МЕНЕЖМЕНТ
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
10.62%
Үнэнч байдал
17.70%
Өрсөлдөх чадвар
20.94%
Бусадтай нийцэх байдал
23.01%
Гадагшаа чанар
1.03%
Ёс суртахуун
21.09%
Өөдрөг үзэл
5.60%
HRM- Дасан зохицол
- 2011 / 07 / 15
Суралцагч байгууллага дахь багууд (L1)

Үүнд:
  • Баг нийтлэг зорилгоо хамтдаа боловсруулдаг
  • Чухал ажил үүргийг биелүүлэхэд нийтлэг нэгэн арга хэрэглэнэ гэдгийг гишүүд нь зөвшөөрдөг.
  • Гишүүд баг болоод түүний амжилтыг өөрийн хувийн зорилгод ашиглах хүсэлгүй, харин үүнийг өөрсдийг нь таних тэмдэг гэж үздэг.
  • Баг өөрийн ажлыг хэлэлцэх, эргэж нягтлан, багийн гүйцэтгэлийг үнэлэх,төлөвлөгөөгөө сайжруулах уулзалтыг тогтмол зохион байгуулдаг.
Хамт олноороо суралцах үйл нь асуудлыг шийдвэрлэх, санамсаргүй үүсэн бий болсон нөхцөл байдлыг зохицуулах чиглэлээр багийг үр нөлөөтэй ажиллуулахад чухал байдаг.Чухам яагаад ийм нөхцөл байдал үүсэв, ямар учиртай нөхцөл байдал юм бэ, шийдвэрлэх ямар боломжууд байна. Мөн өөр өөр хувилбарыг авч хэрэгжүүлснээр ямар ямар үр дагавар гарах вэ гэдгийг багийн гишүүд хоорондоо ярилцана.Ийнхүү багаараа харилцан ярилцсанаар иж бүрэн ойлголт бий болж, энэ нь улмаар үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх хамт олны мэдлэг чадварыг нэмэгдүүлдэг ажээ.Дараа нь үүнтэй төстэй нөхцөл байдал үүслээ гэхэд баг түүнийг зохицуулах бэлтгэлээ хангаж чаддаг байна.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 02 / 15
"Ажил үүрэг даалгах төлөвлөгөө"-г 1-2 долоо хоног хэрэглэж, ажил үүрэг бүр (чухал буюу хар бор ажлын аль нь) таны цагийг хэрхэн авч байгааг тодорхойл. Та амархан даалгаж болох зарим ажилд маш их цаг зарцуулдагаа олж мэдэж болно.
Хамтран ажиллаж байгаа хүмүүсдээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бусдыг хүндлэнэ гэдэг харилцааны маш чухал хэсэг юм. Тэгвэл Хүндэтгэл гэж юу вэ? Хүндэтгэл нь маш олон янзын хэлбэрээр илэрдэг. Эдгээрээс хэдэн жишээ дурьдвал : Хамтран зүтгэгч нөхөддөө хүндэтгэлтэй хандан хувийн үзэл бодол, зан чанарын хувьд танаас өөр хүн гэдгийг нь харгалзан үзэх нь чухал. Энэ ялгаа нь эхэндээ жижиг зүйл мэт санагддаг цаашдаа ямар үр нөлөөтэй байх нь хэрхэн зөв шийдэл гаргахаас хамаарна. Хүмүүсийн үзэл бодлыг ялгаатай байдлыг хүлээн авч хүндэтгэлтэй хандсанаар та сайн үр дүнд хүрч шилдэг ажилтан болоход нэг алхам ойртон очлоо гэсэн үг.
- 2020 / 02 / 14
Ажлын байрны эерэг хандлагатай соёл бол аливаа байгууллагыг амжилтанд хүргэх гол бүрэлдэхүүн хэсэг юм. Зөв соёлыг байгууллагадаа нутагшуулах нь олон учир шалтгаантай. Ёс суртахууны төлөв байдлаас эхлүүлээд байгууллагадаа эерэг чиг хандлагатай соёлыг бий болгосноор байгууллага эрүүл, баттай оршин тогтнож чадах бөгөөд ажилтнууд бие биенээ дарамтлах, ялгаварлан гадуурхах гэх мэт сөрөг хандлага бага байх болно.
- 2020 / 02 / 09
-2012 / 07 / 03
Шинж ажилд орсон бол... Арай гэж шинэ, сонирхолтой, дажгүй цалинтай ажил олов уу? Шинэ хамт олонтой хэрхэн зохицох бол, элдэв эвгүй зүйлд орооцолдчих вий, ажилдаа алдаа гаргачих вий гэж хэн бүхэн санаа нь зовдог. Судалгаанаас харахад шинэковуудын 20% нь шинэ хамт олонд шингэж чадаагүйгээс ажлаасаа гардаг. Ямар ч хамт олны дунд “амь гарахад” тань туслах хэдэн дүрмийг мэдэж аваад хэрэгжүүлбэл танд айх зүйл байхгүй болно.
-2011 / 07 / 16
Багаар ажиллах нь ярвигтай нөхцөл байдлыг шийдвэрлэхэд шаардлагатай уян хатан байдлыг бий болгохоос гадна мотивац, суралцах үйл, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх бөгөөд эдгээр нь эргээд гүйцэтгэлийг сайжруулдаг байна. Багийн ажлын гүйцэтгэл нь бие даан ажиллаж буй хувь хүмүүсийнхээ хэзээд хол илүү байдаг ажээ.Дэлхийн улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй улсын болоод хувийн байгууллагууд гол төлөв эдийн засгийн учир шалтгаанаар бүхий л түвшинд ажиллаж буй хүн хүчнийхээ тоог цөөлж байгаагаас үлдсэн хүмүүс нь ажил хөдөлмөрөө илүү шуурхай хийж гүйцэтгэх шаардлагатай болдог ажээ.
-2011 / 07 / 15
Суралцаж, гүйцэтгэлээ тасралтгүй үргэлжлүүлэн дээшлүүлдэг үр нөлөө бүхий багийг суралцагч байгууллагын “барилгын блок” хэмээн нэрлэж болно.Баг гэдэг нь нийтлэг нэгэн зорилгыг хангахын төлөө хамтдаа ажиллаж байгаа хязгаарлагдмал тооны хүмүүс юм.Багийн бүрэлдэхүүнд орсон өөр өөр гишүүд нь өөрийн гэсэн өвөрмөц туршлага, ур чадвартай байх бөгөөд тухайлбал хөл бөмбөгийн багт довтлогч, төвийн тоглогчид,хамгаалагчид, хаалгач гэх мэт өөрийн гэсэн тусгай үүрэг бүхий гишүүн багтсан байдаг.
HR Фото