүс нь ажил хөдөлмөрөө илүү шуурхай хийж гүйцэтгэх шаардлагатай болдог ажээ.
- 2011 / 07 / 16
Суралцагч байгууллагын хувьд хувь хүн болоод багийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх явдлыг хөгжүүлэхийн тулд бүгдээрээ хамтдаа суралцах үйлийг хамгийн чухал гэж үздэг.Хамтдаа суралцах үйлийг дараах нөхцөлд хөгжүүлэх боломжтой байдаг ажээ.
- 2011 / 07 / 15
-2011 / 04 / 13
Шинэ ажилд орсон бол...  Арай гэж шинэ, сонирхолтой, дажгүй цалинтай ажил олов уу? Шинэ хамт олонтой хэрхэн зохицох бол, элдэв эвгүй зүйлд орооцолдчих вий, ажилдаа алдаа гаргачих вий гэж хэн бүхэн санаа нь зовдог. Судалгаанаас харахад шинэковуудын 20% нь шинэ хамт олонд шингэж чадаагүйгээс ажлаасаа гардаг. Ямар ч хамт олны дунд “амь гарахад” тань туслах хэдэн дүрмийг мэдэж аваад хэрэгжүүлбэл танд айх зүйл байхгүй болно.
-2010 / 04 / 12
Тухайн ажилтны эрх мэдлийн хүрээнд одоо бодитоор оршиж байгаа болон цаашид бий болох нөхцөл байдалд хувийн ашиг сонирхолоор хандахыг хориглосон заавар дүрэм журмын эмхтгэлийг ажилтнууд уншиж судлах үүрэгтэй.

-2009 / 06 / 06
Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор Кристин Порат "Ажлаа чанаргvй гvйцэтгэдэг, цаашилбал ажил таслах нь ажлын байран дээр удирдах ажилтнууд өөртэй нь бvдvvлэг харилцсантай холбоотой байдаг" гэж ярьжээ.
HR Фото